Хятадад үер 33 хүний амийг авч, дэд бүтцийг нь сүйтгэжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.23-нд нийтлэгдсэн

Хятадад үер 33 хүний амийг авч, дэд бүтцийг нь сүйтгэжээ

Хятадад үер 33 хүний амийг авч, дэд бүтцийг нь сүйтгэжээ

Хятадын төв хэсгээр үргэлжилж буй үерийн улмаас нас барагсдын тоо хэдийн 33-т хүрч, найман хүн ор сураггүй алга болжээ. Ийнхүү үерийн аврах ажиллагааны хажуугаар эвдэрч сүйдсэн дэд бүтцээ сэргээн босгох ажил тулгараад байна.

Хятадын төрийн хэвлэлээс өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Жэнжоу хот болон Хэнань мужийн зарим хэсгүүдээр аадар бороо хүчтэй цутгаж эхэлснээс үүссэн үерийн улмаас энэ Пүрэв гаригийн байдлаар нийт найман хүн сураггүй алга болжээ.

Үерийн гамшиг Хэнань муж даяарх гурван сая гаруй хүний амьдралд шууд нөлөөлж, хэдэн зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн. Түүнээс гадна 531 мянган акр газар бүхий ургацын талбай үерт автсанаас үүссэн эдийн засгийн хохирол нь 1,2 тэрбум юаниар хэмжигдэж байгаа аж.

Хэнанийн цаг уурын хүрээлэнгээс тус мужийн ихэнх хэсгээр болон нийслэл Жэнжоу хотод хүчтэй, дуу цахилгаантай бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг анхааруулжээ.

Хэнань нь Хятадын хамгийн ядуу төдийгүй хүн ам ихээр төвлөрсөн муж бөгөөд 99 сая хүн амьдардаг тус мужийн эдийн засаг хөдөө аж ахуй болон аж үйлдвэр дээр түшиглэдэг байна. Орон нутгийн удирдлагуудын өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн аадар борооноос гадна Хятадын зүүн эргийг чиглэн далайн хар салхи ирж буй нь нөхцөл байдлыг улам хурцатгана хэмээн түгшиж байна.

ЭХ СУРВАЛЖ: PHUKETIMES

С.НАРАНГАРАВ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж