“Биеийг нь үнэлүүлж, халдвар тараасан гэх хүмүүсийг илрүүлсэн” | News.MN

“Биеийг нь үнэлүүлж, халдвар тараасан гэх хүмүүсийг илрүүлсэн”

“Биеийг нь үнэлүүлж, халдвар тараасан гэх хүмүүсийг илрүүлсэн”

“Биеийг нь үнэлүүлж, халдвар тараасан гэх хүмүүсийг илрүүлсэн”

Эрүүгийн цагдаагийн албанаас Covid-19-өөр өвдсөн хүн бусдад биеэ үнэлж, 15 хүнд халдвар тараасан хэргийг илрүүлжээ гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Энэ мэдээллийг үнэн эсэх талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад:

-ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлын хүрээнд бусдад биеэ үнэлсэн байж болзошгүй хүмүүсийг илрүүлэх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь үнэн. Тухайн хүмүүс халдвартай байсан эсэх болон бусдад халдвар тараасан гэдэг нь одоогоор нотлогдоогүй, тодорхойгүй байгаа. Мөрдөн шалгах ажлын хүрээнд халдварын тархалт өндөр байгаа энэ үед хууль бус үйл ажиллагааг илрүүлэх, хариуцлага тооцох, олон нийтийг хамарсан хууль бус арга хэмжээ зохион байгуулж байгаа явдалд хяналт, шалгалтыг тогтмол хийж байгаа гэлээ.

Тус хэрэгт холбогдогчдын тухайд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн К нь нэр бүхий дөрвөн иргэний биеийг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Г нь нэр бүхий гурван иргэнийг, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ү нь насанд хүрээгүй Х-ийн биеийг зохион байгуулалттайгаар үнэлүүлж байсан үйлдлийг тус тус илрүүлж биеэ үнэлэгч иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулан, гэмт буруутай этгээдэд Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Энэхүү заалтад:

Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ гэмт хэргийг үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлсэн бол энэ хуульд заасан хүн худалдаалах гэмт хэрэгт хамаарна гэж тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-22 103.57.95.197

Мөнгөтэй ахад нүцгэн зураг бичлэгээ үзүүлнэ гэсэн зар зөндөө байгаад бна . Яг үнэлүүлсиймуу .өөрсдөө л зар тавиад эр өдөөд явдаг биздэ

Avatar

Зочин 2021-07-22 202.126.89.117

Хүүхдийн биеийг бузарладаг юмнуудыг алаач!!!!

Avatar

зочин 2021-07-22 103.9.89.100

эд нар ямар төрийн хулгайчууп шиг ард түмний мөнгө хулгай хийгээгүй, өөрсдөө хөдөлмөрлөж амьжиргаагаа залгуулж байгаа ш дэ, хөөрхий амьдрах гэж ядаж хүмүүсийг зүгээр орхимоор юм.

Avatar

Зочин 2021-07-22 57.73.48.37

hha

Avatar

Нямбаатар сайд 2021-07-22 150.129.143.233

Цагдаа нэр өөрсдөө зохион байгуулж мафи хэлбэрээр ажилдаг шүү дээ

Avatar

Зочин 2021-07-22 202.126.88.58

barimt ni baigaa yumuu?

Avatar

nergvi 2021-07-22 202.131.230.218

эд нар одоо болимоор юмаа насанд хүрээгүй охин хүртэл уруу татаад биеийн үнэлүүлээд явж байдаг ажил хийж мөнгө ололдоо ядаж л олдсон мөнгө чин юм болышд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж