Маргааш ажлын өдөр ч дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Хуучирсан мэдээ: 2021.07.23-нд нийтлэгдсэн

Маргааш ажлын өдөр ч дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Маргааш ажлын өдөр ч дугаарын  хязгаарлалт үйлчлэхгүй

Тээврийн цагдаагийн албанаас дугаарын хязгаарлалт маргааш үйлчлэхгүй гэдгийг мэдээлэв. Хэдийгээр Бямба гаригийг ажлын өдөрт шилжүүлсэн ч амралтын өдрийн журмаар зохицуулжээ. Тодруулбал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулах” тухай 2/08 дугаар тогтоолын дагуу дугаарын хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрддөггүй, дугаарын хязгаарлалт нь зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг.

Засгийн газраас баяр наадмын амралтын өдрийг  энэ жил ес хоногоор сунгаж, долдугаар сарын 16-ны ажлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон юм. Ингэснээр энэ сарын 24-нд Бямба гаригийг ажлын өдөрт шилжүүлсэн билээ.

Автомашины дугаарын хязгаарлалтын үйлчлэл:

  • Даваа гаригт 1, 6-гаар
  • Мягмар гаригт 2, 7-гоор
  • Лхагва гаригт 3, 8-аар
  • Пүрэв гаригт 4, 9-өөр
  • Баасан гаригт 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж