Файзер вакцины 92,490 тунг хүлээн авлаа | News.MN

Файзер вакцины 92,490 тунг хүлээн авлаа

Файзер вакцины 92,490 тунг хүлээн авлаа

Файзер вакцины 92,490 тунг хүлээн авлаа

Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулж байгаа 2,35 сая тун Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх үйл ажиллагаа энэ оны зургадугаар сарын 16-наас эхэлсэн ба одоогийн байдлаар 6 удаагийн татан авалтаар 417,690 тунг хүлээн аваад байна.

Өчигдөр буюу 21-нд 92,490 Pfizer/Biontech вакцины тунг хүлээн авсан ба 7 дугаар сарын 28-нд дахин 132,210 тунг хүлээн авах юм.

Ийм байдлаар Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх ажиллагаа энэ оны 3 ба 4 дүгээр улирал дуустал үргэлжилнэ.

Цаашид 12-17 насны нийт 290 мянга орчим хүүхэд, жирэмсэн эхчүүд болон вакцинд хамрагдаагүй бусад иргэдийг бүрэн вакцинжуулах нөөц бүрдэх юм.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1,860,497 хүн Ковидын эсрэг вакцины 2 тун хийлгэсэн ба нийт хүн амын 57,2% нь вакциндаа бүрэн хамрагджээ.

Эх сурвалж: НҮБ-ийн Хүүхдийн сан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-22 103.26.193.101

Япон ахдаа баярлалаа. Орос ах дарамтлана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж