Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас Орхон гол үерлэж долдугаар сарын 21-ний өдрийн 14.00 цагийн байдлаар үерийн түвшнээс 19 см даван өмнөх өдрөөс 44 см нэмэгдэж, Бат-Өлзий сумын орчим аюулын түвшнээс 113 см-ээр даван эргээ халин үерлэсэн гэж Хархорин сумын онцгой байдлын хэлтсээс мэдэгдлээ.
Тус сумын онцгой байдлын 25 алба хаагчид долдугаар сарын 21-ний өдрийн 23.00 цагаас 22-ны өдрийн 07.00 цагийн байдлаар дөрвөн техник хэрэгсэлтэй ажиллаж 15 тээврийн хэрэгсэл, 55 иргэний алтан амийг авран хамгаалаад байсан бол сүүлийн мэдээллээр дахин 39 хүнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлжээ.
Өнөөдөр/2021.07.22/ өглөөний байдлаар Орхон голын усны түвшин үерийн аюултай түвшнээс дээш 222 см байна.
Холбоотой мэдээ