АНУ-ын дэд дипломатч Азийн айлчлалаа эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.07.23-нд нийтлэгдсэн

АНУ-ын дэд дипломатч Азийн айлчлалаа эхлүүллээ

АНУ-ын дэд дипломатч Азийн айлчлалаа эхлүүллээ

АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерманы Азийн хэд хэдэн оронд хийх албан ёсны айлчлалд Хятад улс багтсаныг өчигдөр тус улсын төрийн департментаас мэдээллээ. АНУ болон Хятадын харилцаанд олон талаар зөрчил хурцадсан эгзэгтэй үед АНУ-ын №2 дипломатчийн Бээжин дэх айлчлал олон улсын анхаарлыг татах нь мэдээж. Тэрбээр Хятадын гадаад хэргийн сайд Ван Итэй албан ёсны уулзалт хийж, ирэх Ням гаригт бусад албаны хүмүүстэй Тяньжинд уулзана. Вэнди Шейрман өнөөдөр Япон улсад айлчлал хийж байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерманыг Хятадын гадаад хэргийн дэд сайд Се Фэнтэй хоёр орны харилцааг хэлэлцсэний дараа Ван И хүлээн авч уулзах талаар Бээжингийн талаас мэдээлжээ. Хятадын гадаад хэргийн яамны албан мэдэгдэлд “Бээжин нь өөрийн орны газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, ашиг сонирхлоо бүрэн хамгаална. АНУ-ын талаас Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг шаардана” гэдгийг онцолсон байна.

Вэнди Шерманыг Хятадад гадаад хэргийн сайдаас доогуур албан тушаалтнууд хүлээн авч уулзах саналыг Бээжин тавьсныг АНУ-ын талаас ярилцаж зохицуулсан байна. Улмаар Вэнди Шерманыг өчигдөр Азийн айлчлалаа эхлүүлэх хүртэл Хятад дахь уулзалтын төлөвлөгөөг АНУ-ын албаныхан батлаагүй байсан хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж мэдэгджээ. АНУ-ын төрийн департментаас Хятадын талтай дээд түвшинд нүүр тулж уулзахыг зорьсон аж. Айлчлалын сэдэв нь Хойд Солонгосыг хэлэлцээрийн ширээнд дахин суулгах гэх мэт олон улсын асуудлаас эхлээд хоёр талын харилцаанд зөрчил үүсгэж буй жижиг асуудлыг ч хэлэлцээр төлөвлөжээ.

Жо Байден АНУ-ын төрийн тэргүүн болсноос хойш Хятадад айлчилж буй Нэгдсэн улсын хамгийн өндөр албан тушаалтан нь Вэнди Шерман болж байна. Үүний өмнө өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан нар Аласкад Хятадын гадаад хэргийн сайд Ван И болон дипломат Ян Жиэчи нартай уулзсан юм. Энэ нь хоёр орны зүгээс харилцааны зөрчлөө шийдвэрлэх хүчин чармайлт гаргаж буйн илрэл болсон. Түүнчлэн Байдены цаг уурын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Жон Керри  өнгөрсөн дөрөвдүгээр сард Шанхайд Хятадын талтай уулзалт хийсэн билээ.

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд АНУ, Хятадын харилцаа огцом муудаад байна. АНУ-ын талаас “Microsoft Exchange” е-мэйлийн сүлжээг хакердсан том дуулианд Хятадыг буруутгаж, дөрвөн хятад хүнийг технологи, судалгаа, худалдааны нууц хулгайлсан хэргээр ял тулгаснаар хоёр улсын харилцаанд зөрчил хурцадсан юм. Өмнө нь өнгөрсөн долоо хоногт АНУ нь Хятадын баруун хэсгийн Шинжаан-Уйгурын асуудлаар шүүмжлэлтэй мэдэгдэл хийж, Хонгконгийн худалдаа, хөрөнгө оруулалтын орчин муудаж буйг америк фирмүүдэд анхааруулсан нь Бээжингийн эгдүүцлийг төрүүлсэн.

Вэнди Шерман дараа нь Өмнөд Солонгос, Монгол, Хятадад айлчилснаар Азийн айлчлалаа өндөрлүүлж, долдугаар сарын 27-нд Оман улсыг зорино.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж