"Намган дээр барилга барьж байгаа нь ундны усгүй болох аюултай" | News.MN

"Намган дээр барилга барьж байгаа нь ундны усгүй болох аюултай"

"Намган дээр барилга барьж байгаа нь ундны усгүй болох аюултай"

"Намган дээр барилга барьж байгаа нь ундны усгүй болох аюултай"

АНУ-ын Калифорни мужийн Нийгмийн эрүүл мэндийн мэргэшсэн мэргэжилтэн Д.Юмчиндоржтой ярилцлаа. Тэрбээр 2016 оноос хойш Калифорни мужийн Нийгмийн эрүүл мэндийн мэргэшсэн мэргэжилтнээр ажиллаж байгаа учраас Монгол Улсын энэ чиглэлийн байгууллагын үйл ажиллагаа, дутагдаж байгаа зүйлс гээд ажил мэргэжлийн онцлогтой нь холбогдуулан ярилцлаа. 


Та АНУ-ын Мэргэжлийн хяналтын газарт ажилладаг. Хэр хугацаанд ажиллав, таны ажлын чиг үүрэг, онцлог юу байдаг вэ?

-АНУ-ын Калифорни мужид нийгмийн эрүүл мэндийн байгууллагад 2016 оноос хойш  мэргэжилтнээр ажиллаж байна. Ерөнхийдөө  ресторан, түргэн хоолны сүлжээ газрууд, хаягдал дугуй гаргаж буй аж ахуйн нэгжид хяналт шалгалт явуулдаг. Бидний хувьд дүүрэг дүүргээр нь хуваарийн дагуу ажилладаг. Ер нь ачаалалтай.

-Нийгмийн эрүүл мэндийн газар нь чиг үүргийн хувьд Монголд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагаатай төстэй гэсэн үг үү?

-Ер нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай чиг үүргийн тухайд адил төстэй. Миний ажилладаг дүүрэгт  нийгмийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд агаар, ус хөрсийг бохирдуулахгүй байх чиглэлд анхаардаг. Энэ хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, төвийн шугамд холбогдоогүй бохирын усны системд хяналт тавина. Мөн  худалдаа үйлчилгээний салбар болох ресторан, түргэн хоолны газарт шалгалт хийж, хуульзүйн зөвлөгөө мэдээлэл өгнө.

Бизнес эрхлэгчдийн хувьд шалгуулна гэдэг үйл ажиллагаанд нь хүндрэлтэй байдаг байх. Гэнэтийн хяналт шалгалт явуулахад аж ахуйн нэгжүүдийн хандлага ямар байдаг бол?

-Хэн ч гаднын хүнээр шалгуулах дургүй. Ялангуяа төрийн байгууллагаас шалгалт явуулж байгаа учраас. Гэхдээ төрийн байгууллага нь аж ахуйн нэгжүүдэд  хяналт шалгалтыг асуулт хариулт байдлаар асуумж лавлагаа хэлбэрээр авдаг. Хэрэв шалгалтын үеэр зөрчил илэрвэл эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгнө, хууль эрхзүйн мэдээлэл өгч ажилладаг. Зөрчил гаргасан байгууллагад бид анхааруулга өгсөн шалтгаанаа тайлбарладаг. Тиймээс бизнес эрхлэгчид биднээс цааргалдаггүй. Эерэг хандлагатай байдаг. Манай байгууллага зөрчил гаргасан тухайн аж ахуйн нэгжид эхний удаа сануулга өгч дараа нь бизнес эрхлэгчтэй хурлаар асуудлыг нь хэлэлцэж анхааруулдаг. Хэрэв өмнөх хоёр удаагийн сануулгыг үл тоож зөрчлөө арилгаагүй бол шүүхэд шилжүүлнэ. Шүүхээс тухайн аж ахуйн нэгжид торгууль ногдуулах болон бусад хариуцлага тооцдог Гэхдээ хог хаягдлын асуудалд торгуулийн арга хэмжээ авдаг.

Жишээ нь хөрс бохирдуулсан бол 5000 ам.доллар хүртэл төлдөг. Хэрэв тухайн байгууллага торгуулиа төлж барагдуулахгүй бол бизнес нь дампуурч болно. Мэдээж торгуулиа барагдуулах тодорхой хугацааг ч бас өгнө.

Хяналт шалгалт гэхээр л лац, ломбо, торгууль бас дүрэмт хувцастай дарга, байцаагч нараас “сүрдэх” ойлголт ч Монголын нийгэмд байна?

-Миний харснаар өндөр хөгжилтэй оронд төрийн байгууллага нь олон нийтэд үйлчилдэг. Бид хариуцсан дүүрэг бүртээ хуваарийн дагуу хяналт тавихдаа энгийн л байдаг. Нийгмийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд тухайн дүүргийн оршин суугчдын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах үүрэгтэй. Энэ хүрээнд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа явуулахад нь  хууль эрхзүйн мэдээллийг өгч, тайлбарлахад их найрсаг хүлээж авдаг.

"БОХИР ГАРААР ХООЛ ДАМЖУУЛАХ НЬ АМЬ НАСАНД Ч АЮУЛ УЧРУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ"

Мэдээж та Монголын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагаа, хяналт шалгалтыг сонирхдог байх. АНУ-тай харьцуулж үзэж байсан байлгүй?

Ер нь нэг ресторан, түргэн хоолны газраар орлоо гэхэд л Монголтойгоо харьцуулна. Миний харснаар АНУ сүүлийн үед хоолны эрүүл ахуйд анхаарал хандуулах болсон. Монголд ч бас олон хүнийг хамарсан томхон хордлого гарсан гэж уншиж байсан. КFC сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн олон хүн хордлого авсныг хөндлөнгийн зүгээс тахианы махнаас эсвэл уснаас болсон байж болзошгүй гэж мэргэжлийн хүний хувьд харж байсан. Мөн нийтийн хоолны салбарт ажилладаг хүмүүс гарын ариун цэвэрт анхаарах нь маш чухал.

Бохир гарнаас дамжсан хоолоор олон хүн хордлого авах маш их эрсдэлтэй. Жишээ нь, АНУ-д гал зууханд ажиллаж байсан тогооч нь 00-д бие засчхаад гараа угаалгүй хүмүүст хоол өгсөн байдаг. Үүнээс  болж маш олон хүн хордсон том хэрэг гарч байсан.

Гэтэл хүний өтгөнд амь насанд хүрэх хүртэл хэмжээний бактери бий. Энэ нь өрөөний температурт маш хурдан үржинэ. Бохир гараар хоол дамжуулснаас болж хоолны хордлого хүндрэх улмаар амь насаа ч алдах аюултай. Одоо ямар ч ресторан, түргэн хоолны газарт “Гараа сайн угаа” гэсэн тэмдэг байдаг. Бидний зүгээс хоолны салбарын ажилчид гараа сайтар угаадаг эсэх, хоолны температурыг зохих хэмжээнд хадгалж байгаа юу, хөргөгч стандартын дагуу байгаа гэх мэтчилэн хянадаг.

Хоолны салбараас гадна бусад чиглэлээр мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагааг харьцуулж үзсэн үү?

-Калифорни мужийн системийг харахад хог хаягдлаа мөнгө болгож байна. Хог хаягдлын менежментийг хувийн компаниуд хариуцдаг. Тиймээс хувийн хэвшлийн байгууллагууд гар утасны төлбөр шиг айлуудаас хог хаягдлын төлбөр авдаг учраас  тэр. Энэ төрлийн бизнес хийхэд ашигтай байдаг байх. Мөн ихэнх төхөөрөмж нь автомат учраас хог ангилж ялгах, ачих нь ямар ч асуудалгүй. Байгалиас гаралтай хоол хүнсний төрлийн хаягдлыг дахин боловсруулж бордоо гарган авдаг. Энэ жишээнээс харахад Монголд ч бас хог хаягдлын менежментийг хөгжүүлэх боломжтой.

Нэг үеэ бодвол айл өрхүүд хог хаягдлаа ангилж ялгадаг болсон ч Монголд хог хаягдал маш том анхаарал татах асуудал болж байна. Хэрвээ би Монголд амьдарч байсан бол анзаарахгүй байсан биз. АНУ-д хог хаягдлын чиглэлээр ажиллаж байгаад хэсэг хугацаанд эх орондоо ирэхэд л хог хаягдал нүдэнд тусч байна.

Хогийн машин нь айлуудаас хогоо маш сайн авч байгаа ч гэр хороололд хур хогны үнэр, бохирдлоос л гэдэсний нян бактери, өвчлөл үүсэх магадлалтай.  Мөн  хөрс бохирдоно. Зарим тохиолдолд нян бактери вирус 2000 метр хүртэл хөрсөөр дамжиж газрын гүнд очдог. Улмаар бидний хэрэглэдэг ундны усыг бохирдуулдаг. Миний анзаарснаар хүн бүр савлагаатай ус хэрэглэж байна. Нэг өдөрт 2-3 жижиг савтай ус хэрэглэх, нэг өрх баллонтой 5 литрийн ус долоо хоногт 5 ширхгийг авахад л  тухайн өрхийн эдийн  засагт муугаар нөлөөлнө. Жишээ нь, өдөр бүр савлагаатай ус, баллонтой ус хэрэглэхэд л  нэг айлаас хамгийн багадаа  20 гаруй хуванцар гарч байна. Энэ нь хатуу хог хаягдал тул байгальд шингэхгүй. Далайн бүс нутгийн улс орнууд гэхэд загасаар дамжуулан маш жижиг гялгар уутаа эргээд идэж эхэллээ. Далайн гүнд олон мянган жил болсон гялгар уут, пластик хаягдал жижиг болж, улмаар загас идэж, эргээд хүний биед орж байна. Ер нь өндөр хөгжилтэй орны тухайд иргэд нь крантны усаа шүүгээд л хэрэглэдэг. Үүнийг монголчууд ч бас хэрэглээндээ нэвтрүүлж болно.

"АНУ-Д ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НЬ АВЛИГА АВСНААС АЖИЛТАЙГАА ҮЛДСЭН ДЭЭР ГЭДЭГ  ҮЗЭЛТЭЙ"

Манай мэргэжлийн хяналтын байгууллагууд олон улсын стандартад нийцэх, тэдний жишигтэй ойртох хэмжээнд ажиллаж чадаж байна уу?

-Энэ талаар би хэлж мэдэхгүй. Мэдээж олон улсын туршлага, стандарт, жишгийг харьцуулдаг болов уу. Миний хувьд, хөндлөнгөөс харахад, ундны усыг хамгаалах хэрэгтэй байна. Нэг үеэ бодвол сайн тал нь амины орон сууцууд төвийн шугам сүлжээнд холбогдолгүй, бохироо соруулдаг шугамтай болж хэрэгжүүлсэн нь маш зөв боловч хөрсний бохирдлыг сайн хянаж байх нь чухал. Цаашид улс орнууд нар салхины энергиэр цахилгаанаа гаргаж бохир усыг дахин цэвэршүүлж саарал усаа ашиглахыг илүүд үзэх болж байна.

Ундны усыг хамгаалахад таны бодлоор?

-Миний амьдарч буй дүүрэгт  намгийг маш сайн хамгаалдаг нь ундны усыг барьдаг чухал ач холбогдолтой. Намагтай газрууд нь байнгын хяналттай байдаг. Харин Монголд сүүлийн үед намаг, булаг шандын ойролцоо маш их орон сууцны хороолол, амины орон сууц барих болсон гэж хардаг.

Хэрэв намган дээрээ барилга барьсаар байвал цаашид усгүй болох эрсдэлтэй. Өнөөдөр бид болж байгаа ч цаашид яах вэ, ирээдүйгээ бодох ёстой.

Монголд бол мэргэжлийн хяналтын байгууллага гэхээр л авлига гэж давхар ойлгогддог. Бүр байцаагч нь авлигаа оймсондоо нуусан хэрэг ч гарч байсан. Хяналт шалгалт хийх, шийдвэр гаргахдаа авлига авч байгаа нь юутай холбоотой вэ. Хүмүүсийн сэтгэхүй юу эсвэл байгууллагынх нь тогтолцоо юу?

АНУ-д нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн болохын тулд төрийн албаны шалгалт нь маш өндөр шалгуур, босго оноотой. Өндөр шалгууртай учраас ямар ч авлига, танил тал хэрэггүй цэвэр өрсөлдөөн байдаг. Хэрэв коллежийн хэмжээний мэдлэггүй л бол шалгалтад тэнцэхгүй.

Ер нь АНУ-д авлигын систем байхгүй гэж хардаг. Хэрэв бид хяналт шалгалтаар ажиллаж байхдаа тухайн ресторанаас аяга цай уусан ч шүүхэд дуудагдана. Бизнесийн байгууллагаас аяга цай, кофе өгсөн ч авлигын хэрэгт холбогдоно. Авлига авснаас ажилтайгаа үлдсэн нь илүү дээр.

-Мэргэжлийн хяналтын байгууллага цаашид яаж шинэчлэгдэх, өөрчлөгдөх шаардлагатай байна гэж та харж байна вэ?

-Ерөнхийдөө төрийн байгууллагын ажиллах нөхцөлийг нь маш сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, хуулийг сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдээ төр нь хуулиар хамгаалдаг байх ёстой гэж боддог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-07-22 202.9.47.18

за тэхээр нэг зүйлийг л тусгаж авах хэрэгтэй бөйна МХГазарын шалгалт гэдэг нь асуумж авдаг асуумждаа тулгуурлан дүгнэлт хийж зөвөлгөө өгдөг байх ёстой болох нь Манайх хан шиг лацдаад ломбодоод торгууль тавиад байж болохгүй нь мэдээж шүүх л лацдах эсхэ торгох хаах шийдвэрийг хуулын хүрээнд бодит фактан дээр үндэслэн гарагдаг эрхтэй шүүдээ

Avatar

зочин 2021-07-22 64.119.26.150

Монголд болж бүтэж байгаа зүйл ховор доо. Төрийн алба нь чадвар муутай, , 80-90% цүнх баригчид, долдойнуудаар дүүрсэн, авилга бугшсан, иргэд нь хэнэггүй, тэнэгдүү улсаас голдуу бүрдсэн гээд мөн их дутагдал харагдаж л байгаа биз дээ?

Avatar

Zochin 2021-07-22 192.82.86.83

Goliin ereg, us namagtai gazar barilga barih zu shuurul uguhgui baih heregteish dee

Avatar

Зочин 2021-07-22 103.57.95.220

Манай МХЕГ-ынхан үнэгүй хоол цай идэж уух нь чөлөөтэй шүү дээ. Тийм байцаагчийг шууд ажлаас нь халдаг болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-07-22 202.126.94.99

Тер цомхон, хучтэй байх учиртай. Манайд бол данхар, еертее ажиллах, авах нехцлийг мааш сайн бурдуулсэн шуу!

Avatar

J. Erka 2021-07-22 66.181.161.102

"Ерөнхийдөө төрийн байгууллагын ажиллах нөхцөлийг нь маш сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, хуулийг сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдээ төр нь хуулиар хамгаалдаг байх ёстой гэж боддог" гэсэн нь таалагдлаа. Зөв зөв бас дахин зөв өө …

Avatar

Зочин 2021-07-22 66.181.161.8

Манай гуанз, цайны газруудын тогооч нар бие засаад гар угаадаг юм уу?? Бидэнд ямар харагдах биш дээ!! Намаг дотор байшин барьсан тухайд бол М.Энхболдын үеэс л газрыгн замбараагүй (хахуулиар) олгодог болсны хар гай!!!!

Avatar

зочин 2021-07-22 192.82.75.236

Админаа сэтгэгдэл хоосон гэж залдагаа болимоор юм.

Avatar

зочин 2021-07-22 192.82.75.236

ТЭНГИС КИНОТЕАТРЫН ЧАНХ ХОЙНО БАЙДАГ 2А ГЭДЭГ 5 ДАВХАР ОРОН СУУЦНЫ ОРШИН СУУГЧДЫН
НАР, ХАРАХ ОРЧИНГ ХАЛХАЛЖ ӨНДӨР БАРИЛГА БАРИХААР ХАШААЛААД БАЙГАА. ГЭТЭЛ ДОРООС НЬ НАМАГИЙН
УС ГАРААД ШУМУУЛ ҮЙМСЭН ШИГ БАЙЖ БАЙДАГ. БОЛООГҮЙЭЭ ОДОО ХҮҮХДИЙН НЭР БАРЬДАГ БОЛСОН.
ХҮҮХДИЙН ХӨГЖМИЙН СУРГУУЛЬ Ч ГЭХ ШИГ. ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦЛААЧ. ЛАВ Л ШҮҮХ ЦУЦАЛДАГГҮЙ ГЭСЭН.
ТУН ХАЖУУД НЬ УСАН ОРГИЛУУР БАРИНА ГЭЭД ӨНДӨР БАРИЛГА БАРЬСАН. ЯАГААВ НӨГӨӨ 19-ТЭЙ ОЮУТАН ЗАЛУУГ
БАРИЛГЫН ТУЛГУУР ТӨМӨР ЦОХИОД АЛЧДАГ.

Avatar

Зочин 2021-07-22 64.119.18.8

gazar zonshoorol olgohgui baij bgaaid bariga dampuurbal chi tolbort unadin shuu chamas tolbor nehnee nehjinaa.chmas bolod gazar ogoogui tgeel tendr udsan.

Avatar

Зочин 2021-07-22 64.119.18.8

namgan us udaguinma.ene chi muhia uumhi namaga us ged uuj bolohgui.medej aba chi 20 jil hasha tenderin mongo abad zugtasan shuu.

Avatar

Зочин 2021-07-22 202.21.108.28

Хойд зуслангуудын бургас намгыг техникээр түрэн сүйрүүлж байхад Хотын захиргаа юу харж байна вэ? Газрын албадын чинь авлига хирээс хэтэрлээ.

Avatar

lebral 2021-07-22 202.126.89.244

hudlaa aash.Amerikt erh chuluutei .tsagdaag zodoj boldog

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж