Вакцины III тунг хийх эсэхийг ирэх сард шийднэ | News.MN

Вакцины III тунг хийх эсэхийг ирэх сард шийднэ

Вакцины III тунг хийх эсэхийг ирэх сард шийднэ

Вакцины III тунг хийх эсэхийг ирэх сард шийднэ

Улсын онцгой комиссын өчигдрийн /2021.7.23/ хуралдаанаар Covid-19 халдварын эсрэг вакцины гуравдугаар тунг хийх эсэх, эмчилгээнд ашиглаж буй эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн хангалт, нийлүүлэлт болон эмнэлгийн тусламжийн үйлчилгээний талаар хэлэлцэв.

Тус хуралдаанаар вакцины гурав дахь тунг хийх боломжтой эсэхийг шинжлэх ухааны судалгааны үр дүнд суурилж наймдугаар сарын 20-ны дотор Улсын онцгой комисст танилцуулахыг үүрэг болгосон байна. Мөн Эрүүл мэндийн яам болон холбогдох албан тушаалтнуудад дархлаажуулалтыг эрчимжүүлж, эм тариа эмнэлгийн хэрэгслийн 30 хоногийн нөөц бүрдүүлэхийг даалгаад иргэд, өвчтөнүүд гаднаас, гэрээсээ эм тариа авчирдаг байдлыг ирэх сарын 1-нээс таслан зогсоох ёстой гэдгийг анхааруулав.

Шадар сайд С.Амарсайхан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт долдугаар сарын 21-нд ажиллах үеэр "Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүн өндөр үнэтэй эм, тариа авах санхүүгийн хувьд боломжгүй байж болно. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд улсаас татан авалт хийхэд тодорхой санхүүжилт гаргаж буй эм, эмнэлгийн тоног төхөөрөмж татан авдаг компаниудын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тоотой хэдхэн компани жил бүр тендер авч, оруулж ирсэн эм, эмнэлгийн хэрэгслээ хэт өндөр үнээр зарж байгааг тайлангаас харлаа. Үүнийг таслан зогсоож татан авалт хийх шаардлага хангасан бусад компаниудад боломж олгож хямд үнээр тоо ширхгийг ахиулан оруулж ирэх хэрэгтэй. Мөн улсын эмнэлгийн эмч нар үзлэг хийсэн хүндээ өндөр үнэтэй эмийг зөвлөж ганцхан тэр эмийн санд л байгаа, заавал тэндээс очиж аваарай гэх мэт үгсэн хуйвалдаж, тохиролцож иргэдэд үнэтэй эм шахах зэрэг асуудал олноор үүсч байгаа учраас ирэх сарын 1-н гэхэд асуудлыг шийдвэрлэх үүрэг өгч байна гэсэн.

Covid-19 халдвар авч, өвдөөд эдгэсэн хүмүүст зөвлөмж үйлчилгээ хангалтгүй байна. Иймд нөхөн сэргээх эмчилгээний  зөвлөгөө өгөх ажлыг нийслэл,  орон нутаг, сум, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн зохион байгуулахыг үүрэг болгосон байна. Мөн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч буй зорчигч болон ачаа тээврийг ариутгах, халдваргүйжүүлэх орчныг бүрдүүлэн ажиллахыг Шадар сайд С.Амарсайхан үүрэг болголоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-07-23 103.9.89.100

тэнэг оросын гайхуулаад байсанн спутник нь халдвараас байтугай ковидын хүндрэлээс хамгаалж чадахгүй нь тодорхой болчихлоо.. спутник хийлгэсэн мөнай сансрын нисгэгч, төмөр замын дарга нар тэнгэрт дэвшчихлээ, хулхи оросын хорноос нэг боллоо пидду юмаа. спутник л хийлгэхгүй шүү

Avatar

Зочин 2021-07-23 103.229.121.157

Эрүүл мэндийн эрдэмтдийн зөвлөл нь ямар удаан ажилладаг юм бэ, судалж байна л гэх юм, Оном сангийн эрдэмтдийн үнийг ав л даа, ядаж ахмад настан, архаг суурь өвчтэй хүмүүс, сенофармын вакцин хийлгэсэн багш нарт яаралтай файзер хийх хэрэгтэй байнаа. Сенофармын фазцины 2 тун дархлаа тогтох суурийг л сайн бэлдсэн байгаа учир файзерын нэг тунг л нэмж хийхэд дархлаа сайн тогтож байна гэж Америкийн судлаачид хэлсэн бнх лээ шүү!!!

Avatar

Зочин 2021-07-23 49.0.145.34

9 сард 3-р тунг хийх шарадлагатай байгаа., юуг нь судалдаг юм бэ? Улс мөнгөгүй бол өөрсдөө мөнгөө төлөөд хийлгэе

Avatar

зочин 2021-07-23 202.9.46.169

Хятад вакцин Дельта г эсэргүүцэх чадвар маш сул

Avatar

Зочин 2021-07-23 202.126.89.140

Туршигдаагуй вакцин евчин тараагч болж байгаам биш уу?!! Иргэдийн дархлааг дэмжих бодлогыг явуулах хэрэгтэй. Еерсдийгее хамгаалах, туссан кед эмчилж болж байгаа евчин шуу.

Avatar

Зочин 2021-07-23 66.181.161.53

Моголд туршаад л байгаа шүү дээ.

Avatar

зочин 2021-07-23 202.9.46.169

Вакцин хийлгээгүй хүмүүсийг эрүүгийн хэрэгт татах хэрэгтэй, Санаатайгаар вирус тараасан , вирус тарах нөхцөл бүрдүүлсэн хэргээр

Avatar

Зочин 2021-07-23 192.82.87.128

ym unsh sudal mal min ter ergvv g*** we

Avatar

зочин 2021-07-23 202.9.46.169

Пфайзер л хийлгэмээр байнаа

Avatar

зочин 2021-07-23 202.9.46.169

Маш хурдан 3 р тунг эхлүүлмээр байнаа, Хятад вакцинд итгэл муу байна шүү, Дельтаг дийлэхгүй байгаа сурагтай

Avatar

Зочин 2021-07-23 202.126.90.60

Болиочоо ард түмнээ хамгаалаачээ юу ямар үр дүнтэй нь батлагдаагүй вакцин хүчээр шахахаа боль

Avatar

Зочин 2021-07-23 202.126.89.233

Яасан удаан юм бэ? Яст мэлхий шиг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж