"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр өнөөдөр /2021.7.23/-ийн байдлаар махны жижиглэнгийн үнэ болон түүхий эдийн үнэ ханшийн талаар мэдээлжээ. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 13000-13500 төгрөг, хонь болон ямааны мах 10500 төгрөгийн ханштай байгаа аж.
Мөн нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 100-105 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа юм байна. Харин ямааны арьс өлөнтэйгөө 1000 төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 5500 төгрөг, хонины ноос кг нь 2000-2500 төгрөг, үхрийн шир ширхэг нь 8000-15000 төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 12000 төгрөгийн үнэ ханштай байна.
"Хүчит шонхор–Дэнжийн 1000″ захад махны үнэ өнөөдрийн байдлаар:
- Үхрийн кг нь 13000-13500 төгрөг, ястай нь 12000-13000 төгрөг, жижиглэнгийн лангуунд ястай нь 13000-14000, цул нь 14000-16000 төгрөг,
- Ямааны мах килограмм нь 10500 төгрөг, жижиглэнгээр ястай мах кг нь 11000, цул нь 12000 төгрөг,
- Хонины мах килограмм нь 11500 төгрөг, жижиглэнгээр ястай нь 11000-12500 төгрөг, цул мах мөн адил үнэтэй байна.
- Адууны мах 10500-11500 төгрөгийн ханштай байгаа юм.
Холбоотой мэдээ