Шатахуун хадгалах савнаас эрэгтэй хүний цогцос олджээ | News.MN

Шатахуун хадгалах савнаас эрэгтэй хүний цогцос олджээ

Шатахуун хадгалах савнаас эрэгтэй хүний цогцос олджээ

Шатахуун хадгалах савнаас эрэгтэй хүний цогцос олджээ

Дорнод аймагт шатахуун хадгалах савнаас эрэгтэй хүний цогцос олдсон байна. Тус аймгийн Хэрлэн сумын Чулуут гэх газарт “Петровис” ХХК-ийн шатахуун түгээх станцын агуулахын 50 тонны шатахуун хадгалах саванд нэр хаяг нь тодорхойгүй хүний цогцос байсныг Онцгой байдлын алба хаагчид гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Энэ тухай дуудлага өчигдөр /07.21/ өглөө 08:50 цагт аймгийн Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэнээр шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа юм. Мөн Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр ахуйн гал түймэр, усны осол, газар хөдлөлт, ахуйн осол зэрэг дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнийг тоймлон хүргэе.

                   НЭГ НАСТАЙ ХҮҮХЭД НҮХЭН ЖОРЛОНД УНАЖЭЭ

Эцэг эхчүүдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж бага насны хүүхэд төөрөх, усанд осолдох, гэмтэх улмаар амь насаа алдах тохиолдол гарсаар байна. Тухайлбал, нэг настай хүүхэд нүхэн жорлонд унасан осол өчигдөр гарсан байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт нэг настай эрэгтэй А нь гурван метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд гаргажээ. Хүүхдийг аав Б-д нь хүлээлгэн өгсөн байна. Ослын дуудлага өчигдөр 12:29 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

                          ГОЛД ОСОЛДСОН ИРГЭНИЙ ЦОГЦСЫГ ОЛОВ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд осолдож сураггүй болсон иргэний цогцсыг өчигдөр олжээ Энэ сарын 19-нд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Улз голын эрэг дээр зугаалж явсан найман хүний нэг нь осолдож сураггүй болсон. Онцгой байдлын алба хаагчид аймгийн харьяат 32 настай эрэгтэй Н-ийг эрэн хайх ажлыг зохион байгуулж осолдсон газраас  зүүн зүгт цогцсыг олсон байна. Алба хаагчид талийгаачийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

                      ҮЕРИЙН УЛМААС ИРГЭД ГЭРТЭЙГЭЭ УСАНД АВТАВ

Архангай аймагт Урд Тамирын гол эргээсээ даван үерлэж айлууд усанд автсан байна. Онцгой байдлын алба хаагчид 17 том хүн, 10 хүүхэд, 10 гэр, 5 автомашиныг нүүлгэн шилжүүлжээ. Энэ тухай дуудлага өчигдөр орой 19:56 цагийн үед бүртгэгдсэн байна. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн Элстийн булан, Бага Элстийн булан, Бага Элстийн дэнж, Ухнын гацаа гэх газарт үргэлжилсэн борооны улмаас үерлэж иргэд гэртэйгээ автомашин нь усанд автсан байна. Энэ тухай дуудлага өнгөрсөн шөнө 00:16 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдэж алба хаагчид 45 хүнийг сумын Спортын ордон луу нүүлгэж, 15 автомашины аюулгүй болгожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-07-22 202.21.100.210

мэдээллээ зөв бичээч…. бичээч гуай Петровисынх биш гэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж