"Автобензин борлуулдаг зөрчилтэй 25 ААН-ийг торгоно"

Хуучирсан мэдээ: 2021.07.22-нд нийтлэгдсэн

"Автобензин борлуулдаг зөрчилтэй 25 ААН-ийг торгоно"

ШӨХТГ-аас шатахууны асуудлаар хийсэн хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийж байна

ШӨХТГ-аас шатахууны асуудлаар хийсэн хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Wednesday, July 21, 2021

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас иргэдээс ирүүлж буй өргөдлийн дагуу чанарын шаардлага хангахгүй автобензин, дизель түлшийн хяналт шалгалтын ажлын талаар өнөөдөр /2021.7.22/ мэдээлэл хийлээ.


ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ:

-Автобензин, дизель түлшнээс дээж авах ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 28 аж ахуй эрхлэгчийн 19 агуулах, 17 шатахуун түгээх станц, 10 вагоноос нийт 76 дээж авсан. Тодруулбал, автобензиний 32 дээжээс 13 нь хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин буюу шаардлага хангахгүй нь тогтоогдсон. Мөн долоон дээжээс механик хольц илэрч стандартын шаардлага хангахгүй зургаан аж ахуй нэгж байна. Үүнээс долоон шатахуун түгээх станц, найман агуулах, нэг вагоноос авсан дээж стандартын шаардлага хангаагүй.

Харин дизелийн түлшний 42 дээжээс 35 дээж нь стандартын шаардлага хангаагүй байна. Эдгээр зөрчил илэрсэн 22 аж ахуй эрхлэгчийг торгохоор болсон. Мөн 39 дээж нь дизелийн түлшний хувийн жин бага тодорхойлогдсон 24 аж ахуй эрхлэгч байгаа юм. Нийт 16 шатахуун түгээх станц, 18 агуулах, таван вагоноос авсан дээж шаардлага хангаагүй нь тогтоогдсон. Ингэснээр хяналт шалгалтын хүрээнд хамрагдсан 25 аж ахуй эрхлэгч зөрчилтэй нь тогтоогдсон. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу есөн сая төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрийг гаргаад байна.

ХУУРАМЧ АВТОБЕНЗИН ХУДАЛДААЛЖ БАЙГАА ГЭДЭГ НЬ ХУДАЛ

МХЕГ-ын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга А.Бямбасүрэн:

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, Ашигт малтмал, газрын тосны газар хамтран энэ удаагийн хяналт шалгалтыг хийсэн. Улаанбаатарт байгаа 28 ААН-ийн 19 агуулах болон шатахуун түгээх станцуудыг шалгаж дээрх газруудын лабораториудад шинжилсэн байгаа. Олон улсын стандартын дагуу 18 үзүүлэлтээр хяналт шалгалтыг хийх ёстой. Гэвч Монгол Улсын лабораторид 14 үзүүлэлтээр чанарын шалгалтыг хийдэг. Цахим орчинд тархаад буй хуурамч автобензин худалдаалж байна гэсэн мэдээлэл худал. Техникийн болоод бусад шаардлага стандартын дагуу шинжилсэн байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллага импортоор орж ирж буй шатахууны чанарт хяналт шаардлагыг тавьж ажилладаг. Шатахууны чанар, дутуу шахалт, үнийн өсөлт зэргийг шийдвэрлэх талаар мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам руу явуулсан байгаа. Монголд худалдаалж буй шатахууны 50 хувь нь Евро стандартын дагуу стандарттай байдаг.

ГАНЦ Л АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ШАЛГАЛТААР ЗӨРЧИЛГҮЙ ГАРСАН

Өнөөдөр дотоодод үйлдвэргүй байж үйлдвэрлэлийн зөвшөөрөлтэй тодорхой тооны аж ахуй нэгжүүд байна. Энэ асуудлыг шийдвэрлээгүй учраас Мэргэжлийн хяналтын газраас зөрчлийг тухай бүрд нь шийдвэрлэж чадахгүй байгаа юм. Мэдээж хэрэглэгчийн эрх ашигт нөлөөлсөн асуудалд бид хяналт тавьж, холбогдох яамд асуудлыг уламжилж байгаа. Дээрх илэрсэн зөрчлийн тухайд авч үзвэл стандартын шаардлага хангаагүй орчинд хадгалсан, хадгалах сав бохирдсон болон бусад зүйлсээс хамаарч стандарт шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарч байгаа. Хамгийн гол нь энэ ажлыг шатахуун түгээх газрууд хийгээгүйгээс болж иргэдээс гомдол ихээр ирж байна. Шаардлага хангаагүй түлш хэрэглэснээс болж хэрэглэгчдийн автомашины хөдөлгүүр гэмтэх, ажиллахгүй болох зэрэг асуудал үүсч байна. Уг нь иргэний гомдлыг тухайн аж ахуй эрхлэгч дор бүр нь шийдвэрлэх ёстой. Ганц л аж ахуй эрхлэгч шалгалтаар зөрчилгүй гарсан. Шалгалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа учир аж ахуй эрхлэгчдийн нэрсийг дууссан үед нь зарлана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж