Ерөнхий сайд Японы эзэн хаан Нарухитод бараалхлаа | News.MN

Ерөнхий сайд Японы эзэн хаан Нарухитод бараалхлаа

Ерөнхий сайд Японы эзэн хаан Нарухитод бараалхлаа

Ерөнхий сайд Японы эзэн хаан Нарухитод бараалхлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитод Олимпын нээлтэд оролцож буй хүндэт зочдын хамт бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олимпын наадмын нээлтийг  албан ёсоор тунхаглаж буй  Цог жавхлант эзэн хаанд гүн хүндэтгэл илэрхийлж баяр хүргэв. Мөн “Хэйсэй”-гийн он жилүүдэд цэцэглэн хөгжсөн манай хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа “Рэйва”-гийн шинэ эринд улам батжина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Цог жавхлант эзэн хаан Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол орон, ард түмний талаарх дурсамжаа хуваалцав. Цог жавхлант эзэн хаан угсаа залгамжлах хунтайж байхдаа, 2007 онд Монгол Улсад айлчлах үеэр болсон Улсын филармонийн хамтарсан тоглолт сэтгэлд нь үлдсэн тухай, мөн монгол хаадын эртний өлгий нутаг Хархоринд зочилж байснаа дурсан ярив. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд болох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Цог жавхлант эзэн хааныг Монгол Улсад айлчлахыг урив.

Энэхүү арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын тэргүүн хатагтай Жил Байден, Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон нартай уулзаж, хоёр талын харилцаа болон өргөн хүрээтэй сэдвээр элэгсэг дотно ярилцав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, “COVID-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура, Японы ХӨСҮТ-ийн удирдлагатай уулзаж, цар тахлын эсрэг хариу арга хэмжээний асуудлаар санал солилцоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-23 66.181.161.116

Хэрэв японы хаан монголд албан ёсны айлчлал хийвэл хятад монголын найрсаг харилцаа муудна одооны хаан нарухитогийн өвөө хирохито 2-р дайнд хятадыг эзлэн түрэмгийлсэн болохоор тэр

Avatar

**' hursh ailuud saidaj muudahiig heleh uu? 2021-07-23 23.92.142.182

Dalai lamiig irehed Ereenii boomt genet zasvart ordoggui bil uu?

Avatar

Зочин 2021-07-23 202.126.89.108

Ирээд хаан болно гэвэл алваа, магадгүй л гар шүү, Хүүк ах нь утсан хүүхэлдэйгээ байранд нь яаж тавихаа мэдэж буй биз ээ

Avatar

Зочин 2021-07-23 66.181.161.25

Манайд хэмжээт эрхэт хаант засаг тохирно гэж санав.

Avatar

2022 ОНЫ АЛСЫН ХАРАА МАРАА ЮУ ВЭ 2021-07-23 202.126.90.74

ЭНЭ ЭРЧЭЭРЭЭ МИАРААД Л БАЙВАЛ 2022 ОНД МОНГОЛ УЛС ТӨР ЗАСАГ МАНЬ ЯМАРШУУ БОДИТ ТӨЛӨВЛӨГӨӨ МЭНЭЖМЭНТТЭЙ БАЙГАА БОЛ ?? ЯДАЖ БАЙХАД АРД ОЛОН НЬ ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ҮҮРЭХГҮЙ МӨРТӨӨ БӨӨН ШҮҮМЖИЛЖ ГОМДОЖ ЯЛАРХСАН ХЭНЭГГҮЙ ЯМАР Ч ХУУЛЬ ДҮРЭМ МӨРДӨХГҮЙ ХҮМҮҮС …ЯДААД ХАРИУЦЛАГАА 50/50 БОЛГОЧИХВОЛ..
ТӨРИЙН АЛБА Ч ЯАХАВ АЖЛАА ХИЙСЭЭР Л ХАРИН АРД ОЛОН Л ЮУ Ч ХИЙХГҮЙ АДАГЛААД ВАКЦИН ГОЛЖ ШИЛЖ ТЭНЭГТЭЦГЭЭНЭ !!!

Avatar

Зочин 2021-07-23 66.181.161.8

Ажил ихтэй завгүй байгаа улсад саад болж явна уу даа, манай банди??

Avatar

Зочин 2021-07-23 202.126.90.74

ЯПОНУУД ЗАЛУУ ХҮНД ДУРТАЙ ДУУГАЙ ЧИ !!!

Avatar

Зочин 2021-07-23 202.126.89.124

** hvnd bvr durtai.

Avatar

Зочин 2021-07-23 202.126.89.124

Teneg hvnd bvr durtai.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж