Хүүхдийн парк 6-гаас дээш насны хүүхдэд үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2021.07.23-нд нийтлэгдсэн

Хүүхдийн парк 6-гаас дээш насны хүүхдэд үйлчилнэ

Хүүхдийн парк 6-гаас дээш насны хүүхдэд үйлчилнэ

Үндэсний соёл амралтын хүрээлэн Covid-19 халдварын тархалт нийслэлд хумигдаж байгаа учраас маргаашаас /2021.7.23/ үйл ажиллагаагаа эхэлж, нээхээр болжээ. Энэ талаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс тодруулахад:

Парк маргаашнаас хэвийн ажиллаж эхэлнэ. Халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж 0-6 насны хүүхэдтэй хүнд үйлчлэхгүй байгаа. Харин 6-гаас доош насны хүүхдүүд харгалзах хүнтэйгээ ирж, үйлчлүүлэх боломжтой. Цагийн хуваарийн тухайд 10.00-22.00 цаг хүртэл ажиллана. Хэрэв халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл буурахгүй байвал үйл ажиллагааг зогсоох байх. Одоогоор бол дөнгөж нээх гэж байгаа учраас нөхцөл байдлыг харгалзаж ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийж, үйлчлүүлэгчдээ хүлээн авна. Тоглоомуудын тухайд аюулгүй байдлыг хангаж, цэвэрлэгээг хийсэн байгаа. Тойрог замаас бусад бүх тоглоомууд ажиллана гэсэн юм.

Жил бүр тавдугаар сарын 13-нд олон улсын гэр бүлийн өдрөөр нээдэг үндэсний соёл амралтын хүрээлэн 2021 онд Covid-19-ийн нөхцөл байдлаас хамаарч үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан. Харин маргаашаас нээснээр иргэд паркаар үйлчлүүлэхдээ нийслэлийн Онцгой комиссоос тавьж буй шаардлагын дагуу халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж, вакцины хоёр тун хийлгэсэн гэрчилгээгээ үзүүлж үйлчлүүлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж