Монголын сурагчид ОУ-ын 4 олимпиадаас 12 медаль хүртжээ | News.MN

Монголын сурагчид ОУ-ын 4 олимпиадаас 12 медаль хүртжээ

Монголын сурагчид ОУ-ын 4 олимпиадаас 12 медаль хүртжээ

Монголын сурагчид ОУ-ын 4 олимпиадаас 12 медаль хүртжээ

Олон улсын математик, физик, биологийн олимпиадад оролцсон Монголын сурагчид бахдам амжилт гаргаж, ангилал бүртээ медаль хүртлээ.

Монголын сурагчид олон улсын математикийн олимпиадаас хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Тэд Герман, Сингапур зэрэг орныг ардаа орхиж бахархам амжилт гаргасан аж. Мөн олон улсын физикийн 51 дэх олимпиад Литва улсад болж Монголын хоёр сурагч хүрэл медаль хүртжээ. 76 орны 400 гаруй сурагч энэ олимпиадад оролцсон гэнэ.

Португал улсын Лиссабон хотоос зохиогдсон Олон улсын биологийн 32-р олимпиадад Монгол Улсын дөрвөн сурагч амжилттай оролцож, Орчлон сургуулийн 11-р ангийн сурагч Э.Тэргэл мөнгөн медаль, Шинэ үе сургуулийн 11-р ангийн сурагч Э.Бодьхүү, 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Пүрэвбадрал нар хүрэл медаль тус тус хүртлээ. Монгол Улсын багийг Улсын биологийн олимпиадын хорооны нарийн бичгийн дарга, МУИС-ийн дэд профессор Д.Нарангарвуу ахлан, дасгалжуулагч, шүүгч багшаар Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга, МУИС-ийн дэд профессор Д.Лхагвасүрэн, Ө.Энэрэлт, Шинэ үе сургуулийн багш, магистр Д.Чинзориг ажиллав.

Олон улсын химийн олимпиад өнөөдөр/2021.07.24/ эхэлж байна.

Хэдхэн хоногийн өмнө мэдээлэл зүйн олимпиадын дүн гарч Монголын багш сурагчид медаль хүртсэн сайхан мэдээг бид та бүхэнд дуулгаж байсан. Энэ онд Монголын сурагчид олон улсын таван олимпиадад оролцож байна. Цар тахлын үе тул сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж үндэсний сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Дөрвөн олимпиадын дараа буюу одоогийн байдлаар монгол сурагчид хоёр алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл, гурван тусгай байр эзлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-24 64.46.6.187

1984 орд Гончигдорж текст задалж манай сурагчид баахан медаль авснаас хойш энэ муухай явдал хэд хэд давтагдсан даа

Avatar

Zocnin 2021-07-24 68.145.61.75

Bagshiin erd shawias gedeg

Avatar

Хотын уугуул иргэн 2021-07-24 150.129.143.152

Олимпиадад оролцуулах нэрээр зөвхөн сургуулийнхээ нэр хүндийг өсгөх башир арга олсон сургуулийн эзэд энэ хэдэн сурагчдыг ёстой зовоож байна даа .

Avatar

Энжи 2021-07-24 202.126.89.114

Үнэндээ энэ хэдэн хүүхдүүд минь л Монголыг чирж, хөгжүүлэхийн төлөө явна. Сайн дэмжээд сайн шагнаад өгөөсэй. Дэлхийн олон сайн сургуулиуд урих байх даа. Хүүхдүүдийн өмнөөс л баярлаад байх юм. Олон олон хүүхдүүдэд урам зориг өглөө. Тусалж дэмжсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье.

Avatar

Зочин 2021-07-24 202.21.108.156

МЭДЭЭЖ

Avatar

иргэн 2021-07-24 103.212.118.30

Мундаг хуухдууддээ баяр хургэеэ. Онц шуу.

Avatar

hehe 2021-07-24 66.181.169.122

enenees iluu shan medee gej yu bhav

Avatar

Баттүшиг 2021-07-24 202.55.183.178

Бахархаж байна. Одоо багш нарыг нь сайн шагнаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж