Хятадын лабораториудыг шалгах ДЭМБ-ын саналаас татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.23-нд нийтлэгдсэн

COVID-19

Хятадын лабораториудыг шалгах ДЭМБ-ын саналаас татгалзжээ

Хятадын лабораториудыг шалгах ДЭМБ-ын саналаас татгалзжээ

Covid-19 цар тахлын гарал үүслийг олж тогтоох ажлын хүрээнд Хятадын лабораториудад шалгалт явуулах Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүсэлтэд тус улсын Эрүүл мэндийн яам татгалзсан хариу өгсөн байна.

Хятадын ЭМЯ-ны төлөөлөгч Жэн Ишин "ДЭМБ хятад шинжээчдийн саналыг харгалзан үзэж, улс төрийн нөлөөнөөс ангид байж, цар тахлын гарал үүслийг шинжлэх ухааны аргаар тодорхойлно гэж найдаж байна" хэмээн мэдэгджээ.

ДЭМБ-ын шинжээчид Хятадын эрх баригчдын хяналт дор шалгалтаа явуулсан учраас дэлхийн бусад улс орон тус байгууллагын дүгнэлтэд үл итгэх хандлагатай байгаа юм.

Өнгөрсөн хавар өндөрлөсөн шалгалтын үр дүнд вирус лабораториос алдагдсан байх магадлал бага, харин сарьсан багваахайнаас хоёрдогч амьтнаар дамжин хүнд халдварласан байх магадлал өндөр байна гэсэн дүгнэлтэд ДЭМБ хүрээд байв.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж