“Бүх айлын захиалгыг м.кв нь 2.7 сая болгож нэмэгдүүлээгүй” | News.MN

“Бүх айлын захиалгыг м.кв нь 2.7 сая болгож нэмэгдүүлээгүй”

“Бүх айлын захиалгыг м.кв нь 2.7 сая болгож нэмэгдүүлээгүй”

Цар тахлын улмаас барилгын салбар хүнд цохилтод орж, бүтээн байгуулалт “царцах”-ад хүрч байна. Хилийн хориг, хүний нөөцийн хомстол, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасрах зэрэг олон  шалтгаанаас болж  “тэг” зогссон гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр бүтээн байгуулалтын улиралд ажил “буцалж” байх ёстой ч хилийн цаана овоорсон ачаа тээврийн гацалтаас үүдэн барааны үнэ тэнгэрт хадсан төдийгүй нийлүүлэлт тасарсан болохыг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлж байна. Үүнээс болж барилгын ажил царцаж улмаар алдагдалд орсон төдийгүй захиалагчдын хооронд ч бас үл ойлголцол үүсчээ.

Тодруулбал, Тайгам-Алтай ХХК-ийн зүгээс барилгын материалын үнэ өссөнтэй холбогдуулан гэрээнд өөрчлөлт оруулж, м.кв-ын үнээ тодорхой хэмжээгээр нэмэхээр болсныг мэдэгдсэн. Гэвч захиалагч нарын хооронд ойлголтын зөрүү үүсээд байгаа аж.

Энэ талаар тус компанийн зүгээс “Цар тахлын улмаас нөхцөл байдал хүндхэн байгааг бүгд л мэднэ. Хүн бүрийн өрхийн орлого харилцан адилгүй. Зарим нь тогтмол цалинтай байхад орлого нь тасалдсан нь ч бий. Айлаар зүйрлэвэл манай барилгын компани ч бас цар тахлын нөлөөгөөр бүтэн хоёр жил гаруйн хугацаанд алдагдал хүлээлээ. Эдийн засгийн хүндхэн байдалд орлоо.

Тиймээс бид захиалагч нартаа хандаж “Бид эдийн засгийн хүндрэлийн 70 хувийг үүрье. Та манай компанид захиалга өгч, гэрээ байгуулсан ч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол 30 хувийнхаа эрсдэлийг үүрье” гэдэг л хүсэлт тавьж захиалагч нартайгаа харилцан ойлголцож тохирохыг л хүсч байна.

Цар тахал дэгдсэн цагаас хойш хоёр жил гаруйн  хугацаанд барилгын компани захиалагч нар төлбөрөө хугацаанд нь төлөөгүй байсан ч бид 100 хувь хариуцлагаа үүрч байсан ч эдийн засаг хүндэрч байна. Бид дахин 100 хувь хариуцлагаа хүлээх чадамжгүй болж байна. Тиймээс гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь орон сууцны гэрээгээ зөрчсөн, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй айлуудтай харилцан тохиролцох санал гаргаж байгаа юм. Харин зарим хэвлэлд мэдээлсэн шиг айл бүрт м.кв нь 2.7 сая төгрөгөөр нэмэгдэж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл юм. Өнөөдрийн зах зээлийн борлуулалтын ханш 2.7 сая төгрөг байна гэдгийг хэлсэн” гэх тайлбарыг өгч байгаа юм. Үүнтэй холбогдуулан тус компанийн удирдлага Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

Дундаж орлоготой иргэдэд зориулсан орон сууц өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй болохыг захиалагч нар шүүмжилж байна. Ямар шалтгаанаар барилга царцсан талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Цар тахал дэгдэхээс өмнө манай компани 2020 онд орон сууцны дөрөвдүгээр ээлжийг ашиглалтад оруулах нөхцөлөөр 2018 онд захиалга авч эхэлсэн юм. Захиалга авснаас хойш 2018-2019 онд барилгын сууриа цутгасан байсан. Хэрэв цар тахал дэгдээгүй, хил хаагдаагүй хэвийн горимоор үргэлжилсэн бол төлөвлөсөн хугацаандаа барилга ашиглалтад орох байсан. Их удлаа гэхэд энэ жилийн өвөл гэхэд бүх айл ороод жигдрэх байсан.

