Ё.Басхүү Абэ Хифүмитай нэг хэсэгт орж, Ц.Цогтбаатар 3-р тойрогт шалгарав | News.MN

Ё.Басхүү Абэ Хифүмитай нэг хэсэгт орж, Ц.Цогтбаатар 3-р тойрогт шалгарав

Токио 2020

Ё.Басхүү Абэ Хифүмитай нэг хэсэгт орж, Ц.Цогтбаатар 3-р тойрогт шалгарав

Ё.Басхүү Абэ Хифүмитай нэг хэсэгт орж, Ц.Цогтбаатар 3-р тойрогт шалгарав

Токиогийн олимпийн жүдо бөхийн сугалааны үйл ажиллагаа өнөөдөр/2021.07.22/ зохион байгуулагдлаа. Монголын жүдогийн шигшээ баг энэ удаагийн олимпийн наадамд долоон эрэгтэй, таван эмэгтэй тамирчинтай оролцож байна.


  • Эмэгтэй -48 кг

Медалийнх нь цуглуулгад ганцхан олимпийн медаль л дутуу байгаа МУГТ М.Уранцэцэг В хэсгийг толгойлж, эхний тойрогтоо гоц мөргөлөө. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Германы Катарина Менз болон Чилийн Мари Де Варгас Лей нарын хэн ялсантай нь барилдах болно.

  • Эмэгтэй -52 кг

Анхны олимпдоо зодоглох гэж буй Л.Сосорбарам эхний тойрогтоо Узбекистаны Диёра Келдиёороватай таарлаа.

  • Эмэгтэй -57 кг

МУГТ Д.Сумъяа эхний тойрогтоо Словенийн Кайа Кажертай таарлаа.

  • Эмэгтэй -63 кг

Б.Ганхайч эхний тойрогтоо Мексикийн Приска Авити Алкаразтай таарлаа.

  • Эмэгтэй -78 кг

О.Мөнхцэцэг эхний тойрогтоо Израилийн Инбар Ланиртай таарлаа.

  • Эрэгтэй -60 кг

МУГТ Д.Амартүвшин эхний тойрогтоо Нидерландын Торнике Тжакадоеатай таарлаа. Хэрэв тэрбээр өрсөлдөгчөө ялбал дараагийн тойрогтоо Оросын Роберт Мшвидобадзетай барилдана.

  • Эрэгтэй -66 кг

В хэсэгт багтсан Ё.Басхүү эхний тойрогтоо гоц мөргөлөө. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Беларусийн Дмитри Минку болон Катарын Аюуб Элидрисси нарын хэн ялсантай нь барилдах болно. Харин хэсгийн аваргын төлөө шалгарвал Японы Абэ Хифүмитай барилдах боломжтой.

  • Эрэгтэй -73 кг

Ц.Цогтбаатар эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Гвинейн Мамаду Самба Батай таарсан. Гэвч Гвиней улс олимпийн наадамд тамирчдаа оролцуулахгүй гэх шийдвэр гаргасан тул Ц.Цогтбаатар шууд гуравдугаар тойрогт шалгарч байна. Гуравдугаар тойрогт тэрбээр Монакогийн Седрик Бесси болон Буркино Фасогийн Лукас Диалло нарын хэн ялсантай нь барилдах болно.

  • Эрэгтэй -81 кг

Саид Моллаей эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Казахстаны Дидар Хамзатай таарлаа.

  • Эрэгтэй -90 кг

А.Алтанбагана эхний тойрогтоо дэлхийн чансааг тэргүүлэгч Испанийн Николоз Шеразадишвилитай таарлаа.

  • Эрэгтэй +100 кг

Ө.Дүүрэнбаяр эхний тойрогтоо Узбекистаны Бекмурод Олтибоевтой таарлаа.

  • Холимог баг

Монголын шигшээ баг эхний тойрогтоо Өмнөд Солонгосын багтай таарлаа.

Долдугаар сарын 24-ний өдөр 10.00 цагаас МУГТ М.Уранцэцэг болон МУГТ Д.Амартүвшин нар барилдах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нийслэл хүү 2021-07-22 202.55.188.40

Энэ удаагийн олимп, нээх их сэтгэл хөдөлгөхгүй мэт санагдсанч яг тэмцээн эхлээд ирхээр үнэхээр сайхан байна. Монгол улсынхаа нэрийг гаргах гэж эх дэлхийн дэвжээнд өрсөлдөж яваа нийт баг тамирчиддаа бүгдэд нь амжильт хүсэе

Avatar

Урнаа 2021-07-22 202.126.88.223

Сугалаа гоё таарсан амжилт

Avatar

Иргэн 2021-07-22 66.181.161.65

Хүнд жингийнхнээс бусад нь боломжийн оноолт таарсан байна

Avatar

Зочин 2021-07-22 173.66.29.127

Tsogtbaatar shuud 3-r toirog gej hudlaa shuu… Ter Samba barildahaar bolson

Avatar

Зочин 2021-07-22 66.181.161.42

Болтугай.. Манайхан юу гэх бол яах бол гэж элдэв юм бодолгүй олдсон боломжиндоо хэдэн минутанд хүчээ ухаанаа шавхаад гарахад нэг юм дуулгаж л таарна. Дараа нь харамсахгүй байх хэрэгтэй. Болохгүй бол хазаад хайраад ч болов бүх арга чарга … Бурха минь..

Avatar

Н 2021-07-22 202.126.88.135

ТАЙВАН Л БАЙХ ХЭРЭГТЭЙ. ДОГДЛООД БАЙЛГҮЙ БАРИЛДВАЛ МАНАЙ ХЭД ЮМ ДУУЛГАНАА

Avatar

судлаач 2021-07-22 66.181.161.116

ЖҮДОЧИД.МААНЬ ЛАВТАЙ 5 МЁДАЛ АВНАА БАС БОКСЫНХОН 2 МЁДАЛ ЧӨЛӨӨТИИНХӨН 3 МЁДАЛ.ПАРА ПАУЭРЛИФТИНГ СОДНОМПЭЛЖЭЭ АВАРГА БОЛНО ПАРА ТАЭКВОНДО МЁДАЛ АВНА ЭНЭ УДАА ХАМГИИН ОЛОН АВАРГА ХАМГИИН ИХ МЁДАЛ.АВЧРАНА МАНАЙХАН МӨРИИЦӨХ ҮҮ

Avatar

Н 2021-07-22 202.126.88.135

Амны билэг орших болтугай

Avatar

Зочин 2021-07-22 103.26.195.223

2 хүрэл авбал их юм

Avatar

Зочин 2021-07-22 202.126.89.141

Сугалаа ч яах вэ, аль аятайхан сугалаанаас мултрахыг тэр гэх вэ, за тэгээд холбооны ажил, бэлтгэл л мэдэж дээ

Avatar

Зочин 2021-07-22 64.119.23.82

Yay Urantsetseg estoi goyo sygalaa taarchee. Krasniq-g barag yalchih bxaa. Tonaki esvel Daria -n ali negtei l altiin toloo uzeh bolov uu

Avatar

Зочин 2021-07-22 192.82.86.135

Амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-07-22 43.242.242.59

Та бүгдийхээ барилдааныг сэтгэл догдлон үзэх болно. Эзэн хичээвэл заяа хичээнэ. мэхийн олон хувилбарыг цагт нь хийж идэвхитэй барилдаарай

Avatar

Зочин 2021-07-22 66.181.169.122

Хичээгээрэй залуусаа, хэнд нь ч боломж байгаа.

Avatar

Хотын уугуул иргэн 2021-07-22 122.201.31.251

Ц.Цогтбаатарт их сайхан боломж гарч байна даа. Монакогийн Седрик Бесси болон Буркино Фасогийн нэг харыг дөнгөчих байлгүй дээ. Тэхдээ, басаж огт болохгуй. Олимпод шалгарсан тамирчин гэдэг бол шаггүй амьтан л байгаа.

Avatar

Зочин 2021-07-22 64.119.27.25

уранцэцэг сумъяа 2-ийг л харах юм даа. Бусад нь гавихгүй биз дээ

Avatar

Зочин 2021-07-22 202.72.245.125

АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Зочин 2021-07-22 31.173.241.73

Отгонбаатар -100 кг яасан юм бол

Avatar

Зочин 2021-07-22 202.21.103.210

Яагаач үгүй

Avatar

Зочин 2021-07-22 64.119.17.49

Алтанбаганыг эс тооцвол сугалаа маш сайхан таарлаа. Алтанбагана даагаа нэхэж дэлхийн аварга Испанийн бөхийг ялаад гараад ирэх хэрэгтэй. Дутах юм юу ч байхгүй. Энэ олимпод аваргууд ер нь бүдэрч, шинэ аваргууд төрөх магадлал маш их шүү. Хичээгээрэй.

Avatar

Зочин 2021-07-22 27.113.49.164

ЦОГТООД БОЛ ХОВОР БОЛОМЖ ШҮҮ. ОНОТОЙ 16Д ТААРАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ. АЗ ӨДӨРТӨӨ ХАРИДАГГҮЙ ЮМАА .ЮМ СОНСГОНО ШҮҮ

Avatar

Зочин 2021-07-22 150.129.141.32

Аваргыг ялж аварга болдог юм. Басхүү сайн байсан шүү. Зоригтой барилдаад олимпийн аварга болоорой. Цогтбаатар, Цэндбаатар, Уранцэцэг та нарт ч боломж бий. Боломжоо ашигласан нь агуу тамирчин болж үлддэг юм. Юу байна, бүгдийг нь шавхаад л дуусах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-07-22 122.201.20.194

Сайхан л сугалсан байна. Хичээх хэрэгтэй. Ганхайч дэлхийн аваргаар арай л муу байсан шүү зүгээр болсон юмуу

Avatar

ингэж 2021-07-22 122.201.31.71

Ийм схан сугалаа татчихаад хожигдвол одоо юу хэлэх бэ дэ.Монголчуудад лай болох бүх томчуудаасаа салаад орсон байна

Avatar

Зочин 2021-07-22 202.21.108.243

Хэн ухаан сийлж, сийрэг барилдаж өрсөж хийсэн нь ялна! өрсөж хий, хариу хий, зүтгэ өөр гарц бхгүй!

Avatar

Зочин 2021-07-22 223.38.23.91

Ероны том залуу бөхыг давчихвал ч болоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж