ЭМЯ: Монгол Улсад халдварын тоо долдугаар сард буурсан

Хуучирсан мэдээ: 2021.07.23-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Монгол Улсад халдварын тоо долдугаар сард буурсан

ЭМЯ: Монгол Улсад халдварын тоо долдугаар сард буурсан

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх урьдчилан сэргийлэх мэдээллийг танилцуулав.


Сүүлийн 24 цагийн байдлаар нийт 1243 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас барсан байна.

Батлагдсан тохиолдлын 514 нь нийслэлд, 724 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

  • Хөнгөн-5961
  • Хүндэвтэр-2825
  • Хүнд-944
  • Нэн хүнд-214

Сүүлийн 24 цагийн байдлаар 9944 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хоёр сая 124 мянга 499 хүн нэгдүгээр тунд хамрагдаад байгаа. Харин хоёрдугаар тунд нэг сая 900 мянга 170 хүн хамрагдсан байна.

"ЭНЭ САРД ХАЛДВАР БУУРЧ БАЙГАА Ч ИРЭХ САРД НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА"

ХӨСҮТ-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Ж.БАЙГАЛМАА:

-Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо долдугаар сард буурсан статистиктай байна. Улаанбаатар хотод PCR шинжилгээнд эерэг илэрсэн хувь буурч, 17.6 хувь болсон. Харин орон нутагт долдугаар сарын 22-ны байдлаар 22.5 хувьтай байна. Хүмүүс цаашид халдварын эрч саарах эсэх тал дээр эргэлзэж байгаа. ДЭМБ-ын судалгаагаар шинжилгээнд эерэг гарах магадлал таваас доош хувьтай байсан тохиолдолд халдварын эрсдэл буурна гэж үздэг. Тиймээс намар хичээл сургууль орохтой зэрэгцэн хүний хөдөлгөөн ихсэх учир ирэх сараас халдварын тархалт дахин нэмэгдэх хандлагатай байна.

Сүүлийн хоногуудад нийслэлд батлагдах халдварын тоо буурч, орон нутагт өсч байгаа учраас иргэд олон нийт халдвар хамгаалалтын дэглэмийг чанд баримтлах ёстой.

ЭМЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА Л.ЭНХСАЙХАН:

-Мутацид орсон вирусийн тухайд долдугаар сарын 23-ны байдлаар дэлхийн нийт 192 улсад халдвар бүртгэгдсэн. Эдгээрээс давхардсан тоогоор 180 улсад Альфа хувилбар, 130 улсад Бета хувилбар, 78 улсад Гамма хувилбар, 124 улсад Дельта хувилбар илрээд байна. Монгол Улсад бүртгэгдээд байгаа Дельта хувилбарын нууц хэлбэр 4-5 хоног, халдвар тархах хугацаа 6-7 хоног дунджаар байдаг. Тиймээс халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж, хүн хоорондын зай барих зайлшгүй шаардлагатай байна.

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

Covid-19 өвчний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Thursday, July 22, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж