Орхон гол үерлэж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна | News.MN

Орхон гол үерлэж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2021.07.22-нд нийтлэгдсэн

Орхон гол үерлэж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Орхон гол үерлэж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас Орхон гол үерлэж долдугаар сарын 21-ний өдрийн 14.00 цагийн байдлаар үерийн түвшнээс 19 см даван өмнөх өдрөөс 44 см нэмэгдэж, Бат-Өлзий сумын орчим аюулын түвшнээс 113 см-ээр даван эргээ халин үерлэсэн гэж Хархорин сумын онцгой байдлын хэлтсээс мэдэгдлээ.

Тус сумын онцгой байдлын 25 алба хаагчид долдугаар сарын 21-ний өдрийн 23.00 цагаас 22-ны өдрийн 07.00 цагийн байдлаар дөрвөн техник хэрэгсэлтэй ажиллаж 15 тээврийн хэрэгсэл, 55 иргэний алтан амийг авран хамгаалаад байсан бол сүүлийн мэдээллээр дахин 39 хүнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлжээ.

Өнөөдөр/2021.07.22/ өглөөний байдлаар Орхон голын усны түвшин үерийн аюултай түвшнээс дээш 222 см байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-22 64.119.26.150

Энэ чинь Хар хорины төв юм биш үү?

Avatar

Зочин 2021-07-22 103.80.210.183

хөөрхий гол минь олон жилийн өмнөх урсацдаа хүрсэн биз. гол руу түрж байшин бариад байдгаа боль.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж