Дэлхийн гар утасны программ хангамжийн зах зээлд өрсөлдөх чадвартай программ зохиовол Монголын оюутан, залуучууд мөнгө олох боломж нээлттэй байна. Энэ тухай мэдээллийг өнөөдөр зохион байгуулагчдын зүгээс хийлээ.
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын санаачлагаар Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын залуу программистуудын холбоо хамтран хоёр дахь удаагаа программ хангамжийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын дунд “Хөдөлгөөнт холбоонд суурилсан программ хангамж хөгжүүлэлт” сэдэвт уралдааныг өнөөдрөөс зарлаж байна. Уралдаанд ирсэн бүтээлийг ирэх тавдугаар сарын 11-н хүртэл хүлээн авч, интернэтээр дамжуулан дэлхийн хэрэглэгчдийн хүртээл болгоно. Уралдаанд оролцогч дэлхийн зах зээл дэх гар утасны программ хангамжид нэн эрэлттэй байгаа Apple IPhone, Google Android системд суурилсан программ зохиох ёстой гэсэн шаардлагыг зохион байгуулагчдын зүгээс тавив. Дээрх шаардлагад нийцүүлж чадвал монгол программистуудын гар утсанд зориулан зохиосон программыг дэлхийн сая, сая хэрэглэгч татан авах боломж бүрдэж, зохиогч дэлхийн зах зээл дээрээс доллар “босгоно” гэсэн үг. Хамгийн гол нь хүний хүсэл сонирхолд нийцсэн, амьдрах чадвартай программ зохиох нь чухал гэдгийг Мэдээллийн технологийн үндэсний паркийн Хамтын ажиллагаа, судалгаа хөгжлийн албаны дарга Ц.Баасандорж энэхүү уралдааны талаар мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.
Г.Дарь