2021-2025 онд иргэдийг орон сууцжуулах хорооллууд баригдана | News.MN

2021-2025 онд иргэдийг орон сууцжуулах хорооллууд баригдана

2021-2025 онд иргэдийг орон сууцжуулах хорооллууд баригдана

Барилгын стандартад анхаарч, бараа материалын үнийн хөөрөгдөлд хяналт тавина

2021-2025 онд иргэдийг орон сууцжуулах хорооллууд баригдана

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2021.07.22/ Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын мэргэжилтнүүдтэй уулзалт хийв. Тус уулзалтаар “Залуус-1”, “Солонго-1,2”, “1008 айл”-ын орон сууцны хороолол барих төслийн явц, хөрөнгө оруулалтын талаар болон газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын үйл явцыг танилцууллаа.


БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга:

-Газар хөдлөлт гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийх хүрээнд газар хөдлөлтийн нөхцөл байдлын зураглал зайлшгүй хийх шаардлагатай. Монгол Улсын хувьд 2021 он гарснаас гурваас дээш магнитудын хүчтэй нийт 380 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн. Үүнээс 340 нь Хөвсгөл аймагт бүртгэгдээд байгаа. Тиймээс аймгуудад газар хөдлөлтийн нөхцөл байдал хийх хэрэгтэй байгаа юм. Бид өнгөрсөн жилүүдэд 11 аймагт энэ зураглалыг хийсэн. Харин энэ удаа газар хөдлөлтийн чичирхийлэл тогтмол давтамжтай мэдрэгддэг аймгууд болох Хөвсгөл, Сэлэнгэ, Ховд, Увс, Өмнөговь зэрэг нийт есөн аймагт тус ажлыг зохион байгуулахаар шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг удаа дараа хүссэн ч одоогоор санхүүжилт тусгаагүй байгаа. Мөн нийслэлд баригдсан стандарт шаардлага хангахгүй барилгуудын асуудлыг нэг мөр шийдэх хэрэгтэй байна. Тухайлбал, Улаанбаатарт 2002 оноос өмнө баригдсан 1615 барилга байгаагаас паспортжуулалт хийгдсэн 751 барилга байгаа юм. Тэдгээрээс газар хөдлөлтөд тэсвэртэй 46, тэсвэргүй 430 барилга байна. Одоогийн байдлаар стандартад нийцэхгүй барилгуудаас 330 газрын ашиглалтыг бүрэн зогсоосон. Ингэснээр үнэлгээ хийх шаардлагатай 800 гаруй барилга байна.

ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАРИЛГУУДЫГ БУУЛГАЖ, ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Шадар сайд С.Амарсайхан:

-Газар хөдлөлтийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь насыг авран хамгаалах, шаардлагатай мэдээ, мэдээллээр тогтмол хангахын тулд цахим хуудас ажиллаж байгаа. 2019 онд 37 мянга бүртгэгдэж байсан бол 2020 онд 64 мянга болж өссөн. Монгол Улсад жил ирэх бүрт газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдэж байна. Тэгэхлээр яаралтай тандалт судалгаа, шинжилгээний ажлуудыг холбогдох газруудтай хамтарч хийхийг үүрэг болгож байна. Нэгдүгээр аймаг сум бүр газар хөдлөлтийн нөхцөл байдлын зураглалтай байх ёстой. Хоёрдугаарт улсын хэмжээнд 8400 гаруй барилга байгууламжийг паспортжуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна. Улсын төсөв хөрөнгөөс шаардлагатай зардлыг төсөвлөж хийх ёстой.

Засгийн газраас иргэдээ чанартай бөгөөд иргэдийн амьжиргаанд тохирох үнэ өртөгтэй орон сууцаар хангахын тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих тал дээр нэн түрүүнд анхаарч байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй амаргүй энэ цаг үед үнийн хөөрөгдлийг тогтоон барих, инфляцыг бууруулахад салбарын яамны бодит судалгаа тооцоо, бодлого шийдэл чухал шийдэл юм.

БХБЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд:

-Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллахаар болсон байгаа. Өнөөдрийн байдлаар барилга байгууламжид хэрэглэгддэг гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох арматур, төмөр бүтээц эдлэл, хөөсөн полистрол хавтан, цахилгаан сантехникийн материал, хэв хашмалын хар панер зэрэг материалууд хомстолд орж эхлээд байна. Мөн шил, шилэн багц, мод, модон материал, хуурай хольц, арматур, цонх, хаалганы түүхий эд, хуванцар материалын үнэ дээрх шалтгаануудаас хамаарч 92% хүртэл өсөөд байна. Одоогийн бодит нөхцөл байдалтай уялдсан барилгын материалын үнэ, төсөвт өртгийн үнийн өсөлтийн хэлбэлзэлтэй холбогдуулан тус яамны харьяа “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын захиалагчийн хяналт хэрэгжүүлж буй 347 барилга байгууламж дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд авч үзвэл:

Арматур, катанг 81 хувь, хуванцар цонх 62 хувь, барилгын дулаалгын материал 92 хувь, мод, модон материал 69 хувь, тоосго 52 хувь, чулуун хавтан 26 хувь, хэв хашмал 40 хувь, хөнгөн блок 13 хувиар тус тус өсөөд байна.

2021-2025 ОНД ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ ХОРООЛЛУУД БАРИГДАНА

-“Залуус-1” хороолол нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа орчимд 57 га талбайд 3000-5000 орчим өрхийг орлогод нийцсэн орон сууц байх юм. Төслийг ирэх оны гуравдугаар улиралд багтаан дуусгахаар төлөвлөөд байна. Харин “Солонго-1,2” орон сууцны хороолол нь Хан-Уул дүүргийн 21-р хороонд баригдахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд 5000 айлын орон сууц баригдах юм. Барилгын ажлыг ирэх онд эхлүүлж 2025 он гэхэд бүрэн ашиглалтад орно.

“Ногоон нуур 1008 айлын орон сууцны хороолол” нь Сүхбаатар дүүргийн 9-р хороонд баригдаж буй бөгөөд барилгын явц 30 хувьтай хэрэгжиж байна. Монгол Улсын алсын хараа 2050, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй уг бүтээн байгуулалтуудыг төр хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор хэрэгжүүлж байна. Орон сууцны хорооллуудад төрийн захиргааны байгууллага, олон нийтийн төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, үйлдвэрлэл, үйлчилгээг дагасан 5200 ажлын байр бий болох бөгөөд зам, талбай, ногоон байгууламж зэрэг дэд бүтцийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа.

Covid-19-ийн нөхцөл байдлаас хамаарч барилга, хот байгуулалтын салбарт эдийн засгийн хувьд олон хүндрэл үүссэн тухай салбарынхан хэлж байв. Үүнээс болоод орон сууцны зарим төсөлт хөтөлбөр бусад бүтээн байгуулалтад хугацаа алдсан асуудал үүссэн аж. Гэхдээ тодорхой цаг хугацаанаас хамаарах асуудлыг яаралтай шийдвэрлэж, дараа дараагийн төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллахыг Шадар сайд үүрэг болголоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-22 202.21.97.154

Айл, гэр бул тайван амьдрах аргагуй орон сууц нэртэй нийтийн байрнууд. Аль 20-р зууны эхээр баригдаж байсан "трушоб" нэртэй гуйлгачингуудын толгой хорогдох газар шуу дээ.

Avatar

ЛОЛ 2021-07-22 49.0.142.189

Баячуудын 3 болон 4дэх орон сууц л болно биз.

Avatar

Зочин 2021-07-22 174.197.12.14

Олон давхар байр гэж байхаар Америк, Япон энэ шиг айл айлд цэвэр бохир усны асуудал шийдээд house д амьдрах хэрэгтэй.

Avatar

Иргэн 2021-07-22 66.181.161.82

Бүрэн боломжтой

Avatar

Тт 2021-07-22 202.55.188.86

тэнэг л******д хотоо тэлээч улам л чигжээд байх юмаа

Avatar

Зочин 2021-07-22 150.129.143.88

Эд нар ярихаас өөр юм хийж чадахгүй Ванга шиг хэлий кк

Avatar

Зочин 2021-07-22 43.242.243.196

Уриа их ярих юм. Хийгдэж байгаа юм юу ч алга. Яаж үнэ буух юм

Avatar

Зочин 2021-07-22 66.181.182.169

Фетиша ард түмнийг биш амин хувиа бодогч муу хулгайч

Avatar

Зочин 2021-07-22 174.246.192.180

Залуу л гэхийн 50,60 жилийн дараа бүгдээрээ эмээ өвөө болно. Залуу хүмүүсээс бусад хүмүүс нь амьдарч болохгүй хороолол баригдах юмуу?

Avatar

Зочин 2021-07-22 203.91.115.55

Газар хөдлөлтөд тэсвэртэй эсвэл тэсвэргүй барилга болохыг нь хэн, яаж тодорхойлж хэлээд байгаа юм бэ? Ингэж худлаа ярихаа хэзээ болих юм болоо? Юу ярихаа мэддэг хүмүүсийг бнлтгэх хэрэгтэй шүү дээ. Эгэ чинь худлаа яриад явдагасуудал биш, иргэдийн мөнгө хөрөнгө, амьдралтай холбоотой асуудал. Гэтэл энэ яамны бодон хотын дарга нарын хувьд энэ газрын наймаа, барилгы компанийн ашиг л харагдаж байгаа даа. Газар хөдлөлийн судалгааг энэ яам хийдэг болсон юм уу?

Avatar

Zochin 2021-07-22 5.255.146.65

Энэ одоо коронагоо дийлэхгүй хэдэн эмч нартаа цалингий нь бүрэн өгч чадахгүй өчнөөн хүний амир тоглочихоод юун том юм хуцадгийн

Avatar

Зочин 2021-07-22 203.91.115.55

Мөнгө л харагдаад байгаа шүү дээ.

Avatar

Зочин 2021-07-22 202.179.24.26

nogoojuulalt chiigeechee !!! um oilgochgui umaa !!!

Avatar

Samarsaihan samarsaar ... 2021-07-22 202.55.188.101

Hot ter chigeeree buun betonon shirenge boloh ni dee, chanargui tsementnuud ni 1 gazar hudlultuur yu ch gui nurah vii dee

Avatar

Зочин 2021-07-22 103.26.193.101

Ногоон нуурыг ногоон бүс болгооч, өөрсдөө идэж уух гээд дайраад байх юм,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж