Вакцины III тунг хийх эсэхийг ирэх сард шийднэ

Хуучирсан мэдээ: 2021.07.23-нд нийтлэгдсэн

Вакцины III тунг хийх эсэхийг ирэх сард шийднэ

Вакцины III тунг хийх эсэхийг ирэх сард шийднэ

Улсын онцгой комиссын өчигдрийн /2021.7.23/ хуралдаанаар Covid-19 халдварын эсрэг вакцины гуравдугаар тунг хийх эсэх, эмчилгээнд ашиглаж буй эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн хангалт, нийлүүлэлт болон эмнэлгийн тусламжийн үйлчилгээний талаар хэлэлцэв.

Тус хуралдаанаар вакцины гурав дахь тунг хийх боломжтой эсэхийг шинжлэх ухааны судалгааны үр дүнд суурилж наймдугаар сарын 20-ны дотор Улсын онцгой комисст танилцуулахыг үүрэг болгосон байна. Мөн Эрүүл мэндийн яам болон холбогдох албан тушаалтнуудад дархлаажуулалтыг эрчимжүүлж, эм тариа эмнэлгийн хэрэгслийн 30 хоногийн нөөц бүрдүүлэхийг даалгаад иргэд, өвчтөнүүд гаднаас, гэрээсээ эм тариа авчирдаг байдлыг ирэх сарын 1-нээс таслан зогсоох ёстой гэдгийг анхааруулав.

Шадар сайд С.Амарсайхан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт долдугаар сарын 21-нд ажиллах үеэр "Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүн өндөр үнэтэй эм, тариа авах санхүүгийн хувьд боломжгүй байж болно. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд улсаас татан авалт хийхэд тодорхой санхүүжилт гаргаж буй эм, эмнэлгийн тоног төхөөрөмж татан авдаг компаниудын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тоотой хэдхэн компани жил бүр тендер авч, оруулж ирсэн эм, эмнэлгийн хэрэгслээ хэт өндөр үнээр зарж байгааг тайлангаас харлаа. Үүнийг таслан зогсоож татан авалт хийх шаардлага хангасан бусад компаниудад боломж олгож хямд үнээр тоо ширхгийг ахиулан оруулж ирэх хэрэгтэй. Мөн улсын эмнэлгийн эмч нар үзлэг хийсэн хүндээ өндөр үнэтэй эмийг зөвлөж ганцхан тэр эмийн санд л байгаа, заавал тэндээс очиж аваарай гэх мэт үгсэн хуйвалдаж, тохиролцож иргэдэд үнэтэй эм шахах зэрэг асуудал олноор үүсч байгаа учраас ирэх сарын 1-н гэхэд асуудлыг шийдвэрлэх үүрэг өгч байна гэсэн.

Covid-19 халдвар авч, өвдөөд эдгэсэн хүмүүст зөвлөмж үйлчилгээ хангалтгүй байна. Иймд нөхөн сэргээх эмчилгээний  зөвлөгөө өгөх ажлыг нийслэл,  орон нутаг, сум, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн зохион байгуулахыг үүрэг болгосон байна. Мөн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч буй зорчигч болон ачаа тээврийг ариутгах, халдваргүйжүүлэх орчныг бүрдүүлэн ажиллахыг Шадар сайд С.Амарсайхан үүрэг болголоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж