"Консерваторийн газар дээр барилга барихгүй, гэрээг цуцаллаа" | News.MN

"Консерваторийн газар дээр барилга барихгүй, гэрээг цуцаллаа"

"Консерваторийн газар дээр барилга барихгүй, гэрээг цуцаллаа"

"Консерваторийн газар дээр барилга барихгүй, гэрээг цуцаллаа"

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2021.07.23/ Монгол Улсын консерваторийн багш нартай дахин уулзжээ. 

Тэрбээр "Боловсролын яамны харъяа 620 ерөнхий боловсролын сургууль, 900 гаруй цэцэрлэг, 30 гаруй их дээд сургууль, харъяа зургаан агентлаг байдаг. Эдгээр байгууллага миний хүүхдүүд л гэсэн үг.  Монгол Улсын консерватори ч миний хүүхэд. Тийм учраас энэ хүүхдүүдээ айлын халаасны өрөөнд амьдруулах хүсэл байхгүй. Өнөөдөр Монгол Улсын консерваторийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийг ямар хэмжээтэй, ямар зориулалтаар барих байсан бэ гэдгийг ойлгоосой гэж татсан хашааг буулгасан. Цаашдаа хашааг бүрмөсөн буулгаж байгаа. Төсвийн хуулийг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүссэн учраас салбар яамнаас энэ алхмуудыг хийсэн.

Бидэнд Хятадын элчингийн байрны баруун тал буюу ШУТИС-ийн хичээлийн ашиглалтын хугацаа нь дууссан байрыг нурааж, газар дээр нь барих нэг хувилбар, нөгөөх нь Монгол Улсын консерваторийн газарт байгуулах байсан. Танай дунд сургуулийн барилга бас хугацаа нь дууссан. Хоёулаа төрийн өмчийн газар. Тэгээд бид эхний газар Боловсролын үнэлгээний төвийг барих гэсэн боловч бусдын нэр дээр шилжсэн юм билээ.

Тийм учраас төрөөс Монгол Улсын консерваторитой хамтран ажиллах гэрээ хийж, циркийн сургуулийн заал, 640  хүүхдийн сургуулийг барьж өгөх үүрэг хүлээж, 2.5 га газарт ерөнхий төлөвлөгөөг гаргасан.  Ийм л тохиролцоонд хүрсэн. Тэгээд тавдугаар сарын 22-нд миний албан өрөөнд Монгол Улсын консерваторийг хөгжүүлэх төлөвлөгөөг баталсанд талархаж, дурсгалын зүйлийг гардуулсан. Миний сэтгэлийг хөглөсөн. Бид хамтран ажиллах хүрээнд консерваторийн засаглал, удирдлагыг шинэ шатанд гаргах ямар боломж байгаа талаар ярилцсан. Цаашдаа сургуулийн удирдах зөвлөлд жинхэнэ мэргэжлийн хүмүүсийг томилъё, хэн нэгэн дурын яамны хүнийг томилох хэрэггүй гэдгийг ойлгосон. Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг явуулж өгөөч ээ гэж Төрийн албаны зөвлөлд бичгээр хандсан.

Хоёрдугаарт, сургуулийн санхүүжилтийн асуудал байна. Өнөөдөр Монголд нэг хүүхдийн хувьсах зардал нь 6.8 сая төгрөг авдаг ганц сургууль бол Монгол Улсын консерватори. Үнэхээр энэ хувьсах зардал энэ сургуулийн хөгжүүлж байна уу гэхээр чаддаггүй. Энэ сургууль ерөнхий боловсрол, мэргэжил сургалт, коллеж, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг. Монголд хөгжмийн сургууль гэдэг статус ямар нэгэн хууль эрх зүйгээр баталгаажаагүй юм байна. Тийм учраас цаашид ийм хөгжмийн сургуультай байх юм бол эрх зүйн статусыг нь тодорхой болгох хүсэлт тавьсан. Энэ талаар тусгасан Боловсролын ерөнхий хууль, Бага, дунд болон дээд боловсролын хууль, судалгааны их дээд сургуулийн гээд дөрвөн хуулийн хуульд УИХ-д өргөн барьсан. Үүнд Монгол Улсын хөгжмийн дээд сургууль консерваторитой байна гэж хуульд нэрээрээ баталгаажна гэсэн үг. Гуравдугаарт, хөтөлбөрийн шинэчлэлийг ярьсан. Дөрвөн жил хөгжимчнөөр төгсчихөөр Соёл урлагийн их сургуульд дахин сургаж, диплом авч байна. Энэ асуудлыг ярилцсан.

Мөн Дашчойлон хийдийн хойно байрлах циркийн хуучин сургуулийг Монгол Улсын консерваторийн газарт барих төлөвлөгөөтэй байсан юм билээ. Циркийн сургуулийн газар дээр очиж танилцахад цоо шинэ сургууль барихад 10-15 тэрбум төгрөг шаардлагатай. Бид 2-3 тэрбум төгрөгт багтаан одоогийн байгаа заалаа өргөтгөе гэсэн. Тэгээд циркийн сургууль барих гэж байсан газар дээрээ Боловсролын үнэлгээний төвөө барьчих гэх ярианаас өнөөдрийн яриа үүссэн гэж бодож байна.  Бид ерөнхий макетаа өөрчлөхөөр болоход газрын асуудал гарч ирсэн. Дашчойлон хийдийн хойно байрлах хуучин циркийн сургуулийн газар Ахмад циркчдийн холбоо буюу ганц хувь хүний эзэмшил газар юм билээ. Ийм байж болохгүй гээд нийслэл рүү бичиг хүргүүлж, хуучин циркийн сургуулийн 0.3 га газар Монгол Улсын консерваторийн газар болж байгаа.

Энэ гэрээг албан ёсоор өнөөдөр цуцалж байна. Монгол Улсын консерваторийн удирдах зөвлөлийг бүрэлдэхүүнээр нь чөлөөлж байна. Одоогийн үүрэг гүйцэтгэгч нарт хугацаатай үүрэг өгч байна. Ирэх долоо хоногт томилох албан тушаалтнуудаас гүйцэтгэх захирлаа томилох эрхийг консерваторит өгч байгаа. Түр хороог үргэлжлэн ажиллаж, яам хяналт тавина. Одоо консерваторийн хашаанд барьсан орон сууц, машины гараашийг хэн хэн эзэмшдэг талаар хяналт тавьж ажиллана. Энэ хашаанд дахиж барилга баригдахгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-23 66.181.176.251

Surguuliud hashaandaa gants ch mod tarihgui, tohijuulahgui yumaa. Tegeed zarahaa l bodno said ni nil shunaliin tulam.

Avatar

БАГШ 2021-07-23 202.9.46.73

БОЛОВСРОЛЫН САЙД АА ….сонинтогосд үйлчилдэг болсон СУИС-Н УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙГ БҮРЭЛДҮҮНЭЭР НЬ тарааж, ЗАХИРАЛ СОНИНТОГОСЫГ ОГЦРУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА.

Avatar

Зочин 2021-07-23 202.72.245.125

СУИС -ЫН АВИЛГАД ИДЭГДСЭН СОНИНТОГОС ГЭЖ ХҮНИЙГ СОЛИХ БОЛООГҮЙ ЮУ . САЙДАА

Avatar

Тэнгэрийн ташуур 2021-07-23 107.77.228.81

энэ бол тактик.
2.Хамгийн гол асуудал бод одоогийн ТУЗ-ыг тараах ,
Авилгал (MCS crown арга) авах Багш нарыг олж тавиж,
(Оюутны /багш нарын байранд байдаг) хумууст байр огох амлалт,зэрэг дэв нэмэх олон зальжин аргаар
ЦАГ хожиж байгаад Хэрэгээ бутээх.
Энэ бол MCS гэх Мянганы луйварчин булэглэл
Эрх-Амгалан энэ булэглэлийн этгээд.
Шамиийчхаад их эд байгаа юм оо

Avatar

Сурэнцогийн Болд-Ган Энхбаяр 2021-07-23 107.77.228.81

1.!энэ бол тактик.
2.Хамгийн гол асуудал бод одоогийн ТУЗ-ыг тараах ,
Авилгал (MCS crown арга) авах Багш нарыг олж тавиж,
(Оюутны /багш нарын байранд байдаг) хумууст байр огох амлалт,зэрэг дэв нэмэх олон зальжин аргаар
ЦАГ хожиж байгаад Хэрэгээ бутээх.
Энэ бол MCS гэх Мянганы луйварчин булэглэлийн шедевр арга !

Avatar

Зочин 2021-07-23 172.58.143.243

Za ene zergiin nuudel baih l hereg. Hemjee damjaagaa hetruulev.

Avatar

иргэн 2021-07-23 64.119.20.251

Боловсролын салбарт яагаад барилга барьж болохгүй гэж. Барилга барина гэдэг эцэстээ хөгжилд бул хар чулуу болж байгаа хэрэг үү. Хүүхэд багачуудыг нөгөө л хуучин байрандаа хичээллэ гэж байгаа юм уу. Сүр бадруулж байшин бариулахын эсрэг тэмцсэнээ эх оронч гэж бодоод байна аа даа. Сайд ч гэж сайд, Төр өмчөө мэдээд хойч ирээдүүдээ барилга байшингаа барьж болдоггүй юм уу. Юу болоод байна аа Тэр тэмцээд байгаа багш нар нь грааш барьчихаад болохгоүй байнаа даа

Avatar

БАГШ 2021-07-23 202.9.46.89

БОЛОВСРОЛЫН САЙД АА ….СУИС-Н УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙГ БҮРЭЛДҮҮНЭЭР НЬ ЧӨЛӨӨЛЖ, ЗАХИРАЛ СОНИНТОГОСЫГ ОГЦРУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА.

Avatar

Зочин 2021-07-23 202.21.108.180

ШӨНӨ Ч ЦӨМӨӨРӨӨ АЖИЛАА ХИЙГҮЙ БОЛ ОДОО ХЭЦҮҮДЛЭЭ

Avatar

Зочин 2021-07-23 172.58.143.243

Shono ajjillah gedeg chini yagaad???

Avatar

Mongol 2021-07-23 192.82.75.34

Баянзүрх дүүргийн 26-р хороо гэж газрын мафийхний хохирогч болсон нийслэлийн хамгийн их хүн амтай хороо байнаа… даан ч улсын ганц ч сургууль цэцэрлэг байхгүй ЕБСургууль баригдах ганц талбайг нь ТАЙГАМ АЛТАЙ билүү нэг тийм компани булаацалдаад шүүхийн шатанд нилээн хэдэн жилийг өнгөрөөлөө энэ асуудлыг шийдэж өгвөл МАШ САЙН байна САЙДАА.

Avatar

Зочин 2021-07-23 66.181.161.114

Монголыг 30 жил сүйрүүлэгсэдийн нэгэн дээ.

Avatar

Цогсүрэнгийн Ганболд 2021-07-23 178.176.72.121

Болж буй маргаан цаанаа ямар учир жанцан дагуулж буйг мэдэхгүй. Ганц л зүйл хэлье. Ленинградын Улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультетийг төгссөн Энх-Амгалан сайд бусдаас арай л өөрөөр ажиллах гэж үзээд байна даа. Боловсролын салбар зөв болвол Монгол Улс маань сэвхийтэл босно. Юун нүүрс, юун зэс, юун алт.

Avatar

Зочин 2021-07-23 107.77.228.81

Za chi dut !
Hongong chi yaj factlav ?

Avatar

Зочин 2021-07-23 202.126.88.33

Маш зөв шийдвэр гаргажээ. Одоо консерватив сургууль ёс журмаараа үйд ажиллагаагаа явуулах нээ. Баярлалаа сайдаа.

Avatar

Зочин 2021-07-23 202.9.46.214

Хусмаа чамласан хүүхэд шиг сайд хүн ингэж ёс зүйгүй байж болохгүй. Багш, сурагчид, эцэг эхийг хагалган бутаргах үйл ажиллагаа хийж байгаа нь ичмээр бас гутамшигтай байна. Чи надад чихэрнээсээ өгөөгүй учраас чамтай тоглохгүй!!!! Гутарчихлаа. Энэ этгээд төрийн сайд хүн мөн үү???

Avatar

Зочин 2021-07-23 103.212.118.241

Газар руу дайраад бүтсэнгүй дээ

Avatar

Зочин 2021-07-23 202.55.188.88

Yag hulgaigaar barih gej baisnaa eserguutseed baihaar bolichihloo doo

Avatar

Зочин 2021-07-23 103.212.118.241

Сургуулийн газар руу шунавал юу болдгийг харав уу

Avatar

Зочин 2021-07-23 202.126.89.140

Зев шийджээ. Буруу шийдвэрийг засч байгаа нь сайн юм. Одоо дээд боловсролын салбарт онцгой анхаарах хэрэгтэй байдаг. Яам мэргэжлийн бус, чадваргуй хумуусээр дуурчээ!!!

Avatar

Зочин 2021-07-23 103.26.193.143

Энэ бас худлаа ярьдаг гар байнэ лээ худалдан авах ажиллагаанд оролцохгүй гэж хуцаад байсан шал худлаа

Avatar

зочин 2021-07-23 192.82.75.236

Явган хүн явах газаргүй болсон нийслэлийн газарт шаавааралдуулаад барилга барих санаа Боловсролын сайдын
толгойд яаж ордог байнаа. Өчүүхэн ч зай талбай байдаг л юм бол цэцэрлэгжүүлэх ухаан алга уу?
Завхарсан юм.

Avatar

Зочин 2021-07-23 43.241.61.248

Энэ бас нэг попын хаан байна аа. Овоо юм болуу гэсэн чадваргүй хүн байна.

Avatar

Зочин 2021-07-23 192.82.75.55

Өндрөө авсан ганц энэ газар биш сургууль цэцэрлэгийн зай талбайд барилга барихийг хориглох хэрэгтэй шд.

Avatar

хулхи 2021-07-23 202.126.89.68

жинхэнэ хуурамч худалч гар юм даа

Avatar

Зочин 2021-07-23 202.126.89.88

Сайд шийдвэрээ сольсон боловч Барын базалт хийлээ дээ

Avatar

Zochin 2021-07-23 64.119.18.172

Turiin ajliig tsalgarduulagchid medeej…

Avatar

Шударга хэлэгч 2021-07-23 66.181.161.15

ДУРАК…!!!!!!!!!

Avatar

Мөнх 2021-07-23 66.181.188.150

Бид 90 ээд оны дундуур хэн нэг нь эртхэн саятан болоод, улс орныг удирдвал элдэв зүйлд илүүтэж шунахгүй шудрага үнэнч ажиллана гэж ярилцдаг байж билээ. Одоо л Энх Амгалангаас эхэлж байх шиг бна.

Avatar

Ха ха 2021-07-23 202.21.103.139

Сайд ямар хүүхэд хуурч байгаа биш дээ. Далдлах гэж, хүмүүст сайхан харагдах гэж их л хичээсэн боловч хурмаг зүйл хуурмаг л харагддаг юм даа.

Avatar

Монгол инженер 2021-07-23 66.181.161.22

Барилгыг тордоод засаад ашиглаж болно. Хугацаа дуусна гэж нэг сонин яриа хэллэгээ болимоор юм. Юуч мэдэхгүй нөхөд гэдгээ харуулаад байна уу ард түмнийг монголын барилгачдыг доромжлоод байна уу. Газрыг нь авах арга шүү энэ.

Avatar

Зочин 2021-07-23 66.181.178.31

Энэ түр хорооныхон гэж үргэлж заваан юм хийж энэ сургуулийг доройтуулж дууслаа. Тэдний хэр чхдвар чансаатайг нэг харахсан. Дутуу хүмүүс ажлаа алдчих вий гэхээс айдастай явдаг хүмүүс л ийм юманд мэргэшсэн байдаг даа. Сайд харин жинхэнэ сөрсөн базааг хийлээ дээ. Браво Сайд.

Avatar

Haha 2021-07-23 64.119.18.172

Yag unen said ch nariin arga hereglelee.

Avatar

Монголчуудаа 2021-07-23 59.153.114.204

Зай болгон дээр юм барьдагаа больсон дээр

Avatar

ЗОЧИН 2021-07-23 202.21.126.30

ЗӨВ ХӨ. НААДАХ ТОМ ТОЛГОЙ ГАРГААД БАЙСАН НӨХӨД ЧИНЬ ТЭНД ОРОН СУУЦ ГРАЖ БАРЬСАН БАЙГАА, ТЭРИЙГ НЬ АЛБАДАН БУУЛГА. ШИНЭ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙГ ХАРИН АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛГҮЙ ХҮМҮҮСЭЭР БҮРДҮҮЛ.

Avatar

Zochin 2021-07-23 192.82.78.25

Mundag said shuu bayrlalaa

Avatar

Чук /ТЕЯг 2021-07-23 107.77.228.81

Иш чаваас. Пялдагнахаа боль! 192.82.78.25. Ааа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж