“Эх хэлээ аваръя!” хөдөлгөөн Ши Жиньпин даргад нээлттэй захидал илгээв

Хуучирсан мэдээ: 2021.07.24-нд нийтлэгдсэн

“Эх хэлээ аваръя!” хөдөлгөөн Ши Жиньпин даргад нээлттэй захидал илгээв

Хятадын Коммунист Намын 100 жилийн ойг тохиолдуулан “Эх хэлээ аваръя” хөдөлгөөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинд хандан нээлттэй захидал илгээв. Эх хэлээ аваръя! хөдөлгөөн нь 2020 оноос Өвөр Монголд хэрэгжиж эхэлсэн “Хос хэлний бодлого” –ын үндсэн дээр бий болсон дэлхий даяар Монгол хэл, соёл, элэг нэгт ахан дүүсийнхээ төлөө нэгдсэн Монгол үндэстний 16000 мянган гишүүд дэмжигчид бүхий нийгмийн хэрэгцээ шаардлагаар үүсэн бий болсон хөдөлгөөн юм. Өнөөдөр буюу 7 сарын 23 ны буюу ХКН-ын жинхэнэ байгуулагдаж анхны үүсгэн байгуулагчдын хурлаа хийсэн энэхүү өдөр тус хөдөлгөөнийхөн “ХКН ба Өвөр Монгол-Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдэвт цахим семинар зохион байгуулж, “Эх хэлээ аваръя!” ТББ, Дэлхийн Монголчуудын Холбоо,Тэнгэрлэг ивээл ТББ болон “Тархсан Монголчуудын Нэгдэл” ТББ-ын гишүүд дэмжигчид хамтран Сүхбаатарын талбайд халдвар хамгааллаа барин тайван цуглаан хийх зэргээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд хандан “ХКН даян дэлхийн хүн төрөлхтний энх тайвны төлөө хүний эрхийг дээдлэн, цөөн тоот үндэстнийхээ эрх ашгийг хүндэтгэж Өвөр Монголд явуулж буй “Хос хэлний бодлого”-ыг зогсоож сурагчдын цаашид Монгол хэлээрээ сурах боломжийг нь хадгалан, бэлчээр нутгийнхаа төлөө тэмцсэн малчин тэмцэгч нарын эрхийг хамгаалах”-ыг шаардсан утга бүхий дараах захидлыг илгээв.

Захидал дор.

ИЛ ЗАХИДАЛ

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ДАРГА, КОММУНИСТ НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ШИ ЖИНЬПИН ТАНАА

Танд Хятадын Коммунист Нам (ХКН) байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе!

“Баян, хүчирхэг, ардчилсан, соёлч боловсон, эвсэг зохицонгуй, социалист орчин үеийн орон байгуулна” гэж зорилт дэвшүүлж тунхагласнаас хойш Азийн бүс нутагт хэрэгжүүлсэн танай намын бодлого олон үндэстэн, олон сая хүний эрхийг ноцтой зөрчсөн тул дэлхийн нийт “Геноцидын 100 жил” хэмээн нэрлэж эсэргүүцлийн арга хэмжээ өрнүүлж байна.

Өнгөрсөн зуун жилд Зуун цэцгийн аян, Их үсрэлт гэх бүтэлгүй бодлого, Соёлын хувьсгал гэх хор уршигтай харгис хувьсгалуудыг зохион байгуулсан.

Хятадын коммунист намын удирдагч Мао Зэдун 1935 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөр Монголчуудад хандсан захидалдаа:

“Өвөр Монголчууд бүрэн тусгаар тогтнох эрхтэй, Өвөр монголчууд л зөвхөн өөрсдийн хувь заяаг шийдвэрлэх эрхтэй, энэ бол дархан эрх” гэж бичсэн байдаг. Харамсалтай нь хэрэгжээгүй бөгөөд Өвөр Монголыг цэргийн хүчээр Бүгд Найрамдах Хятад ард улсад нэгтгэсэн.

Бид БНХАУ-ын дотоод хэрэгт оролцож байгаа бус хүний эрх гэдэг бол хүн төрөлхтний асуудал. Бид хүний эрхийг дээдэлдэг Ардчилсан улсын хүмүүс учраас мөн бид Монголчууд учраас элэг нэгт Монголчуудад тулгамдаж буй асуудлуудыг анхаарах нь зүй ёсны хэрэг билээ.

Өнөөдөр Хятадын коммунист нам:

  1. Хүний эрхийг байнга ихээр зөрчиж байна.
  2. Үндэсний цөөнхүүдийг дарлаж, сүм хийдийг нь хааж, үндэсний соёл уламжлалыг нь хавчиж, уусгаж, нутаг орных нь байгалийн баялгийг цөлмөж, тэмцэгчдийг нь хорьж байна.
  3. Өвөр Монголд монгол хэлээрээ сурахыг хязгаарлаж, хууль бусаар малчдын нутаг бэлчээрийг булааж байна.
  4. Шинжаанд “дахин хүмүүжүүлэх лагериуд” барьж, үндэсний ухамсрыг нь устгах арга хэмжээ авуулж байна.
  5. Төвдөд цэргийн хатуу дарангуйлал тогтоож, үндэсний соёлыг нь мөхөөж байна.
  6. Хонконгт ялтан шилжүүлэхийг эсэргүүцсэн хөдөлгөөнийг нухчин дарж, “Нэг улс – хоёр систем” гэх амласан зарчмаасаа үнэн хэрэгтээ татгалзлаа.
  7. Тайваньд хүч хэрэглэхээр заналхийлж байна.
  8. Шашин, улс төрийн цөөнхийг хавчиж байна.
  9. COVID-19-ийн үүсэл гарлыг тодруулахад саад учруулж байна.
  10. Бусад улсын дотоод хэрэгт оролцож байна.

Иймийн учир Хятадын Коммунист Намаас дээрх 10 зүйлийг нэн яаралтай таслан зогсоохыг шаардаж байна.

“Эх хэлээ аваръя” хөдөлгөөн

Монгол Улс, Улаанбаатар хот

2021 оны 07 дугаар сарын 23 өдөр


POSTCARD

PRESIDENT OF THE PEOPLE’S REPUBLIC OF CHINA, GENERAL SECRETARY OF THE COMMUNIST PARTY DEAR XI JINPING

Congratulations on the 100th anniversary of the Chinese Communist Party (CCP)!

Since the declaration of the goal of "building a rich, strong, democratic, civilized, harmonious, etiquette and socialist modern country" It’s policy in The Asian region has been called the "100th anniversary of the Genocide" the opposition protests are taking place because it has seriously violated the rights of many nations and millions of people.

In the last century, it (CCP) has held the devastating revolution “Hundred Flowers Campaign, the failed Great Leap Forward, and the Cultural Revolution that have been marred”.

In a letter to Inner Mongolians on December 20, 1935, pMao Zedong, the leader of the Chinese Communist Party, wrote:

" Inner Mongolians have the right to full independence. Only Inner Mongolians have the right to decide their own destiny. This is the immunity." Unfortunately, this did not happen, and Inner Mongolia was annexed by military force to the People’s Republic of China.

We are not involved in China’s internal affairs, human rights are all human issues. As people of a human rights democracy, and as we are Mongolians, it is only natural that we should pay attention to the issues facing our fellow Mongolians.

Today, the Chinese Communist Party:

  1. Systematically violate human rights.
  2. Oppression of national minorities, closure of monasteries, persecution, and dissolution of national culture and tradition, forcibly assimilate, mercilessly plunders the natural resources of their lands and imprisons indigenous activists.
  3. Restrictions on the Mongolian language learning in Inner Mongolia and illegally confiscates the pasture lands of the indigenous population.
  4. Many Uighurs and other ethnic minorities are being tortured in Xinjiang in order to build " internment camps" and destroy their national mentality.
  5. Brutal military dictatorship is being established in Tibet and its national culture is being destroyed.
  6. The movement against the transfer of prisoners “Extradition bill” to Hong Kong has been crushed, and the principle of "one country – two systems" has been abandoned.
  7. Threats Taiwan with force
  8. Religious and political minorities are being persecuted.
  9. It can be creating obstacles to find the origin of COVID-19.
  10. Participates in the internal affairs of other countries.

Because of these, we are demanding the Chinese Communist Party an immediate end to these 10 things.

"Save the Mongolian language" movement

Ulaanbaatar, Mongolia

July 23, 2021

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж