"Эдгэрсний дараа архи хэрэглэвэл элэгний цирроз үүсэх аюултай" | News.MN

"Эдгэрсний дараа архи хэрэглэвэл элэгний цирроз үүсэх аюултай"

"Эдгэрсний дараа архи хэрэглэвэл элэгний цирроз үүсэх аюултай"

"Эдгэрсний дараа архи хэрэглэвэл элэгний цирроз үүсэх аюултай"
Анагаах ухааны доктор, клиникийн профессор, уушгины зөвлөх зэргийн эмч Х.Солонготой Covid-19 халдвараар өвчилж, эдгэрсний дараах эмчилгээний талаар цөөн хором ярилцлаа.

-Covid-19 халдвар авч, эдгэрсний дараах хам шинжийн үргэлжлэх хугацаа ямар хэлбэрээр өвдсөнөөс хамаарч ихэнх хүмүүст дунджаар 1-3 сар үргэлжлэх нь түгээмэл ажиглагдаж байна. Зарим тохиолдолд хагас жил ба түүнээс дээш хугацаанд үргэлжлэх боломжтой. Үүнд тухайн хүний өвчний хүндийн зэрэг,  Covid-19 халдвараар өвдөхөөс өмнөх эрүүл мэндийн байдал ямар байсан нь нөлөөлнө.

Эдгэрсний дараах хам шинжүүд илэрч байгаа хугацаанд гэмтсэн эд эрхтний үйл ажиллагааг нөхөн сэргээх эмчилгээг эмчийн хяналтад үргэлжлүүлэн хийх нь зүйтэй.

-Хоол хүнсний хувьд ямар витамин амин дэмийг түлхүү авах хэрэгтэй вэ?

-Аливаа өвчнийг үлдэцгүй, биед сөрөг үр дагавар үлдээхгүй төгс эмчлэхэд эдгэрэлийн шатанд нөхөн сэргээх эмчилгээ хийх нь чухал байдаг. Covid-19 халдварын хувьд ч ялгаагүй. Энэ нь өвчинтэй тэмцэх явцад ихээр дайчлагдаж гэмтэж мөхсөн дархлааны эсүүд, зарцуулалт нь нэмэгдсэн эрдэс, витаминуудын хомсдлыг нөхөж эд эсийг нэн тэргүүнд шим тэжээлт хоол хүнс болон хүчилтөрөгчөөр хангах явдал юм.

Иймд өвдсөний дараа уураг, ханасан ба ханаагүй тосоор баялаг хоол хүнс хэрэглэх, эрдэс бодис, витаминуудыг сарын турш хоногийн шаардлагатай тунгаас хоёр дахин илүү тунгаар хэрэглэхийн зөвлөнө. Ялангуяа ахмад настан, бага насны хүүхэд, хөхүүл эхчүүд, олон төрсөн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй, мэргэжлийн хортой нөхцөлд ажилладаг, мэс заслын дараах байдалтай хүмүүст нөхөн сэргээх эмчилгээг 2-3 сар үргэлжлүүлэх шаардлагатай юм.

-Бүрэн тунд хамрагдсан иргэд халдвар авсны дараа илүү сайн дархлаа тогтдог гэх яриа байна. Энэ үнэн үү?

-Вакцины бүрэн тунд хамрагдах нь цар тахлаас сэргийлэх, халдварт өртөж  өвчилсөн тохиолдолд хөнгөн хэлбэрээр өвдөөд өнгөрөх, амь насанд  аюултай хүндрэлүүд болон удаан хугацаанд үргэлжилсэн үр дагаврууд үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой юм. Өвчилж эдгэрсний дараа тогтох дархлаа нь өвчин ямар хэлбэрээр өвдсөн, тухайн хүний дархлааны тогтолцооны  үйл ажиллагаа ямар байгаагаас хамаардаг.

Дархлааны тогтолцооны үйл ажиллагаа хэвийн сайн явагдахад  шим тэжээл сайтай хоол, хангалттай нойр,  цэвэр агаар ба хөдөлгөөн чухал.

-Өвдсөн тохиолдолд дахин халдвар авах эрсдэл бий юу?

-Халдвараар өвдсөний дараа ихэнх тохиолдолд дунджаар зургаан сарын турш дархлаа тогтоно.  Энэ нь 4-9 сарын хугацаанд хэлбэлзэж болно гэж үздэг. Бусад орны мэдээллүүдээс үзэхэд дахин халдвар авах тохиолдлууд гарч байгаа бөгөөд энэ нь 8-9 хувь эзэлж байна.

-Эдгэрсэн иргэд юуг анхаарах вэ. Архи согтууруулах ундаа огт хэрэглэж болохгүй юу?

-Эдгэрсний дараа биеийнхээ нөхөн сэргээлтэд сайн анхаарах хэрэгтэй. Сovid-19 халдварын эмчилгээнд удаан хугацаагаар хэрэглэдэг үрэвслийн эсрэг эмүүд,  антибиотик болон вирусийн эсрэг бэлдмэлүүд нь элэг гэмтээх нөлөөтэй байдаг. Тиймээс элэг хамгаалах, өвдсөний дараа элэгний эсүүдийг нөхөн сэргээхэд анхаарах нь зүйтэй. Халдвараар өвдсөний дараа архи дарс хэрэглэх нь богино хугацаанд элэг сорвижиход нөлөөлж элэгний цирроз үүсэх аюултай гэдгийг анхааруулъя.

-Эдгэрсэн ч вирус цусанд идэвхгүй болж үлдэж, аль нэг эрхтний дутагдлаар нас барах эрсдэлтэй гэх яриа ч байна?

-Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар вирус биеийн аль нэг хэсэгт, тодруулбал гэдэсний салт бүрхүүл, шээс ялгаруулах замд хадгалагдаж байгаад үе үе идэвхжих боломжтой гэсэн байдаг. Энэ нь өвчний архаг явц буюу удаан үргэлжлэх Covid-19 үүсгэх ба сэдрэл намжил ээлжлэн явагддаг онцлогтой.  Энэ талаар хөгжилтэй орнуудад судалгаа хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ахмад хүн 2021-07-23 203.169.50.116

Энэ суут хүний ярианаас авах, ойлгох юм алга. Ийм доктор олширвол хэцүү юм даа, ээ чааваас

Avatar

Зочин 2021-07-23 172.58.140.24

Эмч нар хариуцлагаас зугтааж айгаад олигтой хэлж чадахгүй болсон байна.

Avatar

уншигч 2021-07-23 59.153.115.51

Ер нь ковид эдгэсэн ч алс даа хор уршиг нь биед удаан хугацаагаар хадгалагдаж үлдэх аюултай юм бна..эдгэлээ гээд биеээ зөнд нь хаяж болохгүй ,,,,үргэлжлүүлээд эмчилгээ сайн хийлгэх хэрэгтэй

Avatar

80301800 2021-07-23 64.119.21.221

Архины хордлого тайлах эмчилгээ

Avatar

Зочин 2021-07-23 202.55.188.89

Ер нь архи бол элэгны церроз үүсгэх боломжтой тийм учираас уусны маргааш бүү уу.шар тайлах аргаа өөрчил,Бөднө шувууны 4 ширхэг өндөг ууж элэгээ уургаар баяжуул,аспирин 100 ууж цусаа шингэл,тэгээд улаан лоольийн шүүс сармистай хольж уу,дараа нь өдөрийн хоолондоо бантан ид.Ингээд л хэлчихгүй дээ.

Avatar

Зочин 2021-07-23 66.181.190.138

Доктор л юм бол судалгааны ишлэл, өгүүлэл энэ тэр татаж ярих хэрэгтэй. Наад юмыг чинь Анагаахын оюутан ч ярьчихна байх шүү.

Avatar

Иргэн 2021-07-23 66.181.190.138

Судалгаа үндэслэж ярих хэрэгтэй. Боломжтой гэж ярих юм бол бүх юм л боломжтойд тооцогдоно.

Avatar

Зочин 2021-07-23 172.58.141.46

Bodoj dugnej ugee tsegneldee chamaig odoo hudalch medemhiiregch geed alj ogiishdee

Avatar

Зочин 2021-07-23 103.229.121.110

Odoo nuguu arhiani hamaaraltai amidardag humuus ene medeeleliig uguisgene biz

Avatar

ролл 2021-07-23 139.5.218.9

шинжлэх ухаан юу гэсэн нэг ихмэдэгч нар хүн айлгах торгох

Avatar

Зочин 2021-07-23 103.57.95.220

худлаа

Avatar

irgen 2021-07-23 202.131.225.197

covid tusaagui ch uuseh ayultai bitgii im pop yum yarij bai emch hun baij ichij amidar

Avatar

Зочин 2021-07-23 66.181.161.8

За тэгвэл нэлээд хэдэн монгол эрчүүд өнхөрөөд өгөх нь дээ??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж