Миний дэлгүүрийн дата шинжээчид мэдлэгээ хуваалцаж, хамтдаа хөгждөг | News.MN

Миний дэлгүүрийн дата шинжээчид мэдлэгээ хуваалцаж, хамтдаа хөгждөг

Миний дэлгүүрийн дата шинжээчид мэдлэгээ хуваалцаж, хамтдаа хөгждөг

Миний Дэлгүүрийн Төгсөгчдийг бэлтгэх хөтөлбөрийн анхны элсэлтийн төгсөгч Н.Ариунболороос дараах сурвалжлагыг авав.


-Сайн байна уу? Өөрийгөө товч танилцуулна уу?

-Сайн байна уу? Би Математик, Байгалийн ухааны сургуулийн 2020 оны төгсөгч. Ажлынхаа анхны гарааг Миний дэлгүүрийн “Миний ирээдүй – Миний гарт” удирдах түвшний менежер бэлтгэх хөтөлбөрөөс эхлүүлсэн. Анх дата анализ болон мэдээлэл технологийн чиглэлээр сонирхож уг хөтөлбөрт хамрагдсан. Одоо Логистикийн албанд Дата шинжилгээ, Математик загварчлалын чиглэлээр “Нөөц төлөвлөлтийн менежер” албан тушаалд ажиллаж байна.

-Энэхүү хөтөлбөрийг сонгох болсон шалтгаан юу вэ?

-Сургуулиа төгсөөд надад ажлын байр буюу ажил олгогчоо сонгох  амаргүй даваатай тулгарсан. Ажлын байр хайж байх үедээ би дараах шалгууруудыг тавьж “Миний ирээдүй – Миний гарт” удирдах түвшний менежер бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан:

  1. Хамт олон
    2. Туршлага хуримтлуулах, өөрийгөө хөгжүүлэх боломж
    3. Өсөн дэвжих боломж
    4. Цалин

Энэхүү хөтөлбөр нь шинэ төгсөгч  нарт өсөн дэвжих боломж, өөрийгөө хөгжүүлэх, туршлагажих зэргийг олгодог 1 жилийн хугацаатай өндөр өрсөлдөөнтэй сургалттай хөтөлбөр юм.

Хамт олон: Би цоглог, эрч хүчтэй, залуу үеийнхнээр бүрдсэн хамт олонтой ажиллахыг хүсч байсан. Миний дэлгүүрийн удирдах түвшний менежер бэлтгэх хөтөлбөр нь илүү залууст чиглэж байсан нь надад их таалагдсан. Хөтөлбөр эхлэхэд миний хүлээлтийг давсан уур амьсгалтай, эрч хүчээр дүүрэн залуучуудтай баг бүрдсэн байсан. Бид хөтөлбөрийн хугацаанд хамтдаа суралцаж, хамтдаа сорилт бүхэнтэй тулж багаар ажиллаж нэг анги болж чадсан. Нөгөө талаас Миний Дэлгүүр компани нь шинэхэн төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх тал дээр онцгой анхаардаг. Тухайлбал үүссэн асуудлууд дээрээ туршлагатай хамт олонтойгоо санал солилцож шийдэл гаргахад дөхөм байдаг.

Туршлага хуримтлуулах, өөрийгөө хөгжүүлэх боломж: Хөтөлбөрийн 1-р улирлын хугацаанд бид Миний дэлгүүрийн бүх алба нэгжүүд дээр дадлагажиж дэлгүүрийн бараа бүр ямар их адал явдал туулж бидний гар дээр ирдэг мөн үйл ажиллагааны үе шат бүр дээр өөрийн биеэр оролцож жижиглэн худалдааны бизнесийн талаар арвин мэдлэг, туршлага хуримтлуулсан. Миний хувьд тухайн дэлгүүрийн ажилчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, илүү найдвартай, түргэн шуурхай үйлчлэх боломжоор хангаж буй техник технологи, дотоод хэрэглээний программууд маш сонирхолтой санагдсан. Одоо 2-р улирлын хугацаанд бид өөрсдийн сонирхсон алба нэгжээ сонгон ажиллацгааж мөн өөрсдийн чадвар дээшлүүлэх, мэргэших зорилготой сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдаж байгаа. Миний хувьд Массачюсетсийн Технологийн Их Сургуулийн /MIT/ “Supply chain analytics” сургалтад  хамрагдаж сурсан зүйлээ амьдрал дээрээ хэрэгжүүлж бараа менежментийн шинэ математикийн загварыг боловсруулж нэвтрүүлэх төслийг ахлан ажиллаж байна.

Өсөн дэвжих боломж: Би энэ хөтөлбөрт хамрагдахаар шийдэхдээ өссөн дэвжих боломжид эргэлзээгүй. Та хөтөлбөрийн мэдээлэлтэй танилцсан бол энэ тодорхой байх болно. Миний дэлгүүрийн гол соёлын нэг бол “Манай хүмүүс дэвжээдэг” юм. Ажлын гараагаа үйлчлэгч, цагийн ажилтан, хяналтын ажилтан зэргээс эхлээд одоо миний дэлгүүрийн чадварлаг менежер, удирдлагууд болцгоосон олон хүмүүс байдаг. Би тэдгээр хүмүүсээр их бахархдаг.

Цалин: Бид 1-р улиралд хамтрагчдын системээр цалинждаг байсан. /Цалин + бүтээмжийн бонус/. 2-р улиралд өөрийн сонгосон албадаасаа шалтгаалаад 1,200,000-1,500,000 хооронд цалинжиж байгаа. Бид нар 9-р сард хөтөлбөрөө төгсөх юм. Хөтөлбөрөө амжилттай дүүргэснээр албан тушаалаасаа хамааран 1,500,000-2,500,000 төгрөгийн  цалин авч эхэлнэ. Мөн компанийн ойрын болон хэтийн хөгжилд шаардлагатай мэдлэг, технологиудын чадварын сертификатуудыг /IBM Data Science Professional Certificate, Google Data Analyst Certificate г.м/ тодорхойлж өгсөн байдаг. Эдгээр сургалтад хамрагдаж мэргэжлийн сертификатын болзлыг хангаснаар цалингаа нэмүүлдэг тул Дата шинжээчийн сарын цалин хязгааргүй, тухайн хүний суралцах чадвар болон амьдрал дээр буулгах чадвараас шалтгаалдаг.

-Яагаад Дата шинжилгээ, Логистик чиглэлийн төгсөгч нар энэхүү хөтөлбөрийг сонгох нь давуу талтай вэ?

-Ямар ч дата шинжээчийн ажлын гол зэвсэг нь дата өгөгдөл байдаг юм. Жижиглэн худалдааны салбар нь бусад бизнесийн салбаруудтай харьцуулахад л Датаны чанар, хэмжээ, цар хүрээ нь хамаагүй илүү байдаг. Энэ арвин дата, процессууд дээр дата шинжилгээ, машин сургалт, математикийн загварчлалын аргуудаар бодит үр дүн авчрах, мэргэжлээрээ хөгжих боломж хамгийн их байдаг. Мөн манай багийн хамгийн чухал давуу тал бол бид ямар ч хэцүү, ярвигтай, шинэ мэдлэг технологи байсан ч багаараа судалж хоорондоо мэдлэгээ хуваалцаж хамтдаа илүү хурдан хөгждөг.

-Энэ хөтөлбөрийг сонирхож буй залууст хандан зөвлөгөө өгнө үү?

-“Миний ирээдүй – Миний гарт” төгсөгчдийг бэлтгэх хөтөлбөрийг сонирхож буй залуустаа хандаж хэлэхэд мэдлэгтэй хүнээс илүү идэвхтэй, тууштай хүмүүс амжилтад хүрдэг гэж би боддог тийм учраас шалгаруулалтын шат бүр дээр илүү өөрийгөө дайчилж, бэлтгэлтэй оролцохыг зөвлөж байна. Өөрийгөө танилцуулах, CV болон компани талаарх судалгаа хийх зэрэг дээр илүү анхаараарай.

Нөөц төлөвлөлтийн менежер: Н.Ариунболор

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж