Доктор Дре эхнэртээ жилд 3.5 сая долларын тэтгэмж төлнө

Хуучирсан мэдээ: 2021.07.22-нд нийтлэгдсэн

Доктор Дре эхнэртээ жилд 3.5 сая долларын тэтгэмж төлнө

Доктор Дре эхнэртээ жилд 3.5 сая долларын тэтгэмж төлнө

АНУ-ын реппэр Доктор Дрегийн эхнэр өнгөрсөн зун шүүхэд салах өргөдлөө өгсөн. Улмаар бүтэн жилийн турш үргэлжилж буй эд хөрөнгө хуваах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх шүүхийн заргад экс эхнэр Николь том ялалт байгууллаа. Лос-Анжелес хотын дээд шүүхийн шийдвэрээр Доктор Дре экс эхнэртээ сар бүр 293 мянга гаруй ам.долларын тэтгэмж олгох ёстой болжээ. Энэ нь жилд 3.5 сая гаруй ам.доллар аж. Шүүхийн шийдвэрийн дагуу Дре ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэн экс эхнэртээ тэтгэмж олгож эхлэх гэнэ. Гэхдээ Николь өөр хүнтэй болзож эхлэх хүртлээ экс нөхрөөсөө тэтгэмж авах аж. Түүнчлэн Доктор Дре экс эхнэрийнхээ эрүүл мэндийн даатгалыг төлөх ёстой гэж шүүх шийдсэн байна.

Николийн хэлснээр тэрбээр гэрлэхээсээ өмнө байгуулсан гэрээний дагуу дээрх мөнгөн тэтгэмжүүдийг авахаар заргалдаж байгаа бол Доктор Дре гэрлээд хоёр жилийн дараа гэрээг хүчингүй болгосон гэж маргажээ.

Николийн талаас экс нөхрөөсөө “Apple” компанийн хувьцаа, 262 сая ам.долларын бэлэн мөнгө, сарын 2.3 сая ам.долларын тэтгэмж авахаар зарга үүсгэсэн байна. Тэд 24 жил ханилж, хоёр хүүхэдтэй болсны эцэст салахаар шийдсэн аж. Тэдний хүү Трюс нь 23 настай, охин нь 19 настай юм.

Др Дре гэгддэг 51 настай Андре Ромелл Янг бол хип хоп түүхэн дэх хамгийн алдартай рэпперүүдийн хамгийн ахмад нь юм.

ЭХ СУРВАЛЖ: RADAR ONLINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж