"Токио 2020" зуны XXXII олимпын наадамд Монгол Улсаас өргөн бүрэлдэхүүнтэй баг Токиог зорьжээ. Тодруулбал, тамирчдын хоёрдугаар хэсэг буюу 72 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр Япон улсад газардлаа. Уг бүрэлдэхүүнд тамирчид, албаныхны хамт Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багтаж буй.
Өмнө нь жүдо бөхөөр барилддаг байсан Х.Баттулгын хувьд жудочид болон Монголын баг тамирчдаа дэмжихээр явсан аж. Мөн тэрбээр баяр наадмын өдрүүдэд жүдо бөхийн шигшээ багийн тамирчидтай уулзаж, бэлтгэл сургуулилттай танилцан, амжилт хүссэн билээ. Дашрамд дуулгахад Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг тул ийнхүү баг хамт олноо дэмжихээр Токиод ирээд байна.
Холбоотой мэдээ