Замын-Үүдийн 6 албан тушаалтан суллагджээ | News.MN

Замын-Үүдийн 6 албан тушаалтан суллагджээ

Замын-Үүдийн 6 албан тушаалтан суллагджээ

Замын-Үүдийн 6 албан тушаалтан суллагджээ

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  авлига албан тушаалын мафитай тэмцэх ажиллагааг Замын-Үүдээс эхлүүлж байгааг мэдэгдэж байв. Түүний ахалсан ажлын хэсгийнхэн энэ сарын 6-нд Дорноговь аймгийг зорьж баривчилгаа, халаа сэлгээг хийж сүр дуулиан болсон. Ингэхдээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газар Замын-Үүдийн мафитай хатуу тэмцэж, цаашид төрийн албанд тогтсон хүнд суртлыг арилгана гэдгээ мэдэгдсэн юм. Авлигын хэрэгт холбогдон шалгуулж буй нэр бүхий зургаан албан тушаалтныг баривчилж, орны хүмүүсийг томилсон эл асуудал үнэхээр авлигатай тэмцэх Засгийн газрын “ажиллагаа” байсан уу эсвэл Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар попорсон уу.

Ямартай ч Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр нарын зургаан албан тушаалтан суллагдаж, зарим нь ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж байгаа аж.

Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр “Авлигатай тэмцэх газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Тухайн үед  надаас гадна бусад хүмүүсийг ч бас 48 цаг саатуулсан. Өнөөдөр тэр хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, орны нь хүмүүсийг томилсныг та бүхэн мэднэ. Миний хувьд одоогоор ажил үүргээ ердийн үргэлжлүүлж байна.

Ер нь бидний хувьд авлигын хэрэгт холбогдож мафи байгуулж хэн нэгэнд давуу эрх олгосон асуудал огт байхгүй. Тэглээ ч Замын-Үүдийн харьяа байгууллагууд биш. Сумын хил гааль мэргэжлийн хяналтын байгууллага бүгд босоо удирдлагатай.

Миний хувьд сумын Засаг дарга, тэр хүмүүс бол босоо удирдлагатай, төвөөс өгсөн чиг үүргийн дагуу л ажилладаг. Онцгой шаардлагатай ачаа бараа татах үед харьяалах газраас албан бичиг ирдэг. Энэ дагуу би Хилийн мэргэжлийн хяналтын дарга руу яаралтай хил нэвтрүүлэх  цохолт илгээдэг. Түүнээс биш бусдаар үгсэн хуйвалдаж тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн асуудал байхгүй. Миний хувьд шалгуулахад татгалзах зүйлгүй” гэх тайлбарыг  өгсөн юм.

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын дарга А.Хатансайхан, Замын-Үүд суман дахь Хилийн 0108 дугаар ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн авто замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах С.Саруул нарыг баривчилсан юм. Хуулийн байгууллагаас тэднийг 48 цаг саатуулж, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газраас “Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр нарын зургаан албан тушаалтанд холбогдох хэрэг шалгагдаж байна. Авлигатай тэмцэх газраас шалгалтын ажлыг явуулж байна” гэв. Харин Авлигатай тэмцэх газар уг асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзаж буй.

Мөн цагдаагийн байгууллагаас ч бас нэр бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэргийг “Авлигатай тэмцэх газар мэднэ” гэх үгээр “ам таглаж”  нэр бүхий албан тушаалтнуудтай холбогдох хэргийн талаарх мэдээллийг “хав дарж” байгаа юм.

Энэ мэтчилэн  сайд нь баривчлах “ажиллагаа”-г олон нийтэд ил тод нээлттэй явуулдаг ч удалгүй хэрэг нь “замхардаг”, хуулийн байгууллагынхан “мэдэхгүй” аль эсвэл “хэргийг шалгаж байна” гэж товчхон тайлбарладаг нь ч бас баривчлах ажиллагаа “шоу” байсан юм биш биз гэх хардлага эргэлзээг ч төрүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ХахаХаха
20
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-22 192.82.83.15

48 цаг саатуулахын төлөө сүр болох хэрэгггүй л байж дээ, тэгээд одоо яах бол эднийг

Avatar

ЗОЧИН 2021-07-22 64.119.17.100

ХАТАНСАЙХАН , УРАНБАЯР ХОЁ ДЭНДҮҮ ДАВАРСАН ЛУЙВАРЧИДДАА !!! ЗАМЫН ҮҮД БАЙТУГАЙ МОНГОЛ ДАЯАРАА МЭДНЭ

Avatar

Иргэн 2021-07-22 192.82.91.226

Юунд шоу хийнэ вэ? Сүртэй нэрлээд л байсан тагнуул цагдаа гээд худал байсан юм уу?эсвэл ЗГ холбоотой юм уу?

Avatar

Зочин 2021-07-22 64.119.20.224

Мэдээж суллана .оюук шоудаж .60тэрбумд авилагаа бүрэн өгөхгүй бсанаас барьсан өгөхөөр нь аваад суллана .

Avatar

Тт 2021-07-22 202.9.40.39

эргүү балай монголчуудын сонгосон эргүүтсэн төрийн ажил

Avatar

Зочин 2021-07-22 66.181.161.44

ЗАМЫН-ҮҮД ГЭЖ МОНГОЛЫН АФГАНИСТАН ХЭН Ч ЦЭГЦЭЛЖ ЧАДАХГҮЙ НЬ Л ҮНЭН.

Avatar

Зочин 2021-07-22 139.5.218.94

Замын үүдийн мафи ч хүчтэй байна шүү. Муу нямка сайд ч хөгшин нямка шиг хоосон хонгио гэдэг нь илчлэгдэх шив дээ. Баахан "шударга ёс"-оор шоуддаг, ард түмэн ээ горьдоож шилний цаанаас чихэр долоолгоод л өнгөрдөг 30 жилийн хөгшин нямка мэтийн түүх залуужаад яг хэвээрээ л өрнөх нь тодорхой боллоо. Одоо МАН-ын мафиас харж горьдох юм Монголчуудад үлдсэнгүй ээ, гэж

Avatar

Шал худлаа 2021-07-22 202.55.188.88

Өөрсийхөн гар хөлний үзүүрийн хүмүүс болохоор яаж ч чадахгүй шүү дээ угаасаа. Одоо тэр улсад хохирол учируулсан гишүүдээ ч гэсэн нэг нэгээр нь сулалсаар л бна

Avatar

Зочин 2021-07-22 202.126.88.183

Шууд жалганд аваачаад буудчихгүй

Avatar

ХУУЛЬЧ 2021-07-22 192.82.64.190

ОДООНЫ ЖИЖИГ ДУНД ХУРГАН ДАРГА,ТҮШМЭДҮҮД ХЭЦҮҮ ШҮҮ,,,,, ТЭД ДАВХАР АЖЛААД ДЭЭДСЭЭ ДАРАМТЛААД СУРСАН ХҮМҮҮС ДЭЭ ,,,,,ЮУНЫ ТӨЛӨӨ ЦҮНХ БАРИГЧ НЭР ЦОЛТОЙ БОЛХОВ ,,,,,ЕР НЬ ХҮНИЙ БАРИВЧИЛЖ ШАЛГАХ СУРГАМЖ ӨГДӨГ Л ДӨӨ ,,,,72 ЦАГ ШҮҮ ДЭЭ ,,,,,ТҮҮНЭЭС ИЛҮҮ ЦАГ ЧАДАХГҮЙ Л ДЭЭ ,,,,,ХАРАМСАЛТАЙ НЬ ЭНЭ АЖЛЫГ СЭТГЭЛЭЭРЭЭ ХИЙДЭГ," ХБ"," МБ" ХОВОР БОЛОХООР ГУРИЛДАЖ ХУГАЦААГ ПРОКУРОРДОХ ЯВДАЛ ИХ БАЙДАГ Л ДАА ,,,,ЦААНА НЬ ПРОКУРОРУУД НЬ БАС ИХ ЗАНТАЙ ЮУНЫ ТӨЛӨӨ АЖИЛДАГАА МЭДЭДГҮЙ БААТРУУД ШҮҮ ДЭЭ ,,,,

Avatar

Монгол 2021-07-22 46.114.149.131

Үнэн Попрох юм аа. Мафиа байсан ч яаж ч чадахгүй

Avatar

Zochin 2021-07-22 202.126.89.92

Khhhh tegj l taarna 1-l ih barivchilgaa gej hudlaa poprood ch hereggui

Avatar

Зоригоо 2021-07-22 202.126.89.200

Үхсэн хүүрээ хийж баривчлалаа гэж худлаа хуцаж байдаг юм буцаагаад суллах байсан юм бол. н**ш н**ш н**ш

Avatar

Зочин 2021-07-22 202.179.27.32

Цүнх баригч нараа юу гэж хориж шийтгэх вэ Жүжиг шүү дээ

Avatar

Зочин 2021-07-22 180.149.93.98

ХАР СВИТЕР ДЭЭР МОНЕТОН ГИНЖ ЗҮҮЧИХСЭН ЭНЭ ОДОО 90-ЭЭД ОНЫ ОРОСЫН МАФ УУ. ККК

Avatar

Зочин 2021-07-22 59.153.112.236

Отгонсүх ч нээрээ манай нийслээлийн тээврийн газрыг балласан шүү. Тэнүүн огоо бас бус компани байгаа даа. Найзыгаа АТГ-д барьж өгөөд өөрөө зугтсан даа

Avatar

Зочин 2021-07-22 180.149.93.98

ТЭР ТЭГЭХ НЬ ТОДОРХОЙ…

Avatar

Зочин 2021-07-22 59.153.112.236

Нийслэлийн тээврийн газрыг самарсан Тэнүүн огоотой холбоотой Отгонсүхийг тавьж мөнгө идэх дараагийн ээлжит шоу…

Avatar

Ganaa 2021-07-22 27.123.214.2

Хатансайхан одоо ард түмнийхээ хайр хишгийг хүртээд зөв сайхан амьдарч үлдэж буй насаа ухаарал гэгээрэлд зориулах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Бөхөө хүндэлдэг ард түмнийг бөх нэртэй ёс зүйгүй нөхдүүд гутааж байна. Бөхийн холбоод, бөхчүүд өөрсдлөө шаардлагаа маш сайн тавих хэрэгтэй. Одоо ямар ч наадмын бөхийг өндөр үнээр байхлахгүй байх челленж эхлээд байна даа.

Avatar

Зочин 2021-07-22 66.181.186.20

МАН-ханы ШОУ үргэлжилсээр….Бид жүжиг үзсээр л …..

Avatar

Зочин 2021-07-22 103.212.116.123

Манай МАФИА Монголдоо Босоо Билээ…

Avatar

иргэн 2021-07-22 124.158.94.9

Хатансайхан гэж бөх жинхэнэ авлигач нөхөр ш дээ. Бөхчүүд гэж авлига зуучлагч, ард түмний бөхөө гэсэн сайхан сэтгэлийг ашиглаж албан тушаал, эд хөрөнгө авч байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс дор хөдөлмөрлөдөг увайгүй ичих булчирхайгүй хүмүүс

Avatar

Зочин 2021-07-22 66.181.180.161

Ямар ч гэсэн цочроо өгсөн, зөв алхам байжээ

Avatar

Равдан 2021-07-22 150.129.140.105

Ээлжит шоу байжээ. Энэ засаг попрохоос өөр зүйл хийж чадахаа больжээ. Даруй огцруулж чаддагт ажлыг нь өгвөл дээр юм биш үү.

Avatar

Иргэн 2021-07-22 203.98.77.126

Хувийн машинтай жолооч тээврээ хийж чадахгүй зогсож байгаа. Зөвхөн дарга нарын эзэмшлийн монополь машинууд өндөр үнээр явж байгаа даа

Avatar

Зочин 2021-07-22 66.181.161.44

ӨНӨРӨӨ ПРДАКШИНИЙ ШОУ .

Avatar

Энэ п3даанууд угаасаа юу ч хийж чадахгүй 2021-07-22 192.82.74.132

Өөрсдийхөн гар хөлийн хүмүүс шүү дээ. Тэд нартаа яаж хариуцлаг тооцох билээ дээ. Ийм бхад шудрага ёс ярих байтугай мөрөөдөөд ч хэрэггүй

Avatar

Зочин 2021-07-22 195.46.106.44

Замын-Үүдийн гаалийн дарга Зоригоо гэдэг чинь Ч.Хүрэлбаатарын ангийн хүүхэд, түүний хамаг мөнгө нь Хүрэлбаатартай шууд холбоотой, тавигдаад 8 жил болсон гэдэг үнэн үү. Ард түмэнд үнэн мэдээлэл яаралтай өгөөч

Avatar

Зочин 2021-07-22 180.149.93.98

ГААЛИЙН ДАРГА ОТГОНСҮХ КККККК ИНГЭЖ Ч ТЭМЦДЭГГҮЙ БАЙХ АА

Avatar

Нямбаатар, Халтар сайд нарт 2021-07-22 122.201.22.228

Эрээнээс Замын Үүд хүртэл 20тн-ын даацтай шаланз машины тээврийн хөлс өмнө нь 10000 юань байсан бол одоо 75000 юань болж өссөн байна. Үүнийг юу гэж ойлгох вэ?

Avatar

Зочин 2021-07-22 103.80.210.183

тэр бол гачигдалтай байдлыг далимдуулж нэмсэн жолоочийн шунал.

Avatar

Зочин 2021-07-22 66.181.161.8

"Замын-Үүдийн мафи" гээд байгаа бүлэг нь эрх баригчдын өөрсдийнх нь гарын л хүмүүс шүү дээ! Тэгэхээр хэн нь хэнтэй тэмцэх болж байна??? Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргаар нэг муу өчүүхэн шантажчин тавьчихаад хэнийгээ буруутгах гээд байгаа юм бэ?? Хэдэн жилийн өмнө таг хөдөө царайлсан увайгүй нэг шар юм МАХН дотор орж ирчихээд шантаж хийж айлгаад байхаар нь албан тушаал өгөөдөхсөн чинь нөгөөдөх нь цадаад чимээгүй болсон юм!! Тэр нь төдхөн маш их баяжаад гонжоом өмсдөг, шил зүүдэг болоод

Avatar

Зочин 2021-07-22 66.181.161.8

2007 оны үед Байгаль орчны Яамны төрийн н\б дарга болгоодохсон чинь цулайгаад явчихсан гэлцдэг юм!! Тэр этгээд нь одоогийн МХЕГ-ын дарга Т.Гантулга гэгч!!! Шантаж хийлээ гэж айж бууж өгч гудамжны хог н**ш төрд оруулдаг МАХН (МАН)-ын дарга нарын л буруу шүү дээ!!!!

Avatar

Зочин 2021-07-22 66.181.161.8

Гантулга МАХН дотор фракц байгуулна нтр гэж шантаж хийж айлгасан юмдаг!!! МАХН-йын дарга нарт айх нээнтэг байсан болоод л бууж өгсөн байлгүй??

Avatar

Ганаа 2021-07-22 203.91.112.217

:Ээлжит хүмүүсээ хоолонд оруулахдаа сүржигнэдэг болсон юм байна. Тэр үед тон ачаа 1000юань болсон байсан бол одоо 1 тон ачаа 3000-4500юаньаар тээвэрлэж байна.

Avatar

Зочин 2021-07-22 202.126.94.99

МАН-нд боловсон хучин алга! Мэдлэг боловсролгуй, хеерсен, еерсдийгее хамгаалсан этгээдууд нэгдсэн бодлогогуй , хариуцлага хяналтгуй, унэхээр хунд бнаа!

Avatar

иргэн 2021-07-22 103.11.192.133

Тэр ч шоу байсан гэвч ямар үр дүн гарав гэдэг л байна. байдал сайжирсан уу? ер нь энэ шоуны дараа тээвэрийн ханш өссөн гэдэг л үр дүн харагдаад байна даа. тэгэхээр ноёдын яс булаацалдсан нанчилдаан байжээ ард иргэдэд бол бүр илүү хохиролтой юм болсон үр дүн харагдаад л байна. Дээрээ суудлаа олохгүй бол дороо ихээхэн гай тарих юм. үүнийг ойлгож асуудалаа шийдвэрлэх талаар засаг зангарагтай ажиллах тэнхэлгүй л байх шиг. улс төрийн нам гэж цээжээ дэлдсэн нөхөд хаачив. одоо л та нарын хэрэг байна да

Avatar

irgen 2021-07-22 192.82.64.208

шүүх тухайн асуудлаар л эцсийн үг хэлнэ түүнээс өмнө ингэж шүүгчийн эрх мэдлийг хэрэгжүүлдгээ хаа хаанаа одоо болих цаг болсон юм биш үү…………………….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж