"Автобензин борлуулдаг зөрчилтэй 25 ААН-ийг торгоно" | News.MN

"Автобензин борлуулдаг зөрчилтэй 25 ААН-ийг торгоно"

"Автобензин борлуулдаг зөрчилтэй 25 ААН-ийг торгоно"

ШӨХТГ-аас шатахууны асуудлаар хийсэн хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийж байна

ШӨХТГ-аас шатахууны асуудлаар хийсэн хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Wednesday, July 21, 2021

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас иргэдээс ирүүлж буй өргөдлийн дагуу чанарын шаардлага хангахгүй автобензин, дизель түлшийн хяналт шалгалтын ажлын талаар өнөөдөр /2021.7.22/ мэдээлэл хийлээ.


ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ:

-Автобензин, дизель түлшнээс дээж авах ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 28 аж ахуй эрхлэгчийн 19 агуулах, 17 шатахуун түгээх станц, 10 вагоноос нийт 76 дээж авсан. Тодруулбал, автобензиний 32 дээжээс 13 нь хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин буюу шаардлага хангахгүй нь тогтоогдсон. Мөн долоон дээжээс механик хольц илэрч стандартын шаардлага хангахгүй зургаан аж ахуй нэгж байна. Үүнээс долоон шатахуун түгээх станц, найман агуулах, нэг вагоноос авсан дээж стандартын шаардлага хангаагүй.

Харин дизелийн түлшний 42 дээжээс 35 дээж нь стандартын шаардлага хангаагүй байна. Эдгээр зөрчил илэрсэн 22 аж ахуй эрхлэгчийг торгохоор болсон. Мөн 39 дээж нь дизелийн түлшний хувийн жин бага тодорхойлогдсон 24 аж ахуй эрхлэгч байгаа юм. Нийт 16 шатахуун түгээх станц, 18 агуулах, таван вагоноос авсан дээж шаардлага хангаагүй нь тогтоогдсон. Ингэснээр хяналт шалгалтын хүрээнд хамрагдсан 25 аж ахуй эрхлэгч зөрчилтэй нь тогтоогдсон. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу есөн сая төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрийг гаргаад байна.

ХУУРАМЧ АВТОБЕНЗИН ХУДАЛДААЛЖ БАЙГАА ГЭДЭГ НЬ ХУДАЛ

МХЕГ-ын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга А.Бямбасүрэн:

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, Ашигт малтмал, газрын тосны газар хамтран энэ удаагийн хяналт шалгалтыг хийсэн. Улаанбаатарт байгаа 28 ААН-ийн 19 агуулах болон шатахуун түгээх станцуудыг шалгаж дээрх газруудын лабораториудад шинжилсэн байгаа. Олон улсын стандартын дагуу 18 үзүүлэлтээр хяналт шалгалтыг хийх ёстой. Гэвч Монгол Улсын лабораторид 14 үзүүлэлтээр чанарын шалгалтыг хийдэг. Цахим орчинд тархаад буй хуурамч автобензин худалдаалж байна гэсэн мэдээлэл худал. Техникийн болоод бусад шаардлага стандартын дагуу шинжилсэн байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллага импортоор орж ирж буй шатахууны чанарт хяналт шаардлагыг тавьж ажилладаг. Шатахууны чанар, дутуу шахалт, үнийн өсөлт зэргийг шийдвэрлэх талаар мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам руу явуулсан байгаа. Монголд худалдаалж буй шатахууны 50 хувь нь Евро стандартын дагуу стандарттай байдаг.

ГАНЦ Л АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ШАЛГАЛТААР ЗӨРЧИЛГҮЙ ГАРСАН

Өнөөдөр дотоодод үйлдвэргүй байж үйлдвэрлэлийн зөвшөөрөлтэй тодорхой тооны аж ахуй нэгжүүд байна. Энэ асуудлыг шийдвэрлээгүй учраас Мэргэжлийн хяналтын газраас зөрчлийг тухай бүрд нь шийдвэрлэж чадахгүй байгаа юм. Мэдээж хэрэглэгчийн эрх ашигт нөлөөлсөн асуудалд бид хяналт тавьж, холбогдох яамд асуудлыг уламжилж байгаа. Дээрх илэрсэн зөрчлийн тухайд авч үзвэл стандартын шаардлага хангаагүй орчинд хадгалсан, хадгалах сав бохирдсон болон бусад зүйлсээс хамаарч стандарт шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарч байгаа. Хамгийн гол нь энэ ажлыг шатахуун түгээх газрууд хийгээгүйгээс болж иргэдээс гомдол ихээр ирж байна. Шаардлага хангаагүй түлш хэрэглэснээс болж хэрэглэгчдийн автомашины хөдөлгүүр гэмтэх, ажиллахгүй болох зэрэг асуудал үүсч байна. Уг нь иргэний гомдлыг тухайн аж ахуй эрхлэгч дор бүр нь шийдвэрлэх ёстой. Ганц л аж ахуй эрхлэгч шалгалтаар зөрчилгүй гарсан. Шалгалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа учир аж ахуй эрхлэгчдийн нэрсийг дууссан үед нь зарлана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-22 202.21.111.170

Шатахуун худалдагч нарт клоктейл нийлүүлдэг Ай-Си Ай-Си (ICIC) болон Ганвор (Ganvor) гээд компаниуд байгаа э нарыг маш сайн шалгаж болохгүй бол хаах хэрэгтэй байна. Бидний машин техник эднээс болж эвдэрч байна.

Avatar

d 2021-07-22 202.9.47.3

chanar saitai shathuun oruulj irvel bugd yavgan yavtsgaana shde une ni undur baidag

Avatar

ЗОЧИН 2021-07-22 122.201.24.246

ЗӨРЧИЛГҮЙ АЖ АХУЙН НЭГЖЭЭ ЗАРЛААЧ.

Avatar

ТЭГЭЭД ИЧИХ Ч ҮГҮЙ ҮНЭЭ НЭМЭХ ЭСЭХИЙГ 07/25-НД ШИЙДНЭ ГЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ 2021-07-22 64.119.19.58

ТЭГЭЭД ИЧИХ Ч ҮГҮЙ ҮНЭЭ НЭМЭХ ЭСЭХИЙГ 07/25-НД ШИЙДНЭ ГЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ. ҮНЭЭ НЭМЖ БАЙГАА БОЛ ЧАНАРТАА АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ШТЭ

Avatar

иргэн 2021-07-22 49.0.142.202

Itoim.mn дээр нэр усыг нь дурдсан байна. Танай мэдээнд нэр ус юу ч алга. Тайлбар хийхийг шаардаж байна.

Avatar

Зочин 2021-07-22 202.70.46.20

Ганц л шатахууны корпани зөрчилгүй гарсан. Энэ компанийг шууд зарла. Бусад нь зөрчлөө арилгаад зөрчлөө арилгасан гээд нэрээ зарлуулж болно. Шалгалтын ач холбогдол үүндээ л байдагшд. Тэгсэн нэрийг нь зарлахгүй нууна, яагаад гэвэл бусдынх нь нэр хүндэд сөрөг нөлөөтэй, борлуулалтын орлогод нь шууд нөлөөлнө гэж үзэж байгаа. Гэхдээ зөрчилтэй компаниуд нэр хүндээ унагах, борлуулалтаа буулгах балагаа өөрсдөө л тарьсан шд.

Нэрнүүдийг нь зарлаач.

Avatar

Зочин 2021-07-22 202.21.111.115

Торгоод бүгдийг нь хаах хэрэгтэй.Чанартай шатахуун оруулж ирэх хатуу нөхцөл тавьсан тендер шалгаруулах хэрэгтэй, хэрэв чадахгүй бол оросоос ШТС оруулах арга хэмжээ авах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-07-22 202.126.88.139

зөрчилтэй газруудыг ил болгож борлуулт нь эрс багасна. ийм арга хэмжээгээр айлгах хэрэгтэй. нэг хэсэгтээ л саын ажиллага

Avatar

Хордлоготой монгол. 2021-07-22 46.216.165.213

Евро стандарт гээд байх юм. Евро стандарт нь дотороо Евро 2,3,4,5,6, гээд стандарттай байх юм. Евро 2 ийн шаардлагыг 50 хангаж байх ёстой гэнэ. Бид хорт утаагаар байнга хордож байгаа ш дээ. Юун цэвэр агаар…

Avatar

зочин 2021-07-22 59.153.86.93

нэрийг нь зарла л даа

Avatar

иргэн 2021-07-22 139.5.217.187

Энэ нэг ойд төөрсөн амьтан байнаа яанаа яана

Avatar

Зочин 2021-07-22 103.80.210.183

автобусанд тавьсан нүүрсэн янданг аваад одоо хар утаа баагиулсан юм их явдаг болж. тэр нүүрсэн яндан аваад байгаа хүмүүсийг барьж аваад цааз өгөөч: монголын хамаг машины янданг сугалж аваад хятадын дуураимал машинд тавиулаад байна..

Avatar

Зочин 2021-07-22 180.149.93.98

нэрийг нь зарлахаар зөрчилгүй газар үлдэхгүй ш дээ. 500К торгосон болоод л өнгөрөө дөө кккк

Avatar

Зочин 2021-07-22 202.21.111.170

Шатахууны хүхрийн агуулга болон хувийн жинг нь илүү тодорхойлж шаардлага хангаж байгаа эсэхийг нь мэдэх хэрэгтэй байгаа вм даа. Мөн зөрчилтэй газрын нэрийг ил болгох хэрэгтэй

Avatar

бц 2021-07-22 122.201.23.75

тэгээд буруутайг нь тогтоосон юм нэрийн тавиад зарлахаар ядаг юм бэ

Avatar

Зочин 2021-07-22 192.82.92.191

Авилга. Өөр юу байх вэ?

Avatar

zochin 2021-07-22 66.181.169.70

Нэр усыг нь мэдэгдэх боломжгүй юм байх даа

Avatar

Зочин 2021-07-22 103.9.89.103

авилга хээль хахууль өгчихөөр яаж нэрийг нь зарлах билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж