Олимп нь эхлэхээсээ өмнө дууссан тамирчид

Хуучирсан мэдээ: 2021.07.22-нд нийтлэгдсэн

Токио 2020

Олимп нь эхлэхээсээ өмнө дууссан тамирчид

Олимп нь эхлэхээсээ өмнө дууссан тамирчид

Зарим тамирчдын хувьд олимпийн наадам эхлэхээсээ өмнө дуусаад байна. Одоогийн байдлаар Covid-19-ийн халдвар аваад буй баг тамирчдыг танилцуулъя.


Долдугаар сарын 21

  • Чехийн теннисчин Павел Сиручек халдвар авчээ.
  • АНУ-ын элсний волейболын эрэгтэй багийн тамирчин Тэйлор Крабб халдвар авч, олимпод оролцох боломжгүй болжээ.
  • Нидерландын скейтбордын тамирчин Кэнди Жэйкобс халдвар авч, олимпод оролцох боломжгүй болов. Тэрбээр олимпод оролцохгүй болсондоо сэтгэл дундуур байна.
  • Чилийн таеквондогийн эмэгтэй тамирчны шинжилгээний хариу эерэг гарсан тул тухайн тамирчин нь нэрээ татахаар болж байгааг NHK мэдээлэв.
  • Нэрийг нь нууцалсан нэг гадаад тамирчин, гэрээгээр ажиллаж байсан зургаан ажилчин тэргүүтэй нийт найман хүн халдвар авсныг зохион байгуулагчид мэдэгдэв.
  • Оросын усан сэлэлтийн тамирчин, Европын аварга Илья Бородин Covid-19-ийн халдвар авч, олимпод оролцох боломжгүй болов.

Долдугаар сарын 20

  • Олимпийн хотхонд байршсан нэг тамирчин тэргүүтэй есөн хүн Covid-19-ийн халдвар авсан болохыг зохион байгуулагчид мэдэгдэв.

Долдугаар сарын 19

  • АНУ-ын эмэгтэй гимнастикийн багийн тамирчин Кара Экар халдвар авч, өөр нэг тамирчин нь сэжигтэй тохиолдол болжээ. Карагийн аав охиноо хэрхэн халдвар авсныг одоог хүртэл бодоод олохгүй байна.

Долдугаар сарын 18

  • АНУ-ын теннисчин Коко Кауфф өөрийн цахим хуудсаараа дамжуулан халдвар авснаа мэдэгдэж, олимпийн наадамд оролцохгүй гэдгээ зарласан.
  • Өмнөд Африкийн хөлбөмбөгийн тамирчид болох Табисо Монйане, Камохэло Махлаци болон тус багийн видео аналист, дасгалжуулагч гээд нийт дөрвөн хүн Covid-19-ийн халдвар авсан.

Долдугаар сарын 16

  • Австралийн теннисчин Алекс де Минаур Токиог зорихоосоо өмнө Covid-19-ийн халдвар авсан нь батлагдсан.

Долдугаар сарын 15

  • Кенийн эмэгтэйчүүдийн регбигийн багийн найман тамирчин ойрын хавьталтай нэг онгоцоор зорчсон гэх шалтгаанаар Японд бэлтгэлийн бааз дээрээ тусгаарлагдсан.
  • АНУ-ын сагсан бөмбөгийн олимпийн багт багтаад байсан Бреди Бийл Лас Вегаст бэлтгэл хийж байх үеэрээ Covid-ийн протоколд орж, олимпийн наадамд оролцож чадахгүй болсон.

Долдугаар сарын 14

  • Өмнөд Африкийн регбигийн шигшээ багийн 21 гишүүн ойрын хавьталтай нэг онгоцоор зорчсон гэх шалтгаанаар тусгаарлагдсан.

Долдугаар сарын 9

  • Литви болон Израилийн тус бүр нэг, нэг тамирчин эхний шинжилгээгээр халдвартай гэж гарсан бөгөөд улмаар давтан шинжилгээ хийхэд Литвийн тамирчин халдвар аваагүй нь тогтоогдсон.

Долдугаар сарын 4

  • Сербийн сэлүүрт завины багийнхан Токиод ирэхэд шинжилгээ авсан бөгөөд тус багийн нэг гишүүн халдвартай байжээ. Иймээс тус багийн бусад дөрвөн тамирчныг ойрын хавьтал хэмээн үзэж тусгаарласан.

Зургадугаар сарын 23

  • Дахин шинжилгээнд хамруулахад Угандагийн нэг тамирчин халдвар авсан нь тогтоогдсон.

Зургадугаар сарын 20

  • Угандагийн олимпийн шигшээ баг Нарита  нисэх онгоцны буудал дээр ирэхэд шинжилгээ авсан бөгөөд тус улсын нэг дасгалжуулагчаас халдвар илэрсэн. Үүний улмаас тус улсын баг тамирчдыг тусгаарлан дахин шинжилгээнд хамруулсан.

Дээрх тамирчдаас гадна Хойд Солонгос, Самао, Гвиней улсууд олимпийн наадамд баг тамирчдаа илгээхгүй гэдгээ мэдэгджээ. Долдугаар сарын 21-ны байдлаар Япон улс иргэдийнхээ 29 хувийг вакцинд хамруулаад байна.

Токио 2020 олимпийн наадмын нээлт маргааш/2021.07.23/ орой 19.00 цагт эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж