Киногоо нээсэн Леброн тэрбумтан болжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.23-нд нийтлэгдсэн

Киногоо нээсэн Леброн тэрбумтан болжээ

Киногоо нээсэн Леброн тэрбумтан болжээ

АНУ-ын сагсан бөмбөгийн тамирчин Леброн Жэймс NBA-ээс төрсөн анхны тэрбумтан болсныг зарлалаа. "Sportico.com" сайтын мэдээлж буйгаар NBA-д 18 улирал тоглож буй Леброн 330 сая ам.долларыг цалин, урамшууллаас, 700 сая ам.долларыг бизнес болон реклам зар сурталчилгаанаас тус тус олсон гэнэ.

Хэдийгээр Майкл Жордан тэрбумтан ч тэрбээр зодог тайлсан хойно энэ амжилтад хүрсэн учир NBA-ээс төрсөн анхны тэрбумтан болохгүй аж.

Өнгөрсөн долоо хоногт Леброн Жэймсийн гол дүрд нь тоглосон “Space Jam: A New Legacy” кино нээлтээ хийсэн. Энэ кино нь нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 32 сая ам.долларын ашиг олжээ. Өдгөө 36 настай түүний хувьд энэ кинонд дүр бүтээхээс гадна продюсерын үүргийг давхар гүйцэтгэж байгаа гэнэ.

Эхний ангид нь Майкл Жордан тоглож байсан "Space Jam" киноны шинэ анги 150 сая ам.доллараар бүтжээ.

Леброны хувьд "AT&T", "Beats", "Blaze Pizza", "GMC", "Nike", "PepsiCo", "Rimowa", "Walmart" зэрэг компаниудтай хамтран ажиллаж, жилдээ 100 сая ам.долларыг эдгээр байгууллагуудаас олдог ажээ. Түүнээс гадна Кристиано Роналдо, Тайгер Вудс, Рофер Федерер, Флойд Мэйветер, Лионель Мессигийн спортын одод долларын тэрбумтан болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж