Вакцинжуулалтаар тэргүүлж буй Израильд халдвар дахин нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.07.23-нд нийтлэгдсэн

COVID-19

Вакцинжуулалтаар тэргүүлж буй Израильд халдвар дахин нэмэгдэв

Вакцинжуулалтаар тэргүүлж буй Израильд халдвар дахин нэмэгдэв

Израиль улсын Ерөнхий сайд вакцин тариулаагүй үлдсэн иргэддээ даруй дархлаажуулалтад хамрагдахыг уриалжээ. Вакцинжуулалтаараа тэргүүлж буй тус улсад сүүлийн сар хүрэхгүй хугацаанд халдварын тохиолдол огцом нэмэгдээд байгаа юм. Нийт 9,3 сая хүн амтай Израиль улсын хүн амын 56 хувь нь “Pfizer/BioNTech” бүрэн тунгаа хийлгэжээ.

Израиль улс саяхнаас хорио цээрийн дэглэмээ сулруулсан бөгөөд хэдий вакцинжуулалт сайн байгаа ч цар тахал арилах болоогүйг харуулж байна гэж мэргэжилтнүүд анхааруулжээ. Сүүлийн үед бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын дийлэнх нь дельта хувилбараар өвчилсөн байна.

Харин одоо халдварын дэгдэлт нэмэгдэж эхэлсэн учир дотоод орчинд амны хаалт заавал зүүх, гадаад аяллыг хязгаарлах зэрэг хорио цээрийн дэглэмүүдээ сэргээж эхэлжээ. Мөн Их Британи, Турк, Гүрж, Кипр улсуудтай агаарын хилээ хаах санал гаргаад байгаа аж.

Эх сурвалж: AP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж