“Синофарм вакцин дархлаа тогтоодоггүй гэдэг худал”

Хуучирсан мэдээ: 2021.07.22-нд нийтлэгдсэн

“Синофарм вакцин дархлаа тогтоодоггүй гэдэг худал”

“Синофарм вакцин дархлаа тогтоодоггүй гэдэг худал”

"Оном" сангийн тэргүүн, доктор Д.Наранбаатар “Оном сангийн Америк руу явуулсан дээжүүдийн эхний дүн гарсан. Дээжүүдийн арав орчим хувьд дельта илэрсэн байна. Мөн Синофарм вакцины бүрэн тунгаа авсан хүмүүсийн 70 хувьд эсрэг биет тогтоогүй гэсэн судалгааг явуулсан. Харин Файзер сайн дархлаа тогтоосон байна. Синофарм, Спутник-ийн хамгаалалт дельта хувилбар дээр муу. Хамгийн сайн нь Файзер вакцин” гэж мэдээлсэн.

Дээрх асуудлаар бид ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас тодруулав.


-"Оном" сангийн тэргүүн Д.Наранбаатар “Синофарм” үйлдвэрийн Веросел вакцины бүрэн тунгаа авсан хүмүүсийн 70 хувьд дархлаа тогтоогүй байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл энэ чиглэлээр хийсэн судалгаа Монгол Улсад байгаа юу. “Синофарм” вакцин болон бусад вакцин хүний биед дархлаа тогтоож чадаж байна уу?

-Монгол Улсад болон дэлхий нийтэд хэрэглэгдэж буй вакцинууд нь хүний биед дархлаа тогтоож, тухайн хүнийг халдвараас хамгаална. Халдвараас  хамгаалж буй байдлыг эсрэг биеэр шинжилж болдог. Мөн эсийн дархлааны урвалаар тодорхойлон шинжилж болно. Ганцхан эсрэг биеийн үзүүлэлтийг шинжлээд дархлаа тогтсон, тогтоогүй гэж шууд хэлэх нь учир дутагдалтай байдаг. Ямар нэгэн байдлаар судалгааны эхний үр дүнг олон нийтэд шууд мэдээлэхдээ бүрэн нотлогдоогүй байхад мэдээлэх нь буруу.

-Тэгэхээр “Синофарм” вакцин хүний биед дархлаа тогтоохгүй гэдэг нь бодитой мэдээлэл үү?

-Дархлаа тогтоож байгаа. Дархлаа тогтохгүй байна гэдэг нь худал мэдээлэл. Хамгаалах чадвар 79 хувь хамгаалж буй. Тийм учраас дээрх мэдээлэлд шүүлтүүртэй хандах ёстой.

-Вакцины үйлчлэлийн талаар Монгол Улсад судалгаа хийгдсэн үү?

-ХӨСҮТ, АШУИС, Хоёрдугаар төв эмнэлэг зэрэг хэд хэдэн газарт дархлаа тогтцыг судалж байгаа.

Синофарм вакцин 70-80 хувийн дархлаа тогтооно

Синофарм вакцин 70-80 хувийн дархлаа тогтооно

Posted by News.mn on Wednesday, July 21, 2021

-Вакцины гуравдугаар тунг дэлхийн зарим улс хийгээд эхэлчихлээ. Монгол Улсын хувьд гуравдугаар тунг хэдийгээр хийх тооцоо байна вэ. Гуравдугаар тунг хийхэд анхаарах зүйл нь юу байгаа вэ?

-Ер нь нэг вакцины хоёр тунг бүрэн хийлгээд дархлааны байдлыг идэвхжүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл хүний биед хамгаалах урвал үүсгэхийн тулд эхлээд нэгдүгээр тунг хийлгэнэ. Дараа нь үүссэн урвалыг улам идэвхжүүлэхийн тулд хоёрдугаар тунг зайлшгүй хийх ёстой. Тэгж байж хүний биед санамжийн эсүүд, хамгаалах эс бусад эс идэвхждэг онцлогтой.

Гуравдугаар тунгийн асуудлыг ЭМЯ судалж байгаа. Одоогоор гуравдугаар тунг хийнэ гэсэн тушаал, шийдвэр гараагүй байна.

Дэлхийн зарим улс орнуудад гуравдугаар тунг хийгээд явж байна. Мөн судалгааны ажлыг эхнээсээ хийж буй. Жишээ нь "Астразенека"-ийн хоёр тунгийн дараа гурав дахь тунгаар дахин "Астразенека" хийлгээд дархлаа сайжирсан үр дүн байна. "Астразенека" вакцины хоёр тунгийн дараа "Файзер" вакциныг хийгээд дархлаа сайн тогтсон гэсэн үр дүн гарсан байна лээ.

-Монгол Улсад дельта вирусийн гурван тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс дельта вирус хүн амын дунд тархсан гэж ойлгож болох уу?

-Илэрсэн гурван тохиолдолд ХӨСҮТ-д тандалтын судалгааг хийж байгаа. Тайлан мэдээ нь удахгүй тодорхой болно.

Дельта вирус илэрвэл хүн хоорондын зай барих, маскаа зүүх, олон хүн цугласан газар очихгүй байх зэрэг маш энгийн боловч халдвараас сэргийлэх чухал үр дүнтэй арга хэмжээгээ сайтар баримтлах хэрэгтэй.

-Дельта вирус вакцины үр нөлөөг сулруулдаг талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдсэн. Энэ бодитой мэдээлэл үү?

-Дельта вирус дэлхийн 111 улсад бүртгэгдлээ. Халдварыг харж байхад вирусийн мутаци нь вакцины үр дүнг бууруулах боломжтой байна гэж үзсэн. Гэсэн хэдий ч вакцинд огт хамрагдаагүй хүмүүс вирусийн хувилбаруудаар илүү хүнд өвчлөх магадлалтай. "Синофарм", "Астразенека","Файзер" вакцин хүндрэл нас баралтаас 80-90 хувь хамгаалах үр дүнтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж