Олон нийтийн ашиг сонирхлыг зөрчиж, авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой. Гэтэл эрх мэдэлтэй хүмүүс, зарим нэр бүхий улс төрчдийн холбогдсон авлигын гэмт хэрэг хэдэн жил дараалан шүүхээр явж байгаад хэрэгсэхгүй болдог болжээ. Тухайлбал, Авлигатай тэмцэх газар 2019 онд 68 хэрэг шийдвэрлэсэн бол 2020 онд 114 хэрэг шалгаж, шүүхээр шийдвэрлүүлсэн аж. Шүүхээр шийдвэрлэсэн зарим эрүүгийн хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат, М.Энхсайхан, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Б.Болор, Б.Батзориг, Г.Солтан, Б.Ундармаа зэрэг албан тушаалтнуудын хэргийг дурдсан байна.
АТГ гэх сүржин нэртэй байгууллага өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэлээдгүй амжилттай ажилласнаа тодотгодог. Гэвч Монгол Улс авлигын индексээр дэлхийн 180 орноос сүүлийн гурван жил дараалан байр ухарч эрэмбэлэгджээ. Нийт 100 оноо авах ёстой тус индексийн сүүлийн жилүүдийн статистикаас харвал Монгол Улс:
- 2018 онд- 37 оноо авч, 180 орноос 93 дугаар байрт,
- 2019 онд- 35 оноо авч, 106 дугаар байрт,
- 2020 онд-35 оноо авч, 111 дүгээр байрт тус тус оржээ.
Тэгвэл ийнхүү байр ухрах шалтгаан улс төрийн нөлөө бүхий хүмүүст холбогдох хэргээс хамааралтай байж болох уу гэдэг нь сонирхол татаж байгаа юм. Учир нь томоохон хэрэгт хамааралтай улс төрийн хамаарал бүхий хүмүүс Өршөөл үзүүлэх тухай хууль болон магадлангаар суллагдаад байгаа юм. Улсын Дээд шүүх дээр долдугаар сарын 19-нд олны анхаарлыг татсан хэд хэдэн шүүх хурал болсон билээ.
Тухайлбал, “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох хэрэг, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэргийг дахин хэлэлцсэн билээ.
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯРААС 5 ТЭРБУМ ХУРААЖ, СУЛЛАГДААД 17 ХОНОЖ БАЙНА
Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс таван жилийн ял оноосон. Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тус ялын хугацааг хасч 2.5 жил болгосон. Хэрэгт холбогдсон түүнийг суллах шүүх хурал энэ сарын 5-нд болж магадлангаар суллах шийдвэр гаргасан юм. Үндсэн хуульд зааснаар ял эдлэн хоригдож буй хүн бүр магадланд орж, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах боломжтой.
Улсын ерөнхий прокурорын газраас нэгдүгээр сард өгч байсан мэдээллээр Ерөнхий сайд асан С.Баяраас нийт таван тэрбум 580 сая төгрөг, нэг тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө хурааж, түүнтэй хамт мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн "Петровис трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-Иорк дахь таван тэрбум 766 сая төгрөг бүхий үл хөдлөх хөрөнгийг хураахаар болсон.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал болсон. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан С.Баярт оноосон таван жилийн хорих ялыг өөрчлөн хоёр жил зургаан сар болгон бууруулаад байсан юм.
С.Баяр суллагдахдаа 5,5 тэрбум төгрөгийн хураамжаа төлөөд суллагдсан талаар түүний өмгөөлөгч мэдэгдсэн. Тодруулбал, С.Баярт холбогдуулсан хэргийг шийдвэрлэсэн шүүхийн магадлалд “… шүүгдэгч С.Баярын үйлдсэн гэмт хэргийн улмаас Монгол Улс болон өөр этгээдэд хохирол учраагүй” гэж дүгнэсэн болно. Харин эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авна хэмээн 5,5 тэрбум төгрөгийг хурааж улсын орлого болгохоор шүүх шийдвэрлэсэн. Гэтэл С.Баярын үйлдэл, эс үйлдлээс болж ямар нэгэн хохирол хэнд ч учраагүй байхад түүнд албадлагын арга хэмжээ авсан нь хуулийн үндэслэлгүй буруу шийдвэр. Гэхдээ нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь тухайн иргэнд хуулиар хүлээлгэсэн үүрэг мөн. Хэрэв биелүүлэхгүй бол албадан биелүүлдэг хуулийн зохицуулалттай хэмээн тайлбарлажээ. Мөн түүний өмгөөлөгч С.Баярыг хилсээр ял оногдуулсан учир нэр төрийг нь сэргээж, дахин хянуулна гэдгээ ч мэдэгдсэн юм.
"ЖАСТ"-ЫН Ш.БАТХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШЛОВ
Улсын Дээд шүүх энэ сарын 2-нд Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхээр товлосон ч шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй гэх шалтгаанаар хойшлогдсон. Улсын Дээд шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 695 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 271 дүгээр магадлалтай, Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч Ш.Батхүү, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хохирогчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх байсан юм.
С.БАЯРЦОГТЫН ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААВ
Улсын Дээд шүүх энэ оны тавдугаар сарын 19-нд С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцэж С.Баярцогтод 4.8 жилийн хорих ял оноож, С.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хүчингүй болгож сулласан. Тэгвэл долдугаар сарын 19-нд болсон хурлаар тус хэрэг мөрдөн байцаалтад буцсан юм. Өмнө нь энэ хэргийг анхан, давах, хяналтын шатны шүүхээр шийдсэн шийдвэрүүд хууль ёсны шаардлага хангахгүй байсан гэх үндэслэлээр түүнд холбогдох өмнөх бүх шатны шүүхийн шийдвэр хүчингүй болжээ.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны долдугаар сард С.Баярцогтод Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн арван жил хорих ял, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон билээ.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХ Б.УНДАРМААД ОНООСОН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн долдугаар сарын 19-нд хэлэлцсэн. Дээд шүүхээс Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон юм. Ингэснээр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа хоёр жил зургаан сар буюу 2.5 жилийн хорих ялаар шийтгүүлж, нийтийн албанд томилогдох эрхээ зургаан жилээр хязгаарлуулж байна.
АТГ-ын шийдвэрлэсэн улс төрийн шинж чанартай авлигын хэрэгт холбогдсон эдгээр эрхмүүдийн олонх нь өнөөдөр суллагдаж, эрх чөлөөтэй амьдарч явна. Үүнээс харахад хууль ёсны хүрээнд ажиллах байгууллага мөн чанартаа хүрч чадаж байна уу гэдгийг дэлхийн авлигын индекс болон иргэд дүгнэх нь зүйтэй болов уу.
Зочин 2021-07-22 202.126.89.79
ATG bish shuuhed asuudal bgaan bishuu
Зочин 2021-07-22 66.181.161.8
Эрүүгийн хариуцлагыг Үндсэн хуулиар биш, Эрүүгийн хуулиар тогтоодог юм!!!
Зочин 2021-07-22 139.5.219.211
Төмөр замыг цусалсан жонкууг шоронд хатаах хэрэгтэй
Зочин 2021-07-22 202.21.103.158
"С.Баярын үйлдэл, эс үйлдлээс болж ямар нэгэн хохирол хэнд ч учраагүй" гэнэ үү? Энэ одоо юу гэсэн үг вэ? Бүхэл бүтэн улсын Ерөнхий сайд авилгын хэрэг хийчихээд хэнд ч хохирол учруулаагүй гэнээ. Улс орноо удрдаж өөд нь татах ажлаа умартаж хувийн эрх ашгийнхаа төлөө ажиллаж байх хооронд улс орон эзэнгүйдсэний улмаас гарсан хохирлыг ард түмэн төлж байгаа бус уу.
Зочин 2021-07-22 66.181.161.8
Чи хавтаст хэрэгтэй танилцсан юм уу?? Чи байтугай прокурор, шүүгч нар ч хэргийн материалыг судалсан атлаа алдаа гаргаж буруу дүгнэлт, шийдвэр гаргадаг л юм!!!
зочин 2021-07-22 59.153.86.93
Уулыг зарж, усыг улаанаар эргүүлж, хамаг монголыг харийнханд худалдах гэмт хэрэг энэ улсад цэцэглэсэн. Түрүүчээсээ шударга шийтгэл амсаад эхэлж байлаа. Одоо харин ийм хэрэг огтоос байхгүй, байгаагүй юм шиг мөрийг нь баллах Сү ажиллагаа эхэлжээ.
ЗОЧИН 2021-07-22 202.126.90.154
ШАЛ ХУДЛАА ! ХООСОН ШОУ ! ТӨЛСӨН БОЛ БАРИМТ ХАРУУЛААЧ !
Зочин 2021-07-22 64.119.18.60
Дээд шүүх гэж жинхэнэ авилгалын үүр уурхай байна. Ялангуяа дээд шүүхийн ерөнхий шүүгч Ганзоригийг үтэр түргэн зайлуулж, зохих ял шитйгэлийг өгөх хэрэгтэй. Монголын шүүх Рио Тинтогийн шүүх болсон байна…
ogtsor 2021-07-22 216.200.84.189
psxc
ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН 2021-07-22 217.23.5.42
ШАР СЭМЖИЛСЭН БУРИАД ТЭМБҮҮ ОРОС ЖЕНКОТОЙ ЯГ АДИЛ 4 ЭХНЭР СОЛЬСОН ГЭЖ БАЙГАА.
nzim co lal bi 2021-07-22 216.200.84.189
TULUBLUTSUN,ASHIGLANA,SECRET UYMIIG YZEN YDDAG TRAKNII JOLOOCH PSIX,FSBK FOTOGOOR+NYYRS ZUUDUG END ELKTRJK,500+$1000.+10.
ubchnuur 2021-07-22 216.200.84.189
vaktsinaar koronablk
tsaxulgaan ctants xoer eelryy 2021-07-22 216.200.84.189
zaigaarL
youtube 2021-07-22 216.200.84.189
inspekting
yndarmaaguun zundaand byy xald 2021-07-22 216.200.84.189
tegbel bygd,mergejilten.
opocryy yjes,faksd, maniakddag a*******n xuumelyt, colijya 2021-07-22 216.200.84.189
cexeeten,xyyxdyyded ubchin operatsi xaldaaj baktsin,ydiun xool,byx gazriig ABSAN bn.
xet davragch youtube bytets zoxion baiguulalt, bycduun erx ashgaar xyazgaarlagdana,
yatdj,bysdiin 2021-07-22 216.200.84.189
za boli,boli umchuus uur bayriig, enxsaixniig ashiglasnu gexees
co 2021-07-22 216.200.84.189
end neg yrbagch ni,baritsaalj gej xelsen bn,tegeed BAINGA yum xylgaildag traakj
Mongol ulsyn irgen 2021-07-22 134.215.50.235
1 saya dollar dansandaa martsan Toriin said,UIH gishuun baisan huniig 1,6 terbum togrog huraana gedeg yu gesen ug ve? Buh horongiig eren survalj ilryylj olny omno ailyn DEED hemjee buudan ***h heregtei.Ter huzuugyid eryy yyseg
Зочин 2021-07-22 202.126.89.143
Hun amiin orlogiin alban tatvaraa tulsun yum shivdee. 10%
Зочин 2021-07-22 103.50.206.95
Huraamjaa tuluud sullagdana gedeg ni uuriin gem buruugaa huleen zuvshuursun gesen ug.
Энэ МАН намыг зайлуулаа!!! 2021-07-22 192.82.74.132
Ман бгаа цаг манан бсаар бх болно. Нөгөө нэг яриад бсан шудрага ёс хаана бна. Шал худлаа
иргэн 2021-07-22 202.126.89.182
Элбэгдоржийг яагаад шалгахгүй байна, Бат Үүлийн хүүтэйгээ нийлж хэдэн тэрбумыг шамшигдуулсан хэрэг юу болсон бээ. Одоо Женког олон хэргээр нь шалгах хэргтэй.
УХНА ХҮРЭЛСҮХ 2021-07-22 76.107.165.63
ЖОНХУУ, ТАРВАГА ах нарыг юу гэж шалгах вэ дээ. Гэнэн дуракууд их байх юм. Сахалтай жаал Сайханбалаг найз маань Монголд ирж байгаа. Бадамжунай найз маань ирж байгаа. Баярцогтыгоо саяхан 5 хамсаатантай нь суллачихсан. Одоо нэг сиймхийгээр Энхсайханыг суллана. Ажил их байна даа. Та нартаа шинэ халамж тараана. Одон тараана. Өр тавьж байгаад үр ашиггүй төслүүд хэрэгжүүлнэ.
УХНА ХҮРЭЛСҮХ 2021-07-22 76.107.165.63
Ундармаа аниа өршөөлийн хуульд хамрагдах заалттай ш дээ. Бэртэгчин тархины тураалт монголчуудад шударга ёс хэрэггүй, харин халамж хэрэгтэй. Оюулзганыг ганц шанаадаад агаа нь хүүхдийн мөнгийг 100 мянга болгосон. Оюулзгана Олимп үзэнгээ Японоос нэмж өр авах гээд явсан.