Цар тахлаас өмнө зөвхөн манай компани ч биш барилгын салбарынхан урд хөршөөс бүх тоног төхөөрөмжөө худалдаж авсан байтал 2020 онд Covid-19 дэгдэж, БНХАУ-ын мэргэжилтнүүд ажиллах боломжгүй болсон. Дээр нь цементийн үйлдвэрүүд зогсонги байдалд орсон.

Хэдийгээр өнгөрсөн жил дотоодод халдвар бүртгэгдээгүй ч цементийн нийлүүлэлт үнийн өсөлтөөс л анхны хүндрэл үүссэн. Хөндлөнгөөс харахад барилгын ажил царцаад байгаа нь улирлын чанар, цар тахлын хүндрэлтэй салшгүй холбоотой. Одоо ч хилийн боомтуудын нөхцөл байдал сайжирч байгааг эрх баригчид мэдээлж байгаа ч барилгын материал алга. Бид өндөр үнэтэй байсан ч хамаагүй барилгын материалаа татаж авахыг зорьж байна. Гэвч хил дээр ачаа бараа нь овоорсон хэвээрээ л. Энэ хэрээр үнэ өссөөр байгаа нь бидэнд ч бас хүндхэн цохилт болж байна.

Барилгын материалын үнэ өсөхийн хэрээр орон сууцны үнэ ч бас дагаад нэмэгдэж байна. Танай компанийн зүгээс яагаад захиалагч нарынхаа гэрээнд өөрчлөлт оруулахаар болов.  Компани болон захиалагч нарын хооронд ойлголтын зөрүү үүссэн нь ямар шалтгаантай вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Манай компани 20 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлын үед ч бид нийгмийн хариуцлагын хүрээнд хариуцлагаа өөрсдөө үүрч 100 хувь алдагдал хүлээж, эрсдэлээ дааж байна. Энэ ч үүднээс орон сууцныхаа м.кв-ын үнийн дүнд өөрчлөлт оруулаагүй. Өнөөдрийн нөхцөлд бид алдагдлаа хүлээж дийлэх боломжгүй болж байна.

Ачаа тээврийн үнийн өсөлтөөс гадна банкны өндөр хүү төлдөг. Дээр нь цар тахлын улмаас захиалагч нар гэрээгээ зөрчиж төлбөрийн хугацаа хэтэрсэн. Хувь хүн төдийгүй компани ч бас санхүүгийн хүндрэлд орсон учраас төлбөрийн хугацаа хэтрүүлж байгаа захиалагч нарынхаа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, харилцан тохиролцох санал дэвшүүлж байгаа юм. Тиймээс биш барилгын материалын үнэ өслөө гээд бид ашиг харж орон сууцныхаа үнийг нэмээгүй.

Өөрөөр хэлбэл, иргэд  орон сууц захиалахдаа харилцан адилгүй мөнгөө төлсөн байгаа.  Жишээ нь  иргэн Б нь 100 саяын байр  тухайн үед м.кв нь 2 сая төгрөгөөр тооцож  50 м.кв байр захиалсан. Үүнээс  50 сая төгрөгөө төлсөн  бол  үлдэгдэл м.кв -ын үнээ өнөөгийн зах зээлийн ханшаар тооцож төлөхөөр болж байна гэсэн үг.

Эдийн засгийн хүндрэлийг компани 70 хувь хариуцлага хүлээж төлбөрөө хугацаанд нь төлөөгүй захиалагч нар 30 хувийн эрсдэлээ үүрье гэдгийг хэлж байгаа юм. Нийт 250 гаруй захиалагчийн маш бага хувь нь л төлбөрөө хугацаанд нь өндөр дүнтэй төлсөн байна. Үлдсэн нь бага дүнтэй, хугацаа хэтрэлтэй  байна.

Зөвхөн танай компани орон сууцныхаа үнийг нэмсэн үү. Бусад компаниудын орон сууцны үнэ ханш ямар байна вэ?

-Зөвхөн манай компани ч биш бусад барилгын компаниуд ч бас үнээ нэмсэн. Барилгын ажил нь хавар эхэлсэн орон сууцны үнэ зарим нь м.кв 3 сая хүртэл төгрөгийн үнэтэй байна.  Бид өмнө нь хямд үнийн дүнтэй гэрээ байгуулсан учраас одоо багахан л нэмэгдэл оруулж байгаа юм. Үүнээс ч өөр арга алга. Тиймээс одоо төлбөрийнхөө нөхцөлтэй уялдуулан үнийн нэмэлтэд захиалагч нартайгаа тохирч, хүн бүртэй уулзана. Олон нийтэд манай компани л үнээ нэмсэн мэт харагдаж байгаа нь бид олон харилцагчтай, барилгын цар хүрээ нь том учраас хүмүүс мэдэж байгаа юм. Тиймээс биш 70, 80 айлын орон сууцны захиалга авч буй компаниуд бодит байдал дээр үнээ нэмээд л захиалгаа авч байгаа нь нууц биш.

Ипотекийн зээлд хамрагдах боломжгүй ч дундаж орлоготой иргэдэд зориулсан орон сууцны захиалга гэхээр залилан байх вий гэх болгоомжлол ч иргэдэд байдаг?

-Бид аль болох олон хүнийг л орон сууцтай болгоё гэж зорьж байгаа юм. Гэтэл зарим хэвлэл манай компани залилангийн үйл ажиллагаа явуулдаг мэтээр харлуулж байна.

Цар тахлын нөлөөгөөр танай компани хэр их алдагдал хүлээв?

-Цар тахлын улмаас  бид өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд 10 гаруй тэрбумын алдагдал хүлээсэн. Хэдийгээр захиалагч нар жил түрээсийн байраар явж байгааг бид ойлгож байгаа ч дийлэнх хариуцлагыг компани хүлээж байгааг захиалагч нар маань ч бас ойлгоосой гэж хүсье.

Нөгөөтэйгүүр, хилийн цаана ачаа бараа овоорсон нь барилгын материалын үнийг хөөрөгдүүлж байна. Жишээ нь, гадна фасадны хөөс м куб нь 120 мянган төгрөгөөр авч байсан ч үнэ нь өсч 220 мянган төгрөг болсон. Нэмэгдсэн үнээр авъя гэсэн ч бүтэн сарын хугацаанд нэг ч ширхэг хөөс  алга.

Приус олдохгүй, палкны үнэ 30 мянган төгрөгөөс 80 мянга болж нэмэгдсэн.  Олдохгүй байна. Хамгийн тулгамдаж байгаа асуудал нь барилгын материалын нийлүүлэлт тасарчхаад байна. Урд хөршөөс ямар нэгэн байдлаар хараат байна. Материал нь хэзээ ирэх юм бүү мэд. Барилгад хэрэггүй юм гэж нэг ч байхгүй. Жижиг хадаас ч бидэнд чухал.

Эдийн засгийн хүндрэл юунаас үүсэв?

-Барилгын материалын үнийн хөөрөгдлөөс гадна бидэнд ирж буй хамгийн том дарамт нь банкны өндөр хүү. Цар тахлын үед эдийн засаг хямарсан ч бид хүүгээ төлсөөр байсан. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд 10 тэрбумын алдагдал хүлээсний 50 гаруй хувь нь банкны хүү байгаа юм. Үйл ажиллагаагаа тасалдуулахгүй тулд зээл авч, өндөр хүү төлөхөөс өөр аргагүй болж байна.

Олон удаагийн хөл хорио, цар тахлын хүндрэлээс болж аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, ажилтнуудаа цомхтгохоос өөр аргагүй болсон. Танай компани ажилтнуудаа цомхтгосон уу. Хүндрэлийг хэрхэн даван туулав?

-Хэдийгээр бид банкны өндөр хүү төлж, алдагдал хүлээж цар тахлын хүндхэн нөхцөлд ажиллаж байсан ч нэг ч ажилтнаа цомхтгоогүй. Барилгын материал тасарлаа гээд ажилтныхаа цалинг нь тасалж болохгүй. Нэг ажилтны ард олон хүний амьдрал байдаг. Манай компанийн тухайд үндсэн 100 гаруй ажилтантай, гүйцэтгэгч компаниудтай хамтран ажилладаг.

Үйл ажиллагаагаа хэвийн явуулахад Засгийн газраас дэмжлэг байна уу?

-Барилгын салбарынхныг дэмжих хэрэгтэй байна. Ядахдаа л хилээр нэвтрүүлж буй барааг Засгийн газар бодлогоор эрэмбэлэн ангилж нэвтрүүлэх хэрэгтэй. Барилгын компанийн ард олон хүний эрх ашиг яригддаг. Барилгын материал тасарлаа гээд ажилтныхаа цалинг тасалдуулж болохгүй, захиалагч нараа ч орон сууцанд нь аль болох хурдан оруулахыг л бодож байна.

Барилгын материалын хомстлоос гадна ажил тэг зогсох нь хүний нөөцтэй салшгүй холбоотой болов уу?

-Цар тахал дэгдсэн цагаас эхлэн Монгол Улс хилээ хааснаар урд хөршөөс ажиллах мэргэжилтэн, ажиллах хүчин тасарсан. Дээр нь Монголд цалин өндөр амласан ч ажил хийх сонирхолтой хүн алга. Энэ нь халамжийн системтэй холбоотой болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Би 2021-07-22 66.181.161.73

Мөнгийг нь өөр барилгад зарцуулсан. Нэг төрлийн залилан. Иргэдийн эрх ашгийг хамгаал

Avatar

Сипоко ХХК-г сурвалжилж өгнө үү. 2021-07-22 64.119.25.58

Зайсанд хулхи барилга барилга барьж, тухайн барьсан байрныхаа СӨХ-г өөрсийн хөлсний троллууд ажилуулж, оршин суугчдыг дарамталж амьдардаг Сипоко ХХК-г сурвалжилж өгнө үү.

Avatar

Зочин 2021-07-22 192.82.64.247

Энд бичсэнийг хараад: Зах зээлийн одоогийн үнэлгээ 2,7 сая, захиалагч 2 сая-р захиалсан гэхээр зөрүү 700,0 мянган төгрөгийн 30%- буюу 1м2 тутамд 210,0 мянган төгрөг захиалагч нараасаа авах гэж бна гэж ойлголоо, Зөв үү. Одоо танай байрыг 2,7 сая-р захиалах ямар ч хүн байхгүй. Энэ худлаа үнэлгээ. Зөвхөн өөрсдийгөө 70% дааж бгаа мэт харагдуулах гэсэн цэвэр залилан. 2020 оны 6 сард орох ёстой барилгын материалыг 2019 ондоо татаж авч байж, ингэж ашиглалтанд орох ёстой биздээ. Ковид ямар ч хамаагүй

Avatar

Зочин 2021-07-22 202.126.90.38

Hudlaa yarihaa l bolichih, managementgui ajillaj barilgaa hugatsaand oruulj chadaagui aldagdal gargachaad teriigee zahialagch nartaa uuruuleh gej zutgej bga shde, iim uviagui hunii business ene hurtelee yavchih gej odoo bitii uuriiguu hamgaaluulsan niitlel ene ter gazaraar bichuuleed bai humuus teneg bish uuruu l teneg bh

Avatar

Zochin 2021-07-22 165.225.96.82

Гэрээний үнээ л дагаж мөрдөх ёстой. Мөнгөө буцааж авах хэрэгтэй захиалагчид.

Avatar

Зочин 2021-07-22 192.82.64.153

Манйахан үнэн хэнэггүй юмаа наад Тайгам алтйа чинь хэдэн жилийн өмнө м,кв-ыг дутуу бариад тэгээд м,кв тутамд илүү мөнгө авсан нь нотлогдоод шүүх гэж нөхдүүд мөнгөнд нь болсон юм байгаа биз намжсан хүмүүст нь мөнгийг нь лав өгөөгүй зөрүү мөнгөө одоо хүмүүс нэхэх хэрэгтэй /жишээ Дархан плаза/ бузар шуналтай хэн билээ нэг бөх эзэнтэй энэ чинь шүүхэд өг

Avatar

зочин 2021-07-22 202.21.100.210

Алтай хотхон машин орж болохгүй орохоороо гарч болохгүй зохицолдол муутай хотхон ш дээ.

Avatar

Зочин 2021-07-22 202.72.245.125

БҮРГЭДЭЭ АХАА АРАЙ ШУНАЛТАЙ ЮУ ТА

Avatar

Лхагвасүрэн 2021-07-22 103.212.116.172

Ингээд захиалгатай ярилцлага хийчхээр хүмүүс итгээд ярихаа больчихно гэж бодсон юм байх даа. Ер нь бол барилгын компани нь дотоод зохион байгуулалт муутай, эмх цэгцгүй ажиллаж байгаагийн л үр дүн шүү дээ. жил гаруйн өмнө орох байсан байр гэж байна шүү дээ. тэгэхээр жилийн хугацаанд бүх хүмүүстэйгээ зохицочихож болох л байсан байх. Бас тэр их хүний мөнгийг эд нар банкинд хадгалуулж хадгаламжийн хүү авдаггүй гэж үү, шууд зуун хувь эрсдэл хүлээж байгаа ч гэх шиг.

Avatar

Зочин 2021-07-22 202.55.188.94

Эднийх их л шуналтай хүмүүс дээ…

Avatar

Зочин 2021-07-22 108.18.225.131

Ямар ч тохиолдолд гэрээгээ зөрчиж байрны үнийн алдагдлыг хэрэглэгчидтэй хуваан үүрэх санал байж болохгү шүү дээв Гэрээний дагуу л байраа барьж хүлээлгэн өгөх ёстой. Covid-ийн алдагдлыг төр засгаас хөнгөлөлттэй зээл, тусламжийн мөнгөнөөсөө (төрийн түшмэлүүд өөрөө гудралгүй) тусламж үзүүэлэх, татварын хөнгөлөлт хүсэх гэх мэтээр шийдүүлэх хэрэгтэй.

Avatar

Чч 2021-07-22 66.181.161.40

Олигтой ч байр биш дээ

Avatar

Зочин 2021-07-22 150.129.143.116

Ер нь хэт их шамбааралдаж бариад зогсоол явган хүний зам зэрэг маш хүндрэлтэй болж буй

Avatar

Зочин 2021-07-22 59.153.114.192

s****a biz

Avatar

Зочин 2021-07-22 192.82.82.218

Ganzhan tanaih l nemsem shuu

Avatar

Зочин 2021-07-22 202.126.89.95

Говь-Алтайнхан угаасаа хүн чанар муутай . Алтай констракшин, Тайгам Алтай зэрэгээс орон сууц авах хэрэггүй. М/кв нь 5-6м дутуу, барьсан барилга нь чанарын шаардлага хангахгүй хог болно

Avatar

шүр 2021-07-22 202.126.88.206

Энэ угаасаа ийм увайгүй зантай н**ш. Энэ байтугай юм хийнэ. үхсэн ацаараа олон хүнийг байртай болгох өөрөө л мөнгөтэй болсон байх.

Avatar

Зочин 2021-07-22 202.9.40.90

Орон сууцаа хугацаандаа ашиглалтад өгөөгүй, өгөх талаар ажиллаагүй буруугаа Захиалагч нараас гаргуулна гэдэг байж болшгүй асуудал.

Avatar

Зочин 2021-07-22 192.82.68.78

Тайгам-Алтай гэдэг компанти чинь өмнө 2011-2013 оны хооронд анхны захиалгын талбайн хэмжээ нь ордер бичигдэх үед 3-5 талбайн хэмжээ багасч оршин суугч шударга өрсөлдөөн хэрэглэгчийн хамгаалах газар хамтран Тайгам -Алтай гэдэг компанитай тэмцээд дмийлээгүйдээ. Ноён Бүргэдээ гэдэг нөхөр буянаараа бол жаахан хүн чанар байхад зүгээр ашиг олж болно гэхдээ хүн чанар хэзээ нэг өдөр чамаас өр нэхэх өдөр ирэх л байх даа. Алтай хохихоны барилга барьж байгаа газраа яаж олсон билээ гээд л

Avatar

zochin 2021-07-22 64.119.17.239

davagdashgui huchin zuil gej gereend tusgaagui bol ingej nemj bolohgui shuu dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж