"Монголынхоо нэр хүндийг олимпийн тавцанд өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна" | News.MN

"Монголынхоо нэр хүндийг олимпийн тавцанд өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна"

"Монголынхоо нэр хүндийг олимпийн тавцанд өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна"

Монголын олимпийн баг, тамирчид аа!

Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл, спортын цэнгэлийн манлай зуны XXXII олимпийн наадам энэ өдрүүдэд тохиож байна.

Монголын баг тамирчид зуны олимпод оролцож эхэлснээс хойших 57 жилийн дотор “Токио-1964”-гоос “Токио-2020” хүртэлх замыг  туулж, зуны 13 удаагийн  олимпод оролцон хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль  хүртэн, олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж,  алтан соёмбот далбаагаа мандуулсан түүхтэй.

Дэлхий дахиныг хамарсан  цар тахлын  амаргүй цаг үед Монголын баг тамирчид  идэвхтэй бэлтгэл сургуулилтаа  базааж, цуцалтгүй хөдөлмөрлөж спортын 10 төрлөөр 43 тамирчин эрхээ аван оролцож байгааг онцлон тэмдэглэж байна.

Манай баг тамирчид туурга тусгаар Монгол орныхоо нэр хүндийг олимпийн тавцанд өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна.

Дэлхий дахинаараа хүсэн хүлээсэн олимпийн энэ наадамд “Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй, хамтдаа” уриан дор нэгдэж амжилт ялалтаар дүүрэн оролцохыг баг, тамирчид Та бүхэндээ хүсэн ерөөе!

Токиогийн тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа олонтоо мандах болтугай!

Монгол Улсын Ерөнхийлөгч

Ухнаагийн Хүрэлсүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ruth 2021-07-23 197.211.58.61

Бөөрөө мөнгөөр ​​зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-07-23 202.126.89.244

АВИЛГАЧИД ЛУЙВАРЧИДАА ЦЭВЭРЛЭХЭЭС НААШ МОНГОЛЫН ЧИНЬ НЭР БУУРНА ГЭЖ ТӨЛГӨНД БУУГААД БЙАХ ЮМ

Avatar

Зочин 2021-07-23 43.242.242.59

ТАМИРЧДАД АА АМЖИЛТ ХҮСЬЕ. ЯМАР Ч БАЙСАН ОЛИМПООС 2-ООС ДООШГҮЙ МЕДАЛЬ ХҮРТЭНЭ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-07-23 43.242.242.59

Улсынхаа тамирчдад амжилт хүссэн байна. Амжилт хүсэж болохгүй юмуу. амжилт хүссэнийг нь шүүмжилж байгаа хүмүүс бол Монгол улсын эсрэг санаа бодолтой, цаашлаад улсын маань эсрэг хорт үйл ажиллагаа явуулдаг Монгол нэртэй гадаадын тагнуулууд байна. ИЙМ ХҮМҮҮСИЙГ БАРЬЖ ШОРОНД ХАТААХ ХЭРЭГТЭЙ. АРДЧИЛАЛ НЭРИЙН ДООР ДАЙСНУУД ИЛ ТОД ҮГЭЭ ХЭЛЖ ,ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙГААГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА АНХААРЧ ХАТУУ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ. ИРГЭД ЭЭ СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙЦГААЯ. ХОРТ ЯВУУЛЛАГАД БҮҮ АВТААРАЙ

Avatar

Зочин 2021-07-23 202.9.46.86

70-80 хүнтэй баг гээд байсан чинь бараг тал нь дарга нар юм уу?

Avatar

Зочин 2021-07-23 202.126.89.117

а******н

Avatar

М 2021-07-23 202.126.89.68

Энэ ингэдэг нь яаж байгаа юм

Avatar

Зочин 2021-07-23 192.82.92.65

Өөлөхийн өвчит минь дуугай л бай. Мэдрэл муутайгаа хэнд гайхуулах гээд байгаан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж