Яннис: Би солигдмоор байна | News.MN

Яннис: Би солигдмоор байна

Яннис: Би солигдмоор байна

Яннис: Би солигдмоор байна

Грек залуу Яннис Антетокунмпо өчигдөр/2021.07.21/ Милуоки Бакс багаа ахлан NBA-ийн аварга болж дутуугаа гүйцээлээ.

Яннис 2014 онд өөрийн твиттер хуудаснаа “Бид аварга авах хэмжээний баг болтол би энэ багийг, Милвуоки хотыг хэзээ ч орхихгүй” хэмээн жиргэж байв. Харин өчигдөр тоглолтын дараа сэтгүүлчид энэ талаар эргэн сануулахад тэрбээр “Би одоо гарлаа. Би одоо явж болох уу? Би солигдмоор байна. Солигдмоор байгаагаа хэнд хэлэх вэ? Багийн менежер Жонд уу? Болж байна. Би солигдмоор байна” хэмээн наргиад амжжээ.

Яннис үргэлжлүүлэн ярихдаа “Хаашаа ч хамаагүй яваад, хэнтэй ч хамаагүй хамт аварга авах амархан. Үнэхээр амархан. Би супер баг руу яваад, зөвхөн өөрт ноогдсон үүргээ биелүүлээд аварга авч болох л байсан. Гэхдээ энэ бол аварга авах хамгийн хэцүү мөн ганц зам нь. Бид ч чадлаа. Тиймээ бид чадлаа” гэжээ.

Энэхүү аваргын цом Яннис Антетокунмпог Леброн Жэймс болон Кевин Дюрант нараас нэг зүйлээр илүү болгож байна. Угтаа дээрх гурван тоглогч гурвуулаа анх жижиг зах зээлтэй хотод драфтлагдаж байсан боловч Жэймс, Дюрант хоёр багтайгаа аваргын төлөө шалгараад ялагдаж, улмаар супер багууд руу, бусад ододтой нийлэн аварга авч байсан түүхтэй. Харин Яннис анх драфтлагдсан багаа орхилгүй, аваргын цомд хөтөлж, өөрөө финалын “Үнэ цэнэтэй тоглогч” болсон.

Яннис Антетокунмпо 2020 онд Бакс багтайгаа таван жилийн 228 сая ам.долларын супермакс гэрээ байгуулж байв. Энэ талаараа тэрбээр “Би зүгээр явчхаж чадаагүй ээ. Энд дуусгах ёстой ажил байсан. Эргэж ирэхдээ би ‘Энэ миний хот. Тэд надад итгэдэг. Тэд надад найддаг’ гэж дотроо бодсон. Хэдийгээр баг маань ялагдсан ч хот минь бидний талд байсан. Би эхлүүлсэн ажлаа дуусгахыг хүссэн. Энэ бол миний засардаггүй ганц тал” хэмээн ярив.

Мөн Яннис замналынхаа эхэн үеийн талаар дурсахдаа “Найман жил хагасын өмнө би энэ лигт анх хөл тавьж байхдаа хоолоо яаж олж идэхээ ч мэдэхгүй байлаа. Ээж минь гудамжинд жижиг сажиг зүйл зардаг байсан. Харин одоо би оргилын дээр сууж байна. Үгээр илэрхийлж чадахгүй тийм л аз жаргалтай байна. Дахиж энэ ширээний ард суухгүй байсан ч яах вэ. Зүгээр. Би дэлхий даяарх хүмүүст итгэл найдвар бэлэглэсэн гэж найдаж байна. Би тэднийг мөрөөдөлдөө итгээсэй гэж хүсч байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-22 66.181.161.89

Лебанон бол эргэж ирээд хийдэгээ хийсэн. Одоо түүнд мөнгө л чухал, яагаад гэвэл тэр асар их мөнгөөр буяны үйлс хийдэг.

Avatar

Зочин 2021-07-22 66.181.177.23

Багаараа ганц кд д хожигдоход ойрхон байсан даа. Эхний бөгөөд эцсийн цом түүнд. Чадвал өөр багт цом өргөх л байх тэр үед

Avatar

Zochin 2021-07-22 66.181.169.122

yarihiig n sonsson bertel gemtliin burhan tenger durguitssen baihdaa

Avatar

Зочин 2021-07-22 103.26.193.101

грекүүд ийм хар юм байх даа

Avatar

Зочин 2021-07-22 202.21.108.234

эрлииз юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж