Сибирьт түймрийн улмаас агаарын бохирдол ихсэв

Хуучирсан мэдээ: 2021.07.22-нд нийтлэгдсэн

Сибирьт түймрийн улмаас агаарын бохирдол ихсэв

Сибирьт түймрийн улмаас агаарын бохирдол ихсэв

“Guardian” агентлаг Сибирийн зүүн бүсэд гарсан их ойн түймрийн улмаас тус бүсэд урьд хожид байгаагүй агаарын бохирдол үүсээд буйг мэдээллээ. Сар гаруйн өмнө маш хурдацтай дэгдэж тархсан ойн түймрийн утаа өдгөө Якутск төдийгүй бусад хотуудыг нөмрөөд буй тул бүс нутгийн засаг захиргаанаас онц байдал зарлаж олон нийтийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсаар байна.

Агаар мандлын хяналт шинжилгээний төв PM2.5 хэмээх жижиг тоосонцор Якутск хотод ДЭМБ-ийн зөвшөөрөгдсөн хэмжээнээс 40 дахин их байгааг мэдэгдсэн юм. Тус хотын бохирдлын хэмжээ Энэтхэг, Хятад зэрэг агаарын бохирдлоор тэргүүлдэг хотуудын дунджаас даруй 17 дахин их байгааг харуулсан зургийг оршин суугчид олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан хүргэж байна. Мөн агаарын чанарыг хэмжих програмууд газрын гадарга дээрх бохирдол аюултай түвшинг зааж байгааг анхааруулан цонхоо хааж, хүүхдээ гэртээ байлгаж, гадагшаа амны хаалт зүүж гарч байхыг зөвлөжээ.

“Агаарт өндөр тоосонцроос гадна озон, бензол, цианит устөрөгч зэрэг химийн хортой элементүүд байгаа нь дэлхийн хамгийн аюултай агаарын бохирдол гэж үзэгдэхээр байна” гэж “Guardian” агентлаг мөн мэдэгдэв.

Саха нь Оросын хамгийн том бөгөөд хүйтэн бүс бөгөөд 80 орчим хувь нь ой тайгаас бүрдсэн байдаг тул түймэрт нэн өртөмтгий бүст тооцогддог аж. Өвөлдөө Цельсийн хасах 60 хэмд хүрдэг Саха энэ жилийн зун урьд хожид байгаагүйгээр халсан нь түймэр үүсэх шалтгаан болсон гэж үзэж байна.

Саха мужийн захирагч Айсен Николаев Мягмар гаригт хийсэн мэдэгдэлдээ “Бид цаг уурын хэмжилтээр түүхэн дэх хамгийн халуун, хуурай зуныг өнгөрүүлж байна” гэсэн бөгөөд түймрийн шалтгааныг цаг уурын өөрчлөлттэй холбон үзжээ. Ойн захаар амьдарч байгаа оршин суугчид төрөл төрөгсөд, ойр дотныхоныхоо эрүүл мэндэд санаа зовсноос сэтгэлээр унан бухимдаж байгаагаа олон нийтийн сүлжээг ашиглан илэрхийлсээр байгаа юм.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж