ХӨСҮТ-ийн түргэн тусламжийн машин суудлын автомашинтай мөргөлджээ. Осол Баянзүрх дүүрэг, 13 дугаар хорооллын замд өнгөрсөн шөнө гарсан байна. Энэ тухай дуудлага өнгөрсөн шөнө 03.30 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тухайн үед түргэн тусламжийн автомашинд Covid-19 халдвараар өвдсөн иргэнийг тээвэрлэж явсан байна. Иймд өвчтөнийг ХӨСҮТ-ийн түргэн тусламжийн тэргээр авч, шилжүүлсэн аж. Ослын улмаас өвчтөнд тусламмж үзүүлэхэд хугацаа алдсан гэх мэдээлэл бий.
Цагдаагийн байгууллагаас ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Одоогоор урьдчилсан мэдээлэл өгөх боломжгүй гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байгаа юм.
Холбоотой мэдээ