"Сэлэнгэд төөрсөн 4 иргэнийг 2 цаг гаруй хайж, олсон" | News.MN

"Сэлэнгэд төөрсөн 4 иргэнийг 2 цаг гаруй хайж, олсон"

"Сэлэнгэд төөрсөн 4 иргэнийг 2 цаг гаруй хайж, олсон"

"Сэлэнгэд төөрсөн 4 иргэнийг 2 цаг гаруй хайж, олсон"

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт явж байгаад сураггүй болсон. Эдгээр иргэдийг эрэн хайхаар 22 хүний бүрэлдэхүүнтэй Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэгтэй баг сураггүй болсон дөрвөн иргэнийг өчигдөр /2021.07.22/ эсэн мэнд олсон талаар бид мэдээлсэн.   Дээрх иргэдийг хайхад зориулж иргэдээс 23 сая төгрөгийн хандив цугларсан юм байна. Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр тус мөнгө нь одоогоор ОБЕГ-т орж ирээгүй бөгөөд улсын зардлаар эрэн хайх ажиллагааг явуулсан гэв.

Нөхцөл байдал ямар байсан талаар эрэн хайх, аврах бүлгийг ахалж явсан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрайгаас тодрууллаа.


-Сэлэнгэ аймагт төөрсөн дөрвөн иргэнийг өчигдөр эсэн мэнд оллоо. Тухайн үед нөхцөл байдал ямар байсан бэ?

-Онцгой байдлын ерөнхий газраас Сэлэнгэд төөрсөн дөрвөн иргэнийг хайх, аврах талаар бидэнд үүрэг өгсөн. Нисэх багтайгаа нийлээд 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотоос ниссэн. Онгоц нисэхийн өмнө эрэн хайх, аврах бүлгийнхэн маань явахдаа ар гэрийнхэн болон цуг явсан иргэнээс газрын байршил, нөхцөл байдлыг сайтар тодруулж, эрэн хайх ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулсан. Тухайлбал, эрлээ хаанаас эхлэх үү, хаанаас хайх уу гэдгийг маш сайн судалсан. Ерөнхийдөө дээрх хүмүүсийн нөхцөл байдал, газар орны байдал, иргэдийн өгсөн мэдээлэлтэй уялдуулаад эхлэх цэгээ гаргасан. Урьд нь бид ой хээрийн түймэртэй үед  тухайн бүс нутагт онгоцоор хоёр гурван удаа явж байсан учраас эхлэлийн цэгээ нарийн тооцоолсон. Тиймээс зөв газраа бууж, иргэдийг явж байхад нь эсэн мэнд олсон. Мөн миний хувьд энэ салбарт 30 жил ажилласны хувьд туршлага бас нөлөөлсөн байх гэж бодож байна.

-Дээрх иргэдийг олоход нийт хэчнээн цаг зарцуулсан бэ?

-Бэлтгэл ажил өглөө эхэлсэн. Өглөө “агаараа хүлээсэн”. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл нислэгээ манан суусан, үүлтэй үед нислэгээ үр дүнтэй болгохын тулд агаараа хүлээнэ гэж ярьдаг. Хоёрдугаарт, эрэн хайх ажиллагааны төлөвлөгөөг нарийн боловсруулсан нь үр дүнд хүрсэн. Бид хоёр цаг 32 минутын хугацаанд олоод авчирсан.

 

-Эрэн хайх ажиллагаанд хүндрэлтэй зүйл гарсан уу?

-Бидний хувьд ойн хээрийн түймэртэй тэмцэх ажилд нэлээд явж байсан туршлагатай болохоор газар усны байрлалыг сайн мэдэж байсан. Тэр утгаараа хамт явж байсан хүмүүсээс самарчдын мэдээллийг тодорхой өгсөн нь эрлийн ажилд үр дүнгээ өгсөн. Мэдээж мэргэжлийн аврагч нар явж буй учраас эрлийн ажиллагааг амжилттай  явуулсан гэж үзэж байна.

-Тухайн иргэдийг олоход биеийн байдал нь хэр байв. Арваад хоног төөрчихсөн хүмүүс айж, туйлдсан байх?

-Биднийг очиход тухайн иргэд айсан байсан. Тэр дунд ахимаг настай иргэний бие ядруу байсан. Бид тухайн хүнд анхны тусламж үзүүлж, тариа хийн тайвшруулсан. Бусад иргэний хувьд ерөнхийдөө шоконд орсон, санаа зовсон байдалтай байсан. Тиймээс тухайн үед нь тайвшруулан хоол хүнсээр хангаж, Улаанбаатар хотод авчирсан.

-Эдгээр хүмүүсийг хайхтай холбоотой тодорхой мөнгөн хандив цугларсан шүү дээ. Онцгой байдлын газар хандивын мөнгөөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан уу. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тэр асуудлыг бид мэдэхгүй. Мөнгө төгрөгийн асуудалд огт оролцоогүй. Зөвхөн эрэн хайх ажиллагааг богино хугацаанд явуулж, иргэдийнхээ амь насыг хамгаалах асуудалд анхаарч байсан. Иргэдээ анхааруулж хэлэхэд техник технологи хөгжсөн өнөө үед ууланд явахдаа аюулгүй байдлаа хангаж, ард үлдэж буй хүмүүсийнхээ санааг зовоохгүй байдлаар явах ёстой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-07-23 76.107.165.63

Отог дээрээ самраа цайруулаад сууж байсан гээ биз дээ? Олсон ч гэх шиг. Татвар төлөгчдийн мөнгийг дэмий зүйлд зарцуулсандаа бантаад үлгэр ярьж байх шив дээ. Бас юу гэлээ. Эрэгтэй нь ядарсан, эмэгтэйчүүд нь айсан байсан ч гэх шиг.

Avatar

Зочин 2021-07-23 172.58.141.95

Naad hun chini bi bi bi mundag bolohooroo olood irlee geed bna odoo amar boljdee samart yavlaa samar baihgui bol ongots duudlaa tumnii horongiig salhind tsatslaa l***r orkuud

Avatar

иргэн 2021-07-23 76.107.165.63

Бид авилгач муу хүмүүсийг төрдөө сонгоод тэд Монголын төрийг сул дорой болгож байна. Одоо самарчид өнгөрсөн жилийн самар түүж байгаа. Тэр нь ч ховордсон байгаа. Наад дөрөв чинь самраа олохын тулд отгоосоо улам илүү хол газар явж байгаа. Бодвол дээрээс нь нэг дарга мундагдаад л энэ нисдэг тэрэг явуулсан байгаа.

Avatar

Зочин 2021-07-23 124.158.64.104

Авто Зам байна урал байна тэгээд төөрөөд ч гэхшиг хандив л хусах гэсэн юм биш үү?

Avatar

Заагч 2021-07-23 202.9.46.254

Ойг устгагчдын цаана хогийн муу санаатай хар вирус хятадууд новшийн данжаадууд бий хогийн ухаан муу Монголоор тэд ойг нь устгуулж хэдэн халтар юаниар ирээдvйгээ байгалиа хядсаар бид усгvй хэд хонох вэ? Лалруудаа яагаад ийм байгалиа устгасан мунхаг ечvvхэн байдаг юм бэ?Хvн амьдрах эрхтэй бол амьтад амьдрах эрхгvй тийм vv хог шаарнуудаа.Хог хятадууд Монгол иргэнээр монголын байгалийг устгуулсаар тэгээд модный усгvй целжилт Монгол орших эс орших уу яригдана даанч харамсалтай тархины тураалтнууд

Avatar

Заагч 2021-07-23 202.9.46.254

Яг тийм байгаль устгагчид ингээд л дуртай цагтаа яваад алга боллоо хайгаараа гээд тэр цугларсан менгее онцгойд егеерэй заваан авгайнууд.Ийм юмнууд л ой тvймэр тавьж тэр галаас болж хичнээн их ой устаж хэдэн мянган амьтад vхэж галаас болж ган зуд гээд гамшигт vзэгдэл хирээс хэтэрлээ.Тэд 1 ш мод тарьдаг уу? Vгvй.хариуцлага огт алга байгалийг хvн гэдэг араатан устгасны хариуг байгаль эх бvр ихээр авдаг.Амьдарч байна гэж байгалийг устгах есгvй шvv хvн араатнуудаа ажил хийхгvй цалин голно.гамшиг.

Avatar

Зочин 2021-07-23 124.158.69.63

МӨНГӨНИЙ ХОЙНООС ЯВСАН НОВШНУУД ЯМАР ГАВЪЯА БАЙГУУЛААД УЛСЫН ТЭЭВРИЙГ ХӨЛСӨЛЖ БАЙГАА ЮМ БЭ, ОДОО ДУРЫН ХҮН НЬ ИНГЭЭД ДАЙЧЛААД БАЙХ УУ, ЭНЭ ТЭГЭЭД НӨГӨӨ ТА НАРЫН ЯРЬДАГ ХҮНИЙ ЭРХ ҮҮ, БАЙГАЛЬ БОХИРДУУЛДАГ, БАЙГАЛЬ СҮЙТГЭДЭГ ЭНЭ НОВШНУУД ДАЛД ОРООСОЙ

Avatar

Зочин 2021-07-23 67.81.184.102

Шуналтай хүмүүст сургамж болждээ

Avatar

Зочин 2021-07-23 172.58.141.95

Amtashsan hereenuud dahih bailgui

Avatar

энгийн ард 2021-07-23 202.9.40.66

Унаж явсан машиныг харвал төөрөх боломжгүй юм байна. Гэр орноосоо тасран холбогдохгүй байх шалтгаантай л нөхөд бус уу, самар нууцаар түүх гэсэн үү, эсвэл нийлж наргиж зугаалах гэсэн үү. Уул тодгодтой газар төөрнө гэж юу байхав: нар сарны багцаа болон машинаар исэн мөрөө баримжаалаад буцаад ирнэ. Харйран зардал болж. Бусдад сургамж болгох үүднээс тэднээр зардлыг нь төлүүлэх хэрэгтэй…

Avatar

Зочин 2021-07-23 64.119.22.218

ОРК хулгайчууд. Малнууд…Эсвэл газар мэдэхгүй өөр аймгийнхан юм уу.

Avatar

зочин 2021-07-23 202.9.46.28

Хандивын мөнгийг хэн шаачваа, Улсад өгөөчээ лалруудаа

Avatar

Зочин 2021-07-23 43.242.241.218

Яаг сайхан самараа түүж байхад нь туугаад ирж л дэ

Avatar

Зөвшөөрөлгүй 2021-07-23 122.201.22.113

Бөөн хүчний байгууллагын хүмүүс нисдэг тэргээр хүрээд ирэхээр нь Зөвшөөрөлгүй самар түүж байсан учраас айж цочирдолд орсон байгаа шүү ха ха

Avatar

Сүлжээгүй газар 2021-07-23 122.201.22.113

Сүлжээгүй газар Самараа цайруулж амжаагүй байхад нь бөөн хүмүүс нисдэг тэрэг хүрээд ирэхээр нь 4 хүн маань айж цочролд орсон байгаа шүү

Avatar

Zochin 2021-07-23 58.109.224.49

Tuurnu gej bh uu yamar balar oi bgaa bish Demii zardal chiregdel

Avatar

zochin 2021-07-23 192.82.67.231

Hulgiin buheegt SANDUIN JUD sudriin huraanguig hadgan deer tavisan haragdana. Ohtsgoihnii mashin tehnik,bird ni baij l baih uchirtai sudar nom shuu. Ta buhendee AMJILT

Avatar

Зочин 2021-07-23 202.21.103.158

Байгаль сүйдэлж амьтны хоол тэжээлийг хулгайлж явсан юмнууд л байгаа. Жил тойрон самар түүгээд байхаараа яадаг байна аа. Би ядарсан хүн, би тэгээд яах юм гээд л бүгд л Би Би Би гэж чичэрсэн, дураараа амьтад байх юм даа. Ийм хүн нь хөгжөөгүй орон өөдлөхгүй ээ.

Avatar

z 2021-07-23 66.181.160.36

Ядарсан, төөрсөн, явах боломжгүй болсон иргэдээ аварч үүргээ сайн гүйцэтгэжээ.

Avatar

Зочин 2021-07-23 124.158.69.63

ядарсан хүн ийм машинтай байдаг юм уу, битгий даварцгаа

Avatar

зочин 2021-07-23 192.82.75.236

Тааваараа амьдраад сурцан ОРКУУД

Avatar

Хотын уугуул иргэн 2021-07-23 150.129.143.152

ОРК-уудын ар гэрийнхэн сүржигнээд байсан. Төр, засаг руугаа ичихгүй дайраад л байсан. Төрийн ажлаар яваад төөрчихсөн юм шиг л юм яриад байсан. Одоо тэгвэл энэ төөрсөн нөхдүүд ар гэрийхэнтэйгээ хамт ил гарч ирээд ИХ БАЯРЛАЛАА гэж хэлээч. Чадахгуй л дээ. Гөйлийсэн амьтад.

Avatar

Зочин 2021-07-23 66.181.186.116

Чамд хамаагүй

Avatar

zochin 2021-07-23 203.91.115.251

Улсын буянаар гэртээ ирчихлээ, усанд орж аваад хүүхдээ нэг харчихаад эргээд гарнаа хө гэж үү.

Avatar

Зочин 2021-07-23 66.181.183.233

Теерсен энэ тэр нь ч худлаа байх аа, ар гэрийнхэн нь л худлаа сенсацлаж, ендер авахуулаад бараг дэмий ажил болоод дуусах шиг боллоо, 10 хоног теерне ч гэж юу байх вэ, ямар шивэр тайга биш, унэхээр 10 хоног теерсен бол олоход зув зугээр байж байна ч гэж юу байх вэ дээ, аль аль талдаа бодмоор л юм болж дээ

Avatar

Зочин 2021-07-23 139.5.216.116

Сэтгэцийн эмч бол ургамалын бус гаралтай эмч гэсэн үг

Avatar

Зочин 2021-07-23 103.57.95.100

Эрэлээ олсонд баяр хүргэе. Гхэдээ Намсрай, өөрийгөө хэт их товойлгох ярилцлага өгч. Олон жил ажилласан дадлагтай гэж та нарыг томилосон шүү. Мөн эрлийн ажлыг гүйцэтгэх нарийн журам, арга барил байдаг түүнийгээ хэрэгжүүлсэн гэдгээ хэлнэ биз дээ.

Avatar

Nnk 2021-07-23 66.181.179.180

manai ontsgoi sain shu.

Avatar

зочин 2021-07-23 59.153.112.225

4-хүн ойд төөрнө гэж юу байсан юм,ямар Сибирийн тайга биш халуун зунаар , сайхан архидаж явсан биз хэд алхаад ойн захад гарна.өвчтэй зовлонтой түргэн туслажинд наад нисдэг тэргээ хэрэглэ.

Avatar

Зочин 2021-07-23 66.181.160.36

Ядарсан, төөрсөн, явах боломжгүй болсон иргэдээ аварч үүргээ сайн гүйцэтгэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж