Дубайд бороо оруулах шинэ технологийг нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.07.23-нд нийтлэгдсэн

Дубайд бороо оруулах шинэ технологийг нэвтрүүлнэ

Дубайд бороо оруулах шинэ технологийг нэвтрүүлнэ

Дубайд хамгийн том асуудал нь аагим халуун цаг уур байдаг. Дубайд цельсийн 46 хэм хүртэл халах нь энгийн үзэгдэл болсон. Тиймээс Дубайн засгийн газар байгалийн жамд захирагдах бус харин цаг уурын үзэгдлийг удирдан зохицуулах шийдвэрт хүрсэн байна.

Арабын нэгдсэн Эмират улсын эрдэмтэд хэт халалтыг шийдэх гарцыг хиймлээр бороо оруулах гэж үзжээ. Үүний тулд нисгэгчгүй онгоцыг тэнгэрт хөөргөж үүлийг цахилгаан цэнэгээр цохиулснаар цэнэгжсэн үүл үүсгэж, гантай бүсүүдэд бороо оруулдаг болох аж. Түүнчлэн цаг уурын мэргэжилтнүүд энэ технологийг ашиглан Рас-эль-хайма хот болон бусад бүсүүдэд бороо оруулж буй бичлэгээ энэ долоо хоногт цацжээ.

Үүлийг цэнэгжүүлэх уг аргачлал дэлхийд нүүрлэсэн ган гачигтай нөхцөл байдлыг бууруулахад бодитой үр дүнгээ үзүүлнэ гэдэгт итгэж байна гэж эрдэмтэд мэдэгдсэн бөгөөд бороо оруулах өмнөх арга туршлагуудаас илүү хор хөнөөл багатай гэдгийг онцолжээ. Арабын нэгдсэн Эмират улсад жилд 101 мм-ийн хур тунадас унадаг аж.

Их Британи дахь Рийдин их сургуулийн мэдээлснээр нисгэгчгүй онгоцоор үүлний орчимд салхи үүсгэх бөгөөд салхи үүлийг цахилгаан цэнэгээр цохисноор их хэмжээний бороо орох нөхцөл үүсдэг байна. Халалттай бүсэд бороо багахан хэмжээгээр ороход замдаа уурших эрсдэлтэй тул ийнхүү аадар бороог их хэмжээгээр оруулах шаардлагатай байдаг аж.

Тус их сургуульд шинэ технололгийн ололттой танилцсан Арабын нэгдсэн Эмират улсаас Их Британид суугаа элчин сайд Мансур Абулхул хэлэхдээ “Манай орны адилаар усны хомсдол нүүрлээд байгаа бусад улс ч магадгүй хэзээ нэгэн өдөр алхам тутамд хөгжсөөр буй уг технологийн гайхамшгийг мэдрэх биз ээ” гэсэн юм.

2017 онд тус их сургуулийн санаачлан хэрэгжүүлсэн “Борооны үүл үүсгэх технологи” буюу хиймэл аргаар бороо оруулах хөтөлбөрт 1.5 сая ам.долларын санхүүжилт орж ирсэн байдаг. Мөн Арабын нэгдсэн Эмират улсад усны аюулгүй байдал хамгийн тулгамдсан асуудал байдгийн хувьд бороо оруулах хөтөлбөрт нийт 15 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж. Тус улс нь үүл цэнэглэх технологийг нэвтрүүлж буй Персийн булан дахь анхны орон боллоо. Өмнө нь АНУ-ын баруун эргийн найман мужид уг технологийг туршиж байжээ.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: CBS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж