ОХУ-ыг хийн хоолойгоо улс төрийн зорилгоор ашиглахаас сэргийлнэ

Хуучирсан мэдээ: 2021.07.22-нд нийтлэгдсэн

ОХУ-ыг хийн хоолойгоо улс төрийн зорилгоор ашиглахаас сэргийлнэ

ОХУ-ыг хийн хоолойгоо улс төрийн зорилгоор ашиглахаас сэргийлнэ

Европ руу байгалийн хий нийлүүлэх ОХУ-ын “Хойд урсгал-2” төслийг улс төрийн хөшүүрэг болгож ашиглахаас сэргийлэх талаар АНУ, Германы талууд хэлэлцээрт хүрчээ. Балтын тэнгисийн доогуур 1230 км үргэлжлэх байгалийн хийн хоолойг барьж босгох ажил үндсэндээ шувтарч буй. Энэ хоолой ашиглалтад орсноор ОХУ-аас Герман руу нийлүүлэх байгалийн хийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ. Хийн хоолой ашиглалтад орсноор Европ руу жилд 55 тэрбум куб метр байгалийн хий нийлүүлэх боломжтой болно.

ОХУ-аас байгалийн хийн нийлүүлэлтээрээ Украиныг барьцаалах нөхцөл байдал үүсэхээс АНУ-ын тал болгоомжилж байна. Украины засгийн газраас “Хойд урсгал-2” төслийг үндэсний аюулгүй байдлын заналхийлэл хэмээн эсэргүүцэж буй.

Крымын хойг 2014 онд Украинаас салж ОХУ-д эргэн нэгдсэнээс хойш Киев нь энэхүү хийн хоолой бүрэн ашиглалтад орсноор ОХУ-ын эзлэн түрэмгийлэл бүрэн утгаараа эхэлнэ хэмээн эмээх болжээ. “Хойд урсгал-2” хийн хоолойноос болж Украин нь жилийн гурван тэрбум ам.долларын ашигтай дамжин өнгөрүүлэх орлогоо алдах юм. Түүнчлэн Польш улс нь энэхүү 10 тэрбум ам.долларын төслийг зүүн болон төв Европын аюулгүй байдалд заналхийлэл болно хэмээн эсэргүүцэж буй.

Энэ бүх эсэргүүцлийн хариуд ОХУ-ын талаас хийн хоолой нь бүх талуудын ашиг сонирхолд нийцсэн цэвэр худалдааны зорилготой төсөл гэдгийг мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж