Токио-2020: Байт харвааны холимог баг тэмцээнээ өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.07.23-нд нийтлэгдсэн

Токио 2020

Токио-2020: Байт харвааны холимог баг тэмцээнээ өндөрлүүллээ

Токио-2020: Байт харвааны холимог баг тэмцээнээ өндөрлүүллээ

НЭМЭЛТ:

Байт харвааны эрэгтэй ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох тэмцээн явагдаж өндөрлөлөө. Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Отгонболд 646 оноотой, 54-р байрт жагсав. Харин тэргүүн байранд Өмнөд Солонгосын Ким Жэ Док жагсч, түүний араас АНУ-ын тамирчин Брэди Эллисон, Өмнөд Солонгосын О Жин Хьёк нар удаалжээ.

Ийнхүү өнөөдөр эрэгтэй, эмэгтэй байт харвааны ганцаарчилсан төрлүүд мөн холимог багийн төрлүүд явагдлаа. Эрэгтэй, эмэгтэй тамирчдын оноог нийлүүлэн холимог багийн оноог гаргасан бөгөөд Монголын тамирчид нийлээд 1260 он цуглуулж, 27-р байранд жагсчээ. Гэвч харамсалтай нь, хасагдах шатанд 16 баг л өрсөлдөнө.

Хэдийгээр холимог багийн төрөлд цааш өрсөлдөх боломжгүй болсон ч Б.Урантунгалаг ганцаарчилсан төрөлд үлдсэн. Тэрбээр хасагдах шатанд Японы тамирчин Азүра Ямаүчитай таарчээ. Б.Урантунгалаг хасагдах шатны тоглолтоо долдугаар сарын 27-ны 15.26 цагаас хийнэ. Харин Б.Отгонболдын хасагдах шатны өрсөлдөгч хараахан тодроогүй байна.

Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлүүдэд тус бүр 64 улсын тамирчид оролцсон бол холимог багийн төрөлд 29 улс оролцжээ.

Б.ОТГОНБОЛД 162 ОНООТОЙ, 43-Р БАЙРАНД ЖАГСЧ БАЙНА

НЭМЭЛТ:

Токиогийн олимпийн байт харвааны спортын эрэгтэй ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох тэмцээн 12.00 цагаас эхэллээ. Монгол Улсаа төлөөлөн энэ төрөлд оролцож буй Б.Отгонболд одоогийн байдлаар 162 оноотой 43-р байранд жагсч байна. Харин тэргүүн байранд Японы тамирчин Хироки Мүто 171 оноотой явж байгаа бол түүний араас Өмнөд Солонгос болон Туркийн тамирчид удаалж байна.

Б.УРАНТУНГАЛАГ ЧАНСАА ТОГТООХ ТЭМЦЭЭНД 58-Т ЖАГСАВ

НЭМЭЛТ:

Олимпийн байт харвааны эмэгтэй ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох тэмцээн өндөрлөлөө. Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Урантунгалагийн хувьд 614 оноотой 58-р байранд жагслаа. Тэрбээр долдугаар сарын 27-ны өдөр хасагдах шатны тэмцээнээ эхлүүлнэ.

Өнөөдрийн эмэгтэйчүүдийн чансаа тогтоох тэмцээнд Өмнөд Солонгосын гурван тамирчин болох Ан Сан, Жан Мин Хи, Кан Ча Ён нар тэргүүллээ.

12.00 цагаас Монголын эрэгтэй харваач Б.Отгонболд болон Монголын байт харвааны холимог баг өрсөлдөнө.

Б.УРАНТУНГАЛАГ 362 ОНООТОЙ 54 ДҮГЭЭР БАЙРАНД ЖАГСЧ БАЙНА

"Токио-2020" олимпийн наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл өнөөдөр/2021.07.23/ 08.00 цагт эхэллээ. Өнөөдөр Монголын байт харвааны тамирчид болох Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар цэц мэргэнээ сорьж байна.

Өглөө 08.00 цагаас эхэлсэн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох тэмцээнд Монголын тамирчин Б.Урантунгалаг 362 оноотой 54 дүгээр байранд жагсч байна. Тэргүүн байранд Өмнөд Солонгосын 20 настай Ан Сан 401 оноотой явж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж