УОК: III тунг судалж танилцуулахыг үүрэг болголоо | News.MN

УОК: III тунг судалж танилцуулахыг үүрэг болголоо

УОК: III тунг судалж танилцуулахыг үүрэг болголоо

УОК: III тунг судалж танилцуулахыг үүрэг болголоо

НЭМЭЛТ: 18:24

Улсын онцгой комиссын XXIV хуралдаан өнөөдөр /07.22/ цахимаар болж коронавируст халдварын эсрэг вакцины гуравдугаар тунг хийх эсэх, ковидын эмчилгээнд ашиглаж буй эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн хангалт, нийлүүлэлт болон эмнэлгийн тусламжийн багийн үйл ажиллагааны төлөвлөгөө, авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүд дэх хяналт зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Вакцины гурав дахь тунтай холбоотой шинжлэх ухааны судалгааны үр дүн аргачлалыг хийж, ирэх сарын 20-ны дотор Улсын онцгой комисст танилцуулахыг үүрэг болголоо. Мөн Эрүүл мэндийн яам болон холбогдох албан тушаалтнуудад дархлаажуулалтыг эрчимжүүлэх, эм тариа эмнэлгийн хэрэгслийн 30 хоногийн нөөц бүрдүүлэхийг даалгаад иргэд, өвчтөнүүд гаднаас, гэрээсээ эм тариа авчирдаг байдлыг ирэх сарын 1-нээс таслан зогсоох ёстой гэдгийг анхааруулав.

Мөн коронавирусын халдвар авч, өвдөөд эдгэсэн хүмүүст зөвлөмж үйлчилгээ хангалтгүй байна. Иймд нөхөн сэргээх эмчилгээний зөвлөгөө өгөх ажлыг нийслэл,  орон нутаг, сум, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн зохион байгуулахыг үүрэг болголоо.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч буй зорчигч болон ачаа тээврийг ариутгах, халдваргүйжүүлэх орчныг бүрдүүлэн ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үүрэг болголоо.


УОК 14:00 ЦАГТ ХУРАЛДАНА

Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдана. Хуралдаанаар Covid-19 халдварын тархалтын нөхцөл байдал, цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна.

Сүүлийн үед Covid-19 халдварын хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 1500-аас буурсан ч Монгол Улсад Covid-19-ийн “Дельта” хувилбар бүртгэгдсэн нь анхаарал татаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-07-22 202.9.46.169

Вакцин хийлгээгүй хүмүүсийг эрүүгийн хариуцлагад татах хэрэгтэй, Вирус санаатайгаар тараасан, вирус тараах нөхцөл бүрдүүлсэн хэргээр, 3 жил хорих хэрэгтэй

Avatar

** pzdad taarsan hariug ni uguv 2021-07-22 124.158.67.125

yu h*****d bga ats ve vaktsin tariulah ugui ni hunii erhiin asuudal virus taraah nuhtsul uusgesen utga uchirgui hul horio hiij aj ahui negj business uudiig ustgasan hergeer uok uih deer bga humuusd eruu uusgej horih heregtei

Avatar

1111 2021-07-22 103.111.68.3

вакцин ямар ч үр дүнгүй болох нь батлагдаад байхад нэмж шахах хэрэггүй. унаган дархлаагаараа давах нь чухал. вак хийлгэвэл бусдыгаа өөрийгөө хамгаална гэж иргэдийн тархи угаагаад юу болов? вирус гараад 2 жил болоход дэлхийн хүн амын 98 нь тусаагүй гэдэг нь өөрөө энэ вирусд вакцин хэрэггүйг батална гэж хэлээд байгаа биз дээ

Avatar

Зочин 2021-07-22 202.126.88.73

Sputnik

Avatar

Арай ч дээ 2021-07-22 64.119.19.3

Эрүүл мэндийн яам хог дээр гарч байна даа мэргэжил мэдлэг муутай хүмүүс болж дээ хөөрхий дөө

Avatar

зочин 2021-07-22 64.119.27.252

Дельта хувилбарыг Хятад вакцин дийлэхгүй гэдгийг тогтоосон

Avatar

зочин 2021-07-22 64.119.27.252

Маш зөв, 3 – р тунг яаралтай хийх хэрэгтэй, Орос юмуу Пфайзер байвал сайн

Avatar

Зочин 2021-07-22 202.9.47.23

Удаан байна хурдан шийдддээ та нар ххлдвар чин болохооо байллааа

Avatar

Зочин 2021-07-22 193.176.84.237

Малайз улс Хятадын Синовак вакциныг үе шаттайгаар зогсоох гэж байна. Хонконгийн их сургуулийн судлаачдын өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн судалгаагаар Pfizer-BioNTech вакцинаар тарьсан хүмүүсийн эсрэгбиеийн хэмжээ Синовакийг тариулсан хүмүүсээс 10 дахин их байгааг тогтоожээ. Малазийн эрүүл мэндийн сайд Адхам Баба хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ нийт 45 сая тун Pfizer-BioNTech вакциныг захиалсан бөгөөд энэ нь хүн амын 70 хувийг тарих боломжтой гэжээ.

Avatar

ЗОЧИН 2021-07-22 64.119.21.250

НОВШУУД МИНЬ, ДАХИАД х***а ВАКЦИН ШАХАХ ГЭЭД ҮЗЭЭРЭЙ.

Avatar

Зочин 2021-07-22 202.126.90.93

Шахна. 4, 5-р тунг шахна.

Avatar

China Plans BioNTech Booster for Its Population – The Diplomat 2021-07-22 193.176.84.150

Хятад улс Синовак ба Синофарм идэвхгүйжүүлсэн вакцин тариулсан иргэддээ Германы BioNTech компанийн Хятадад үйлдвэрлэсэн мРНХ Pfizer вакцинаар нэмэл тун тариахаар боллоо. Хятадын эрх баригчид Германы мРНХ вакцин үйлдвэрлэгч BioNTech боловсруулсан вакциныг БНХАУ-ын үйлдвэрлэхээр боллоо. Хятадын Фосун эм үйлдвэрлэгч компани 2021 оны эцэс гэхэд 100 сая Германы вакцин Хятадын зах зээлд гаргана. Хятад улсын жилд 1 тэрбум Германы BioNTech вакциныг дотооддоо үйлдвэрлэх хүчин чадалтай гэжээ.

Avatar

Зочин 2021-07-22 193.176.84.150

Синовак ба Синофарм вакцин үхлээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байж болох ч вирус дамжуулахаас урьдчилан сэргийлж чадахгүй байгаа тул Хятад улс 2022 оны дундаас нааш хилээ нээхгүй байж магадгүй гэв.

Avatar

Зочин 2021-07-22 202.9.46.73

эхлээд өөрсөндөө ш**.

Avatar

Зочин 2021-07-22 192.82.76.219

Энэ УОК солигдсон нь дээрээ.

Avatar

-ylc 2021-07-22 216.38.195.77

af

Avatar

ac 2021-07-22 216.38.195.77

ataaj

Avatar

nemets zastabul ochujati b stanii u 2021-07-22 216.38.195.77

kupileer ,you tubes
shaax,shoron b**s,xych.

Avatar

Зочин 2021-07-22 43.242.243.208

Судалгаа нь дэндүү удаан байнаа, Оном сангийхан Монголын сорьцуудад америкт судалгаа шинжилгээ хийлгээд дуусч байгаа юм бна лээ, тэр үр дүнгүүдий нь ашиглах хэрэгтэй байнаа!!!

Avatar

Zochin 2021-07-22 103.229.123.194

Syyliin yed ch medee medeelel tag bolj bakh shiv dee khuurkhii. Byyr khoid solongos bolj duuslaa duuslaa. Erunkhii said maan' neekh shn ajilgyi khn olmpiin neelt yzne ch gekh shid teneed yavchikhdag naasan. Kkk

Avatar

Зочин 2021-07-22 202.126.88.152

УОК яаралтай Онц байдал зарлаж дельта тай тэмцэх нь зөв. Орон нутаг хэцүүдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж