АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч маргааш айлчилна

Хуучирсан мэдээ: 2021.07.22-нд нийтлэгдсэн

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч маргааш айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч маргааш айлчилна

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерман 2021 оны 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. У.Шерман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, ГХЯ, Соёлын яам, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагатай тус тус уулзана.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Төрийн нарийн бичгийн даргын орлогч У.Шерманыг ГХЯ-нд хүлээн авч уулзах бөгөөд уулзалт ярианы үеэр АНУ нь Монгол Улсын гуравдагч хөрш, стратегийн түнш улс болохыг нотолж, Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцааг бататгах, хоёр улсын хооронд тогтсон харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Айлчлалын хүрээнд Төрийн нарийн бичгийн даргын орлогч У.Шерман тэргүүтэй Америкийн төлөөлөгчид Афганистанд алба хаасан Монголын цэргүүд болон хэвлэл, мэдээллийн төлөөлөлтэй уулзана.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж