Шинээр нээгдэх IV эмнэлэгтэй Тайваний Tzu Chi эмнэлэг туршлага солилцов | News.MN

Шинээр нээгдэх IV эмнэлэгтэй Тайваний Tzu Chi эмнэлэг туршлага солилцов

Шинээр нээгдэх IV эмнэлэгтэй Тайваний Tzu Chi эмнэлэг туршлага солилцов

Шинээр нээгдэх IV эмнэлэгтэй Тайваний Tzu Chi эмнэлэг туршлага солилцов

Монгол Улсад шинээр байгуулагдсан томоохон хэмжээний хувийн эмнэлэг болох Дөрөвдүгээр төв эмнэлэг нь долдугаар сарын 20-ны өдөр Тайваний Tzu Chi эмнэлэгтэй хамтран цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай туршлага хуваалцах цахим хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Дөрөвдүгээр эмнэлэг нь урьдчилсан байдлаар 8-р сарын эхээр COVID-19-н халдвар авсан иргэдийг хүлээн авч үйлчлэхээр төлөвлөж байгаа юм. Үүнд, жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдүүд багтах юм. Иймд Tzu Chi эмнэлгийн халдвар авсан жирэмсэн эх болон хүүхдүүдийг эмчилж буй арвин туршлагаас нь суралцан өөрийн эмнэлгийн цар тахлаас урьдчилан сэргийлэх ур чадварыг сайжруулсан юм. Уг цахим хэлэлцүүлэг нь тус 2 эмнэлэг хоорондын солилцоог эхлүүлэх гүүр болж өгөхөөс гадна Тайвань Монгол хоёр талын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг дахин өргөжүүлсэн үйл хэрэг юм.

Барилгын ажил нь явагдаж буй Дөрөвдүгээр эмнэлгийн хувьд 310ш ортой байхаар төлөвлөсөн бөгөөд тус эмнэлгийн захирал Б.Золжаргал нь “Ирэх 2022 онд эмнэлгийн барилгын ажил дуусч ашиглалтанд ормогц МУ-н хамгийн том хувийн эмнэлэг болохоор зорьж байгаа. Цар тахлын улмаас улсын эмнэлэг болон эмч, эмнэлгийн албан хаагчид асар их ачаалал дунд ажиллаж байгаа бөгөөд хувийн эмнэлгүүд мөн адил гар нийлэн халдвар авсан иргэдийг хүлээн авч ажиллаж буй энэ цаг үед манай эмнэлэг ашиглалтанд орох хугацаанаасаа өмнө зарим хэсгүүдээ нээн халдвар авсан иргэд, жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдийг хүлээн авч ажиллаж байна” хэмээн онцлов. Тайваний цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ олон улсад үлгэр жишээ загвар болсон бөгөөд Tzu Chi эмнэлгийн арвин туршлага тус эмнэлгийн бэлтгэл ажилд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

Буддын шашны Tzu Chi анагаах ухааны сангийн гүйцэтгэх захирал Лин Жүнь Лун эмч цахим хэлэлцүүлгийн үеэр “Tzu Chi эмнэлэг нь 35 жилийн түүхтэй бөгөөд чанартай, найрсаг эмчилгээ үйлчилгээ, өвчтөн болон тэдгээрийн ар гэрийг асрах сайн дурын ажилтан гаргах зэргийг хослуулан ажилладаг. Манай эмнэлэг халдвар авсан иргэдийг эмчлэх арвин туршлагатай тул үүнийгээ Монгол анд нөхөдтэйгээ хуваалцахдаа таатай байх болно” хэмээв. Түүнчлэн Tzu Chi эмнэлгийн захирал Жао Юу Чэнь эмч “Манай эмнэлэг өнөөдрийг хүртэл 880 гаруй халдвар авсан иргэдийг хүлээн авсан бөгөөд үүний дунд олон тооны жирэмсэн эхчүүд багтсан” тухай онцолсон. Цахим хэлэлцүүлэгт Tzu Chi эмнэлэг нь халдвар авсан жирэмсэн эх, хүүхдийн асаргаа болон эмнэлэг дотоодын халдварыг хянах зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм.

Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө нь цахим хэлэлцүүлэгт уригдан оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн билээ. Тэрээр “10 гаруй жилийн турш Тайвань Монголын эмнэлгийн салбар дахь хамтын ажиллагаа нягт байсаар ирсэн. Энэ хугацаанд нийт 1000 гаруй Монголын эмч нарыг сургалт хөтөлбөрт хамруулахад туслалцаа үзүүлж, цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Тайвань 500,000 ам.долларын үнэ бүхий эмнэлгийн зориулалттай амны хаалт, халдвар хамгааллын хувцас зэрэг цар тахлаас урьдчилан сэргийлэх хэрэгслүүдийг МУ-д хандивласан. Мөн Тайваний төлөөлөгчийн газрын туслалцаатай 10 гаруй цар тахлаас сэргийлэх цахим хурлуудыг зохион байгуулсан. Tzu Chi эмнэлэг нь Тайвань Монголын эмнэлгийн салбар дахь хамтын ажиллагааны хүрээлэлд элсэн ороход төлөөлөгчийн газрын зүгээс холбох гүүр болж ажилласандаа таатай байна” хэмээн санал бодлоо илэрхийлэв.

Tzu Chi дан ганц эмнэлэг гэхээсээ илүү олон улсад хүмүүнлэгийн туслалцаа үзүүлдэг. Тухайлбал Япон, Турк зэрэг улс оронд хүчтэй газар хөдлөлт тохиох, мөн Зүүн Өмнөд Азид томоохон цунами болох зэрэг олон улсад байгалийн гамшиг тохиолдоход Tzu Chi-н сайн дурын ажилчид тухайн газарт туслалцаа үзүүлэн ажилладаг нь нэг ёсны Тайваний бахархал юм. Tzu Chi нь МУ-тай 1992 оны өвөл анх холбогдож байсан бөгөөд тухайн үед их хэмжээний хуурай сүү, 40 гаруй тонн өвлийн хувцас хандивлаж байсан. Одоогийн байдлаар Тайвань Монголын цар тахлын нөхцөл байдал бага багаар сайжирч байгаа хэдий ч мутацид орсон халдварын хэлбэр аюултай хэвээр байна. Өнөөдрийн цахим хэлэлцүүлгээр дамжуулан туршлага солилцсон нь удахгүй үр өгөөжөө өгч, 2 талуудын хамтын ажиллагаа илүү батжиж, цар тахлыг эрт таслан зогсоож, хэвийн амьдралдаа эргэн орж, илүү олон хүний амь насыг аварна гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-24 150.129.140.35

hUviin emneleg 4 -r tov emneleg geh ner zuuh hereggui bh shu!!!!!!!! Anagaah eruul mend-n salbart huviinhan-g davraah hereggui. Bidend ch mongo alga.

Avatar

Зочин 2021-07-24 202.55.188.105

huviin emneleg bai 4 dugeer emneleg ch geh shig

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж