О.Гүндэгмаагийн дасгалжуулагчийн гангараа

Хуучирсан мэдээ: 2021.07.23-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаагийн дасгалжуулагчийн гангараа

О.Гүндэгмаагийн дасгалжуулагчийн гангараа

"Токио-2020" олимпийн наадам эхэлж, Монгол гэлтгүй дэлхий нийтээрээ олимпоор амьсгалж байна. Өнөөдөр гэхэд л МУГТ О.Гүндэгмаагийн дасгалжуулагч МУГД Л.Ундралбат үсээ өвөрмөц байдлаар засуулан, Монголын баг тамирчдаа дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр толгойн орой дээрээ алтан шаргал өнгөтэй Соёмбо, хойд хэсэг дээрээ олимпийн бэлгэдэл болох таван цагирагийг дүрсэлсэн нь олны анхаарлыг татаж байна.

МУГД Л.Ундралбат багшийн шавь МУГТ О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо оролцоно. Түүхийг эргэн сануулахад, О.Гүндэгмаа 2008 оны Бээжингийн олимпийн эмэгтэй ганцаарчилсан 25 метрийн гар бууны төрөлд мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Монголын буудлагын тамирчид маргаашаас /2021.07.24/ эхлэн тэмцээн уралдаандаа оролцоно. Эхлээд эмэгтэй хийн урт бууны 10 метрийн төрөлд О.Есүгэн, эрэгтэй хийн гар бууны 10 метрийн төрөлд Э.Даваахүү, нар өрсөлдөх бол МУГТ О.Гүндэгмаа болон Ц.Анударь нар долдугаар сарын 25-ны өдөр эмэгтэй хийн гар бууны 10 метрийн төрөлд өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж