703,490 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.23-нд нийтлэгдсэн

703,490 ширхэг хувьцаа арилжжээ
2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 191,257,483.50 төгрөгийн үнийн дүн бүхий 703,490 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Багануур" ХК (BAN+14.29%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH +9.57%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -10.18%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND -10.18%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 30,845 ширхэг нэгж эрхийг нийт 7,867,158 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаас 100,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.07 хувиар өсөж, 32420.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,910,506,760,752.74 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж