С.Бямбацогт: Эрдэнэбүрэн бол эх орны тусгаар тогтнолын дэнс | News.MN

С.Бямбацогт: Эрдэнэбүрэн бол эх орны тусгаар тогтнолын дэнс

С.Бямбацогт: Эрдэнэбүрэн бол эх орны тусгаар тогтнолын дэнс

С.Бямбацогт: Эрдэнэбүрэн бол эх орны тусгаар тогтнолын дэнс

Хаврын чуулган хаалтаа хийсэн. Хаврын чуулганаас онцолж хэлэх хууль тогтоомжоос нэрлэвэл?

– Дэлхий нийтэд болон манай улсад голомтлон тархаад байгаа коронавируст халдвар/КОВИД-19-/ цар тахлын аюулт, онцгой нөхцөл үе таарсан ч УИХ Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажлын 75 хоногтоо хангалттай ачаалалтай, хурдтай ажилласан гэж дүгнэж байна. Би таны асуултанд нэгдүгээрт Хууль зүйн байнгын хорооны даргын хувиар, хоёрдугаарт УИХ-ын гишүүний хувиар хариулъя. Манай Байнгын хороо бусад Байнгын хороодоос хамгийн олон буюу 23 удаа хуралдаж тулгамдаад байсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал,  УИХ-аас 2021.04.02-нд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Ингэснээр манай улс Ази тивд анх удаа хүний эрх хамгаалагч гэж хэнийг хэлэх, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдвөл хэрхэн хамгаалах талаар эрх зүйн зохицуулалттай улс болон бусад улсыг түүчээллээ.

Төр төмөр нударгаа үзүүлсэн бол бас боломж олгож дахин алдалгүй нийгэмдээ хөл нийлүүлэн, гэр бүл, үр хүүхэдтэйгээ хамт амьдрах боломжийг олгох нь зүй ёсны асуудал тул 2021.07.02-нд Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа. Өршөөл үзүүлэх тухай хуулийг гаргахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, коронавируст халдвар /КОВИД-19/-ын өдөр ирэх тусам нэмэгдэж байна. 2020.05.13-нд ДЭМБ, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Дархлалын олдмол хомсдол /ДОХ/-ын нэгдсэн хөтөлбөр, Хүний Эрхийн Дээд Комиссарын Газраас гаргасан “Хорих анги болон бусад хаалттай орчин дахь Ковид-19” хамтарсан мэдэгдэлд төр засгийн зүгээс эрх чөлөө хасах, цагдан хорих явдлыг аль болох хязгаарлах, нэн ялангуяа хэт их ачаалалтай хорих байгууллагуудад хоригдож буй хоригдлуудын тоог бууруулах, хорих ялаас өөр төрлийн хариуцлагын арга хэмжээ авах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалсан. Та бүхэн мэдэж байгаа эрх, эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийн амьдрах орчин нөхцөл, хоол хүнс жирийн иргэдийнхээс ялгаатай. Энэ ч утгаараа хэрэв хорих ангид цар тахал голомтлон гарвал асуудал маш их хүндэрнэ.  Хоёрдугаарт, энэ жил бол Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Монгол Улсын тусгаар тогтнолыг халуун амь, бүлээн цусаараа бидэнд авч ирсэн өвөг дээдсийн гавьяаг бид хойч үедээ таниулан авч явах үүрэгтэй.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр нийт ял эдэлж байгаа 4175 хүний 709-г буюу нийт 16.7 орчим хувийг өршөөлд хамааруулах тооцоо байсан бол УИХ-аас тодорхой зарчмыг баримтлан 1841 ял эдлэж байгаа хүнийг буюу нийт 46 хувийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахаар шийдвэрлэлээ.

Энд нэг зүйлийг онцлон дурдахад Өршөөл үзүүлэх тухай хууль бол тухайн хүнийг суллаад, тавиад явуулж байгаа зүйл огт биш харин алдсан, эндсэн хүмүүсийг нийгэмдээ хөл нийлүүлэн ажиллаж амьдрах, ажил хийж учруулсан хохирлоо барагдуулах боломжийг олгож байгаа асуудал юм. Хүний амь нас хохироосон, хүчингийн хэрэг үйлдсэн, эдийн засаг, албан тушаалын хэрэгт холбогдсон, урд өмнө боломж олгож Өршөөлийн хуульд хамруулсаар байтал дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол өршөөхгүй байх нь зүйн хэрэг гэж хууль тогтоогчид үзсэн.

УИХ-ын гишүүний хувиар хариулахад, миний бие Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байсан бөгөөд Монгол Улс ардчилал, хүний эрхийг дээдэлсэн нийгэмд шилжсэн цагаас доголдолтой явж ирсэн эрх мэдэл хуваарилах зарчим, төрийг тогтвортой байдлын үндэс суурийн гажуудлыг тус нэмэлт, өөрчлөлтөөр засахыг хичээсэн. Үндсэн хуулийн энэ суурь өөрчлөлтийн нэг нь Монгол Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг тодорхойлсон. УИХ шийдвэр гаргасаар байхад Засгийн газар, бусад байгууллага түүнийг нь хэрэгжүүлдэггүй байдал гарч байсан. Ийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалын хүрээнд Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн хамт Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүллээ.

-Та мөн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан УИХ-аар хэлэлцэн эхлээд байгаа. Тус нэмэлт өөрчлөлтөөр хуулийн хэрэгжилтийг хангуулах, үүсээд байгаа хүндрэлийг зохицуулах өөрчлөлтүүдийг хэрхэн тусгасан бэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийсэн “хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн зарчим, хөгжлийн бодлогыг хоосон тунхаг байлгахгүйн  тулд 2020.05.07-нд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан. Гэвч байгаа бодлогоо бүрэн хэрэгжүүлэхгүй, батлагдсан хуулиа нэг мөр ойлгохгүй алдаа хийдэл гарч байгаа учраас дагаж мөрдөх арга зүй, дааж хариуцах эзэн, нэгтгэн зангидах удирдлагын бүтцийг тодорхой болгох хуулийн төслийг өргөн барьсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш 2 жил, хууль шинэчлэн баталснаас хойш 1 жил нүүр үзэж байгаа ч салбарууд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудалд нэгдсэн арга зүйгээр хангагдаж чадаагүй, холбогдох байгууллагууд хуулиа нэг мөр ойлгож, хэрэгжүүлж хэвшээгүй болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь техник, тоног төхөөрөмж, ур чадвартай хүний нөөц, тооцоо судалгааны баазын хувьд дутагдалтай хэвээр байгаа. Мөн Монгол Улсын хөгжлийн бодлогыг нэгтгэн зангидах Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулж, чиг үүргийг нь оновчтой зохион байгуулах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дэд бүтцүүдийн хоорондын уялдаа хамаарлыг нарийвчлан гаргах нэн шаардлагатай байна. Энэ мэт багагүй асуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зохицуулна.

-Эрдэнэбүрэнгийн УЦС төсөл таньтай холбогддог. Энэ төслийн сонгон шалгаруулалт удаа дараа хойшилж, сүүлдээ цуцлагдан, гацаанд орчихлоо. Юунаас болж энэхүү бүтээн байгуулалтын ажил гацаанд оров. Та хэрхэн харж байна?

-Монголын төр засаг үеийн үед Эрдэнэбүрэнгийн УЦС барихаар анхаарч ажилласан ирсэн. Анх УЦС барих судалгааны ажил 1968 онд хийгдэж эхэлсэн байдаг. Миний мэдэхийн 2004 оноос эхлээд УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль болгонд нэр дэвшигчид УЦС-ыг барьж, ашиглалтад оруулна гэдэг асуудлыг ярьдаг байсан. 2008 онд УИХ-ын гишүүн болсноос хойш Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулчих юмсан гэж байнга шахаж, бүхий л бололцоогоо шавхаж ажиллаж байна. 2014 онд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байхад шахаж байж УЦС барих төслийг нэгжийг байгуулах ЗГ-ын шийдвэр гаргуулж байсан. 1968-2014 он хүртэл үндсэндээ 40 гаруй жил яригдсан байгаа биз. 2014 онд төслийн эхлэл нь тэгж анх тавигдаж байсан түүхтэй. Төслийн нэгж байгуулагдсан ч судалгаанаас хэтрэхгүй байсныг 2017 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Ховд аймагт очиж ажиллах үедээ гарцаагүй барих ёстой гэж үзэн төслийг бүрэн утгаар нь эхлүүлсэн. 2018 оноос Эрдэнэбүрэнгийн УЦС барьж байгуулах ТЭЗҮ, судалгаа хийх ажлууд эхлээд, урьдчилсан зураг төсөв хийгдсэн. Өнгөрсөн гуравдугаар сард анх зарлагдах байсан тендер сонгон шалгаруулалт удаа дараа хойшилсоор өнөөдрийг хүртэл ажил урагшлахгүй байгаа тул энэ асуудалд онцгой анхаарч ажиллаж байна.

– Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг шан харамж хардаг хэдэн хурган дарга гацаалаа гэж та чуулганы хуралдаанд чангахан хэлж байсан. Төслийн тендер сонгон шалгаруулалт ямар учраас олон удаа хойшлогдож, цуцлагдсан юм бол?

– Засгийн газрын үйл ажиллагааны томоохон зорилго, зорилт болох энэхүү төслийг төрийн албаны хүнд сурталтай, шан харамж, авлигал хардаг нөхдүүд гацаасан гэж хараад байгаа. Ерөнхий сайдад асуулга тавьж, сонгон шалгаруулалт удааширсан асуудлыг шалгуулахаар холбогдох байгууллагад хандсан. Учир нь өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд тендер зарлаж, дөрөв, тавдугаар саруудад хоёр удаа сонгон шалгаруулалтыг сунгасан. Энэ хугацаанд Тайширын станцыг барьсан туршлагатай төслийн удирдагчийг гэнэт ажлаас нь чөлөөлсөн. Эцэст нь тендерийг хүчингүй болгож цуцалсан байсан. Эх орны тусгаар тогтнолын дэнс болсон,  гаднаас эрчим хүчний хараат бус болгох энэхүү төсөл гацах учиргүй гэж үзэн шахаж шаардан ажиллаж байна.

Эгийн голын УЦС-ын төсөл шиг цаасан дээр гацах вий гэсэн хардлага байгаад байна л даа. УЦС-ын давуу талыг тоочоод барахгүй болов уу?

– Та санаж байгаа байх. Дөргөний УЦС байгуулах үед хэрэгтэй юу, хэрэггүй юу гэж олон жил ярьж, эсэргүүцэлтэй тулж байж баригдсан. Өнөөдөр үр дүнд нь баруун бүсийн цахилгааны 20 гаруй хувийг хангаж байна. 70 гаруй хувийг нь ОХУ-аас, 3-4 хувийг БНХАУ-аас өндөр үнээр авдаг. Дөргөний УЦС нэг квт эрчим хүчийг 38 төгрөгөөр үйлдвэрлэдэг. ОХУ-аас нэг квт-ыг 250 төгрөгөөр, БНХАУ-аас 350 орчим төгрөгөөр авдаг. Тэгвэл Эрдэнбүрэнгийн УЦС барьснаар хөнгөлөлттэй зээлээр барих учир зээл дуусах хүртэл тодорхой хэмжээнд үнэтэй байна. Зээл дууссаны дараанаас нэг квт цахилгааныг 38 төгрөг нь болъё гэхэд 50 төгрөгөөр, БНХАУ-аас авч байгаа үнээс 7 дахин, ОХУ-аас авч байгаа үнээс 5 дахин хямд эрчим хүч авах боломжтой болох юм.  Баруун гурван аймаг, наашлаад Завхан, Говь-Алтай аймгуудыг цахилгаанаар хангах боломж бүрдэнэ. Товчхон хэлбэл баруун аймгийнхан одоо хэрэглэж байгаа тогны мөнгөнөөс тав дахин хямдаар цахилгаан авдаг болно гэж л үзэж байгаа юм. Энэ бол бидний хамгийн том зорилго юм.

– Дөргөний УЦС баруун аймгийнхны цахилгааны хэрэглээний 20 гаруй хувийг хангадаг гэж байна. Эрдэнэбүрэн УЦС ашиглалтад орвол хэдэн хувийг нь хангах вэ?

-Эрдэнэбүрэн УЦС ашиглалтад орсноор баруун гурван аймгийн цахилгааны хэрэглээг 100 хувь хангаад зогсохгүй илүүдэл эрчим хүчээ төвийн бүсрүү нийлүүлнэ. Ер нь баруун таван аймгаа эрчим хүчээр хангачихаад түүнээс хоёр дахин илүү тогийг төвийн бүс рүү нийлүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл баруун таван аймгийн хэрэглэж байгаа тогтноос хоёр дахин илүү тогийг үйлдвэрлэх юм.

-Энэ бүтээн байгуулалт хэдий хугацаанд хийгдэх вэ?

– Төслөөрөө бол таван жилийн хугацаанд баригдах ёстой. Гэвч аль болох 4 жил болгохыг зорьж байгаа. Хэрэв ингээд улс төржөөд, тээг саад үүсгээд ажил гацаагаад байвал хямд үнэтэй эрчим хүч үйлдвэрлэх томоохон бүтээн байгуулалт тэр чинээгээр хойшлоод байнаа л гэсэн үг.

– Ирэх сард ээлжит бус чуулган зарлаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Тийм зүйл яригдаагүй.

– Хичээл сургууль эхлэх боллоо. Ковидоос болж хоёр жил гэртээ суусан хүүхэд, оюутнууд энэ жил танхимаар хичээллэх боломж бүрдэх нь үү?

-Дэлхий нийтээрээ энэ аюулт цар тахлын өмнө хүчин мөхсдөж байна. Манай улсын хувьд ч иргэд, төр засаг, бүх нийтээрээ тэмцэж, хичээж байна. Бид бүхэн эрт дээр үеэс эрхэм баян бол эрүүл мэнд гэж ярьсаар ирсэн. Эрүүл мэнд бол нэгдүгээрт байх хэдий ч боловсролын асуудлыг орхигдуулж болохгүй. Цахимаар хичээл зааж байгаа ч мэдээллийн хүртээмж, хүлээн авах суваг, орчин нөхцлөөс шалтгаалан бүрэн хамрагдаж чадахгүй, танхимаар олж авах мэдлэгийн хэмжээнд хүрэхгүй нь ойлгомжтой. Ийм ч учраас ХЗБХ “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Тус тогтоолд “цар тахлаас шалтгаалан ерөнхий боловсролын сургуулийн суурь хичээлүүдийг танхимаар судалж чадаагүй, сурч боловсрох эрх нь зөрчигдсөн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх” үүргийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн. Та бид бүгд мэдэж байгаа цар тахлын вирус мутацид орж халдварлах чадвар нь хэд дахин нэмэгдэх боллоо гэх зэргээр олон улсын эрүүл мэндийн байгууллагууд мэдээлэх боллоо. Бид халдвар хамгааллын дэглэмээ байх ёстой хэмжээнд нь сахиж халдварыг бууруулж чадвал 9 дүгээр сараас хичээл танхимаар эхлэх боломжтой гэж харж, бэлтгэлээ базааж эхэлсэн. Гэсэн хэдий ч үүнийг баттай хэлэх боломжгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ан 2021-07-23 202.126.89.217

Бямбацогт бол асуудалд олон талаас уян хатан хандаж чаддаг их хурлын манлай дархан түшээ гишүүний нэг.Энэ хүнээр засгийн газар, их хурлыг удирдуулбал их л үр дүн гарна.Гэвч МАН удирдлага олж тавьж чадахгүй юм даа…

Avatar

Монгол хүн 2021-07-23 66.181.161.79

Та нар хичнээн жил ингэж улс төржиж попордож сонгууль бодож асуудалд хандасаар байх юм юм бэ эрдэнэбүрэнг монголд ямар хэрэгтэйг аль дэнсэлсэн гэхдээ монголын хувь заяаны дэнс гэх шиг яасан ойрхон жалга дагаж бодож байнаа монголын хувь заяаны дэнс бол альч намынх нь хамаагүй та нараас салах

Avatar

Заагч 2021-07-23 202.9.46.254

Зочин хятад хаягдалаа танай вирус хятад долоогч Батцэцэг Их Орос Улсад очсон Оросууд маань хятад бегс долоогчийг огт тоогоогvй учир нь Спутник авна гэж хуцчихаад аль хэдийнээ 4.2 сая хог хятад тунг захиалаад телберийг нь телсен байсан ард иргэдээс нуучихаад худлаа спутник ирнэ гэж хуцаад ард иргэдийг хуураад дараа нь сонголт байхгvй хог хятад вакцинаар Монголчуудаа алсаар хятад вакцин 2 тунгаа хийснээс хрйш 15-30хоногт евчлvvлж байна гэсэн дээ.Тэгээд 30% нь нас баралт хятад хогийн гай энэ.

Avatar

Заагч 2021-07-23 202.9.46.254

Хог вирус хятадыг долоохгvй шvv бямбаа гуай биднийг вакцинаараа алсаар юу мэдэж хуцапд байнаа чиний бизнес зогсчихов уу хар хятад Монголыг залгихад улам ойртож байна.хар тахал хятадыг устгасан цагт дэлхий цэвэршинэ.

Avatar

Зочин 2021-07-23 202.21.108.151

Хэдэн хазгай шугам барьж Дамиран гишүүнээр нэр нүүр хийж явсан нөхөр. Эрдэнэбүрэнгийн УЦС бүтээн байгуулалтыг гартаа авах, цементээ шахахыг бодож л байгаа. Төслийн удирдагчийг солих ажлыг Бямбацогт хийсэн шүү. Одоо чухам л юм болчихлоо. Хоёр нүүр, улс төрөө гэж!!!!

Avatar

Зочин 2021-07-23 66.181.161.8

Эгийн голын УЦСтанц яасан бэ?? Манай дарга нар Путинд нэг загнуулаад л нам болсон уу?? Оросоос айдаггүйгээр нь Гадаад харилцааны сайд бүсгүйгээ нэг явуулаад үзэх юм уу?

Avatar

Зочин 2021-07-23 150.129.141.220

Тавинбэх, насантогтох, ёрөн-Өлзий ,Лувсанцэрэн зэрэг тёндёрийн мафи явах бололцоотой бүх төслүүдийг гацааж байгаа. 10 аймагт барих ДЦС барих төсөл 4 удаагаа зарлагдаж байна. Дээрх нөхдүүдийн үзэмжээр явахгүй байгаа юм. Энэ яамыг цэвэрлэхгүй бол ямар ч төсөл явахгүй.

Avatar

Зочин 2021-07-23 202.21.108.151

Энэ төсөл зээлийн гэрээ, ТЭЗҮ бүгд хэцүү юм билээ. Тендер нь дахиад бүтэлгүйтэх байхоо. Ер нь зээл авах шаардлага байгаа ч юмуу үгүй ч юм уу!

Avatar

Зочин 2021-07-23 66.181.160.111

энэ цахилгаан станцыг барихад эсрэгүүцээд байгаа улс бол оросууд шүү дээ. Монголыг өөрөөсөө хараат байлгаж байгаад хятадад өндөр үнээр зарах сонирхолтой улс бол орос.

Avatar

Иргэн 2021-07-23 122.201.21.229

УИХ-ын гишүүн,байнгын хорооны дарга С.Бямбацогт аливаа асуудалд судалгаа тооцоотой, үндэслэлтэй үнэн бодитой ханддаг хүн юм гэж харагдаж байна.С.Бямбацогтын цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-07-23 122.201.21.229

ТВ-ээр Эрдэнэбүрэнийн УЦС барих Шижигтийн хавцалыг харуулсныг үзэгчид санаж байгаа байх Ховд гол тэр орчимдоо олон км үргэлжилсэн 2 талаас нь хавчсан уулан дундуур урсч байгаа нь байгаль орчинд онц нөлөөлөлгүй далан барьж УЦС барих нөхцлийг байгаль өөрөө бий болгосон газар.Байгаль орчинд нөлөөлнө гэж мэдэмхийрэх нь гацаагчдын явуургүй шалтаг өөр юу ч биш.

Avatar

Тт 2021-07-23 202.9.40.38

оросууд л гацааж байгаа ш дээ аймхай алингаа алдсан төр төрийн бөөснүүд хийж чадахгүй С.Баяр шиг хүн ховор

Avatar

Зочин 2021-07-23 150.129.143.32

ТАВИН БЭХ ГЭЖ САЙД НЬ КОМПАНИАС МӨНГӨ НЭХЭЭД ТЕНДЕРЭЭ ХОЙШЛУУЛЖ, ХҮЧИНГҮЙ БОЛГООД СУУДАГ ГЭСЭН. ОДОО Ч ЗҮГЭЭР ӨНГӨРӨӨХҮЙ ШАЛГААД ХЭДЭН ГАЗРЫН ДАРГА ШОРОНД ЯВНАДАА.

Avatar

Зочин 2021-07-23 66.181.161.8

АТГ юу харж сууна вэ?? Ийм юмнуудыг зүгээр л өхөөрдөөд суудаг АТГ-ыг татан буулгасан нь дээр юм даа!!!!!!

Avatar

Зочин 2021-07-23 192.82.70.218

Энэ одоо нутгийнхаа төлөө одоог хүртэл ингэж сүрхий зүтгэж байгаагүй дээ. Тэгэхээр түрийвчнийхээ төлөө л зүтгэж байгаа юм байна. АТК энийг анхаарч, шалгах хэрэгтэй байх.

Avatar

Зочин 2021-07-23 202.55.188.35

Буухаасаа өмнө энэ төслийг мэрж хэдэн төгрөг хийх гээл чичрээд бгаа гөлөг дөө

Avatar

40 жил яригдсан ЦС 2021-07-23 122.201.22.144

Монгол улсад хэрэгтэй л ажил бол урагшлуулах хэрэгтэй Саяхан л баруун аймгууд тоггүй боллоо гээд балараа биздээ
Бүхэл бүтэн тусгаар тогтносон улс байна даа бусдаас хамааралтай амьдарч боломгүй л байгаан
өндөр үнэтэй тог худалдаж авч хэрэглэж байхаар өөрсдөө хийж чадах зүйлээ хийж баймаар даа

Avatar

зочин 2021-07-23 139.5.218.107

Энэ гишүүний зөв шүү дээ, Эрчим хүчний яамны авилга горидсон хэдэн цачагуудыг бүгдийг халж байж энэ төсөл явах байх эсвэл тендер зарлахгүй шууд гүйцэтгэгчид нь өгөөч.

Avatar

Зочин 2021-07-23 66.181.177.224

БАЙГАЛ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ ГЭДЭГ ЧУХАЛ ДҮГНЭЛТ БАЙХГҮЙ ГЭЭД НУТГИЙН ИРГЭД ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙДАГ ЭНЭ ШУНАЛТАЙ ӨӨЛД ЦЕМЕНТ ШАХАХ ГЭЭД БҮР ДОНТООД ШУНАЛТААД БАЙДАГ .

Avatar

xs 2021-07-23 66.181.183.154

bitgii hudlaa s*** chi Byambatsogt novshoo !!!

Avatar

Зочин 2021-07-23 202.55.188.89

40 жил ганц усан цахилгаан станцтай ноцолдоод мөн мундаг юмаа тийм байгаа биз.Хувийн эзэнтэй болго зүгээр ингэж улстөр сонгуулийн шоу болгож байхаар.Чадахгүй бол лай битгий бол,улс оронд чинь хэрэгтэй байна.Капиталист нийгэм байгуулж байгаа юм бол.Коммунизмаар явах гэж байгаа бол улс, төр нь хийж удирда,учираа олохгүй хэлцэж хонжоо харсаар байтал чинь нас үс чинь дууслаа.

Avatar

Зочин 2021-07-23 66.181.178.108

Шан харамж өгөөгүй гацааж байгаа гэдэг нь үнэн штэ. Монголд хэрэгтэй бол наад балай тендер гэдгээ болиолд шууд хийлгэж байх хэрэгтэй. Мэдээж олон түмний итгэл даах хүмүүсээр шалгаруулалтыг нь хийлгээд

Avatar

Зочин 2021-07-23 192.82.71.210

Хаана гацаагаад байгааг мэдэн будлилгүй үнэнээр нь хэлээч.5 толгой бас гацсан уу.Оюуэрдэнэ ажил явуулж чадахгүй шүү

Avatar

Зочин 2021-07-23 202.9.46.214

Энэ солиотой амьтанг Эрдэнэбурэнгийн УЦС аас хол байлгаарай. Емнех теслуудээс идэж ууж цусалсан нь багадаагуй. Маш олон зуун тэрбумые хэрэг яригдана

Avatar

Зочин 2021-07-23 202.126.89.127

Нэгл худлаа нөхөрдөө

Avatar

Зочин 2021-07-23 180.149.93.98

уг нь барчихвал эдийн засгаа ч бодсон, аюулгүй байдлаа ч бодсон их хэрэгтэй юм байгаам даа. Ядаж л оросоос тог худалдаж авахаа болиж, тэр хэвээрээ валют хэмнэнэ гэсэн уг. даан ч хэн ямар зорилгоор гацаагаад байгаа нь сонирхолтой

Avatar

Зочин 2021-07-23 64.119.16.114

Erdeneburengiin usan tsahilgaan stantsiig bariulahgui gatsaagaad baigaa asuudliig nariin shalgaj togtoovol gadnii hulgaich luivarchidtai niilj mongoliin tomoohon tusluudiig gatsaaj shantaajildag,mungu oldog mongoliin luivarchdiin tomoohon buleg ilrene shuu ,uuniig l ilruulj mongoliin ard tumnii sanaa setgeliig amraah zorigtoi aaviin huu baival mongolchuud munch ih talarhah bh daa

Avatar

Иргэн 2021-07-23 66.181.161.45

Өөрөө концессоор барьчих. Чаддаг ажил чинь биш үү.

Avatar

Зочин 2021-07-23 192.82.89.35

Хулгайч "хулгайчийг бариарай…" гэж хамгийн чанга хашгирдаг гээд байгаа шүү. Энэ урвагч авилгачин хулгайч нохой "тусгаар тогтнол" яриад л… Огт зохихгүй байна.

Avatar

Зочин 2021-07-23 202.126.90.143

ккк.Эрдэнэбүрэн нь явж өөрөө сонгогдож байвал юу яах хамаагүй гэжээ.энэ таг хөдөөний улаан хацартай тарвасчин жаал шиг юм ярьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж