Япон улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийв | News.MN

Япон улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийв

Япон улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийв

Япон улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд энэ сарын 22-ны өдөр Ерөнхий сайд Ё.Сүгатай Төрийн хүндэтгэлийн ордонд албан ёсны уулзалт хийв.
Энэ нь хоёр улсын Ерөнхий сайд нарын түвшинд сүүлийн 2 жилд хийж буй анхны уулзалт юм. Уулзалт найрсаг дотно, уур амьсгалд болж, талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай “гуравдагч хөрш” Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Даян дэлхийн улс орнууд нэг гэр бүл болохыг харуулж байдаг Олимпын наадмыг цар тахлын хүнд нөхцөл байдалд Япон Улсын Засгийн газар амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, энэ удаагийн Олимпын наадам хүн төрөлхтөн цар тахлыг амжилттай даван туулсны бэлгэ тэмдэг болон түүхэнд үлдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Ё.Сүга  Олимпын наадмыг зохион байгуулах түүхэн сорилттой үед Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирсэнд, мөн гадаад улс оронд хийж буй анхны айлчлалаа Япон Улсаас эхлүүлсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар Монгол орны ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд, мөн энэхүү дэмжлэг туслалцаа  “КОВИД-19” цар тахлын хүндрэл бэрхшээлтэй үед ч үргэлжилж байгаад гүн талархал илэрхийлэв. Нэн ялангуяа, Монголын ирээдүй болсон хүүхэд залуусыг вакцинжуулахад Япон Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж байгааг онцлов.

Монгол, Японы улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгаад талууд санал нэгдэв. Хамтын ажиллагааны чиглэлд Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг цогцоор өргөтгөж, эдийн засаг, мэдээлэл технологи, аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын асуудал, мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх болон тус салбарын инженерүүдийг бэлтгэх, нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц баригдах техник эдийн засгийн үндэслэлд хамтран ажиллах зэрэг эдийн засгийн томоохон хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохионо. Энэхүү түүхэн ойг хоёр улс ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тохиролцлоо. Ойн хүрээнд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхитог Монгол Улсад айлчлахыг урив. Мөн Ерөнхий сайд Ё.Сүга 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлахыг санал болгосныг Монголын тал талархан хүлээж авав.

Монгол, Японы Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж дуусгавар болж байгааг талууд сайшааж 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн Дунд хугацааны хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохирохоор ярилцав.

Талууд олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд цаашид  ч уялдаа холбоотой ажиллахаар болов.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ё.Сүга сүмогийн шинэ аваргатай болсонд баяр хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна.Тэрээр маргааш хүндэт зочдын хамт Цог жавхлант Эзэн хаанд бараалхаж, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Япон, Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга, гишүүдтэй уулзана.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

тэнэг коммунист мохоо сэлэмт 2021-07-22 66.181.161.81

японд монголын мангар коммунистууд хэрнэн бульхайтай сонгууль явуулдаг талаар бага хурал хиилгэнэ овоохой оюунэрдэнэ хулчгар хэдэн өвгөчүүлээс эмээнэ багабанди нямдорж гээд удахгүй чамайг юу ч хиидэггүй хүрэлсүхтэй чинь хөөнө

Avatar

Democracy 2021-07-22 139.5.219.211

Үхсэн баас суганы үс хаданд гарч ард иргэд үгүйрэн хувхайрч олуулаа ядуус гуйлгачид болон хувирсан

Avatar

зочин 2021-07-22 192.82.68.239

Сайн байна. Амжилт хүсье. Шүүмжлэх өвчин туссан монголчууд мэдрэлийн эмчид хандаасай.Бүх юмыг муу талаас нь хардаг улсууд хөгждөггүй юм.

Avatar

Зочин 2021-07-22 64.119.20.161

АН-ынхан ЕС-ийн айлчлал амжилттай болчихно гээд боож үэхэх нь үү. Дор тэдний бууны ноход боргоосон байна.

Avatar

Зочин 2021-07-22 69.140.120.173

Амжилт хүсье.Сайн байна.

Avatar

Зочин 2021-07-22 202.55.188.89

ядуу улсын гуйлгачин ерөнхий сайдын доншуучлал үүгээр дуусаасай билээ.

Avatar

Zochin 2021-07-22 203.91.115.41

Нүдний булай

Avatar

Ичмээр 2021-07-22 150.129.143.88

Ичиж үхмээр. Юу гэж боддог бол Япончууд. Далдагнасан нэг бацаан Ерөнхий сайд гээд хүрээд ирэхээр цочдог байхдаа. Лүд ч юмаа даа

Avatar

Зочин 2021-07-22 202.126.89.141

За энэ бид 2-н ажил бүтээдэг ч юу л зүгээр зугаалдгаараа зугаалж яваад ирнэ биз, худлаа ажил хэрэгч дүр эсгээд шоудаад байх юм

Avatar

Нас намбатай, ажил амьдралын туршлага, боловсрол нь тэгширсэн сайхан Ерөнхий сайдтай баймаар юмаа 2021-07-22 59.153.114.204

Монгол төрөөр тоглож дуусах болоогүй юу ? Хойд хөршийн ЕС, урд хөршийн ЕС, Японы ЕС нарыг харал даа.

Avatar

Зочин 2021-07-22 64.119.20.224

Оросоос олзлогдсон японоор ажил хийлгэхээр гуйхад орос 12мя япон өгч алтан булагаар орж ирж 2жил шахам ажиллаж бгаад орост буцаахад 2мя орчим нь үхсэн бсан .голдуу гэдэсний өвчин ,даарах хоол муу зэрэгээр үхсэн.японууд одоогийн хөрөнгийн бирж,зг ордон ,дуурь ,гхя гм барилгууд дээр хятад, монгол хүмүүстэй хамт ажиллаж бгаад дуусаагүй өрхд нь буцаасан .налайх ,туул гол ,зүүн хараад шохой,тоосго,ногооны гм ажил хийсэн

Avatar

Batbold 2021-07-22 108.53.177.147

Ypon uls shig Mongol ulsad unen setgeleesee hamgiin ih tusaldag, Ard timen ni ch mongol undestnii tuuh soyoliig undur unelj hundelj baidag oron baihgui dee. Deer ni ediin zasgiin hariltsan nuhuh surah ugtvar nuhtsul hamgiin ireeduitei, yostoi l geo-strategiin holbooton maani Ypon baih. Yalanguya hoyor hurshiin het nuluulluus hamgaalahad tsaashid tentsuuleh gol tenhleg bolno

Avatar

Зочин 2021-07-22 66.181.188.50

ЭНЭ ОЮУН ЭРДЭНЭД ЯДАЖ ЯГ САЙХАН ТААРСАН ХОСЛОЛ ОЛООД ӨМСҮҮЛЧИХ МӨНГӨ МАНАЙ ЗГ-Т АЛГА УУ. ЯДАЖ БАЙХАД МАНАЙ ОЮУКА БИЕИЙ ГАЛБИР ЦАРАЙ МУУТАЙГ Ч ХЭЛЭХ ДЭЭРЭЭС НЬ НЭГ ТООДОЙЖ ЖИЖИГДСЭН ХОСЛОЛ ЧИХҮҮЛЧИХЭЭР НААДАХ ЧИНЬ ЯГ БАГАДСАН ЦАМЦ ӨМССӨН ХУРДАН МОРИНЫ ХҮҮХЭД ШИГ ХАРАГДААД БАЙНА ШҮҮ ДЭЭ. ХӨДӨӨНИЙ ХҮН ХӨДӨӨНИЙХ Л БАЙХ ЮМ ДАА. НАМАР 9 САРЫН 1-НД ГУДМААР ДҮҮРЭН БАГАДСАН ЦАМЦ ГОНЖ ЧИХЭЭД ГЭДЭС ГҮЗЭЭ НЬ БОНДООСОЙ ХӨДӨӨНИЙ БАЦААНУУД ДҮҮРДЭГ ДЭЭ. ЯДАЖ БАЙХАД НӨГӨӨ БАГАДСАН ГОНЖ НЬ НЭГ ИХ АЙМААР АЙМААР

Avatar

Зочин 2021-07-22 66.181.188.50

УЛААН НОГООН ШАР ЦЭНХЭР ӨНГӨТЭЙ ШААСАН. ҮНЭН АЛИА ШҮҮ. ОЮУКА ЯГ ТИЙМ Л ХАРАГДААД БАЙГАА ЮМ ДАА. УЧРЫГ УХВАЛ ГАНЦ ХОЁР САР ЖЕМД ЯВААД ТАВЬ ЖАР ШАХДАГ БОЛОХООРОО ӨӨРИЙГӨӨ БАКИРСАН ГЭЖ ОЙЛГООД ТҮҮНДЭЭ ИТГЭХЭД НЬ ЖИЖИГДСЭН ХУВЦАС ӨМСӨХ ТУС БОЛДОГ ГЭСЭН ХАХАХ.

Avatar

Зочин 2021-07-22 172.58.143.143

Wow us torogchiin tsahilgaan stants japantai hamtarch baiguulbal mon saihanaa yanztai ondor amjilt husie!

Avatar

Зочин 2021-07-22 192.82.68.78

Ерөнхий сайд Ё.Сүга сүмогийн шинэ аваргатай болсонд баяр хүргэлээ. Манай аварга юмуу Японы улсын аварга юмуу иргэншил тодорхойлох паспорт дээрх одоохондоо Монгол юмуу?

Avatar

жабаа 2021-07-22 202.126.89.172

Манай Монгол Ёпооныг 2 удаа дайнд бут ниргэсэн гсн мөртөө яагаад ялагдсан орноосоо тувт гуйлга гуйж явдаг юмбла? Дайнд ялсан орны хийдэг ажилу?

Avatar

Зочин 2021-07-22 172.58.143.143

Orosuud alj hyadaj baij Mongolchuudiig oroltsuulsan yumaa

Avatar

Зочин 2021-07-22 192.82.72.107

1937 онд Японы тагнуул нэрээр Монголчуудыг хэлмэгдүүлсэн түүх бий. Сталинд бурууг нь тохоод байхаас биш зөвлөлтийн бодлого байх.

Avatar

Орос расизм 2021-07-22 46.101.58.121

Монголд хамгийн их тусалдаг Япон Монгол руу Халх голоор дайрч, ах Оросууд аварсан гэдэг орос үлгэрийг одоо Монголоос хөөх болсон.1991 он хүртэл өөрийн эрхгүй байсан Монголтойгоо азийн дайсан Орос харилцан туслалцах гэрээ гэгчийг байгуулсан жүжиг 1936 он тавиад л цэргээ оруулж бүрэн аннекс хийсэн.1939 онд Манжго Монголын хилийг Халх голоор биш цаагуур нь Халхын сүмээр гэж биднийг хатгаж турхираад Манжго (Япон) руу дайрч дорнод хилээ баталгаажуулсан. Хамгийн балиар нь болоогүй биднийг одоо хүртэл

Avatar

Зочин 2021-07-22 203.91.115.55

Тэр үед Оросууд манайд туслаагүй бол бид Манж Гогийн нэг хэсэгболоод, 1945 оны дараа, Манжуур, Өвөр Монголын нэгэн адил шууд Хятадын нэг хэсэг болох байлаа гэдгийг та бодсонгүй юу эсвэл тэгээгүйд нь харамсаад байна уу?

Avatar

Zochin 2021-07-22 103.229.123.194

Манай Оюук л хөөрхий жигтэйхэн баясчихсан царайтай. Нөгөөх нь энэ их ажил, асуудлын хажуугаар ядаргаа чинь гэсэн харцтай. Хахаха

Avatar

Зочин 2021-07-22 193.176.84.177

20% вакцинтай гэж байна Дельтад шааалгуулах юм байна л дааа

Avatar

Зочин 2021-07-22 202.9.46.214

Сүга Оюукийг нэн итгэлгүй харцаар харж бн. Аргагүй ч юмуудаа. х*******н өмхий б**с долоодог монголын Ерөнхий саадад хэн ч итгэх вэ дээ

Avatar

Зочин 2021-07-22 192.82.85.160

Болж үзээчээ энэ х****л доромжлолоо ардчилал үг хэлэх эрх чөлөө чинь хэтрээд байна

Avatar

Зочин 2021-07-22 172.58.143.143

Chamaas l deee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж